2005/02/25

Дэвид Бэкхем: Би жирийн хєгжєєн дэмжигч болохыг хүсэж байна.

Уржигдар єглєє Мадрид хотын "Рубер интернасональ" эмнэлэгт нэрт хєлбємбєгчин Дэвид Бекхэмиин эхнэр Виктория гурав дахь хvvхдээ тєрvvлжээ. Тэд хvvдээ Крус хэмээх нэр хайрласан байна. Энэ нь испаниар "загалмай" гэсэн vг.

Мэс засал хийлгэж тєрсен нэрт дуучин Викториягийн биеийн байдал одоо сайн байгаа аж. Ийнхvv алда рт хєлбємбєгчин Бекхэм гурван хvvтэй боллоо. Харин сvvлийн vед тvvнийг шинэ амжилт гаргахаа больж спортын биш сурталчилгааны од боллоо хэмээн шvvмжилж байгаа. Харин Дэвид Бэкхем vvнийг vгvйсгэжээ.

Та "Реал" багт очих болсон нь олон хvний гайхлыг тєрvvлж байсан. Мадридийн "Реал" багтай гэрээ байгуулснаас хойш хоёр жил єнгєрлєє. Тэнд ямар байна?
Маш сайхан. Намайг ийм хариулт єгнє гэж бодоогvй байх. Тиим vv?

Та "Манчестер Юнайтэд" багийн бараг цорын ганц нэртэй хєлбємбєгчин нь. Харин "Реал"-д Рауль, Зидан, Рональдо гээд маш олон одууд дунд бараг анзаарагдахаа больсон.
Сайн л биз дээ. Ингэхэд та хєлбємбєгийн ертєнцийг хэрхэн тєсєєлдєг вэ? Биднийг дуртай цагтаа тоглочихоод, хэн нь хичнээн удаа гарын vсгээ тарааж, хэдэн мєнгє авсанаа харьцуулж суудаг гэж бодсон юм биш биз. "Реал"-чууд намайг хуучин найз нь ирсэн мэт угтаж авсан. Намайг ирсэн эхний єдєр хамгаалагч Роберто Карлос бид хоёр цугтаа массажанд явахад тэр надад хэдэн испани vг зааж єгч билээ.

"Реал" баг єндєр хєлс авдаг хамгийн олон хєлбємбєгчидтэй гэж vнэн vv. Олны танилаас гадна зvгээр хєлбємбєгчидээс бvрдсэн баг байгуулж болоогvй юм болов уу?
Би танд нэг юм хэлье. Багийнхаа цорын ганц сайн хєлбємбєгчин байна гэдэг хэцvv. Бvх хvний анхаарал ганцхан над руу чиглэсэн байдаг. Чиний нєхцєл ямар байхаас vл хамааран ер бусын амжилт гаргахыг хvлээнэ. Хэрвээ онож цохихгуй бол vзэгчид чамд уураа гаргана. Яагаад гэвэл чи хамгийн сайн нь. Тиймээс миний хувьд "Реал"-д тоглох нь илvv тааламжтай байдаг. Манай багт хvн бvр хариуцсан зvйлтэй. Ийм тоглолтоос би таашаал авдаг.
Мэргэжлийн хєлбємбєгчидтэй цуг тоглох vнэхээр сайхан.

Уучлаарай, суvлийн vед хєлбємбєгийн тоймчид таныг тиим ч сайн тоглохгүй байгаа гэх болсон. Сурталчилгаанд тоглож олсон мєнгєндєє сэтгэл хангалуун байдаг тул Курникова шиг спортоосоо хєндийрсєн гэж ярих юм?
Яагаад хэн нэг нь намайг сурталчилгаанд тоглолоо гэж шvvмжлээд байгааг би ойлгохгvй байна. Єєрсдєд нь сурталчилгаанд тоглооч гэж єндєр хєлс амлах юм бол татгалзана гэж vv? Vгvй гэдэгт би эргэлзэхгvй байна. Сурталчилгаа гэдэг орчин vеийн спортын чухал хэсэг нь. Би єєрийгєє загвар ємсєгч гэж боддоггvй. Би хєлбємбєг тоглодог. Тvvндээ маш дуртай бєгєєд єєрийгєє єдєр ирэх тусам улам боловеронгуй болгохыг хичээдэг. Харин спортоо орхих юм бол диско хєтєлж, кино, сурталчилгаанд тоглохгvи цагийг гэр бvлийнхэнтэйгээ цуг єнгєрєєнє. Хєлбємбєг, эхнэр Виктория болон хvvхдvvд маань миний хувьд энэ ертєнцийг нуруун дээрээ авч яваа гурван халим юм. Тоглох чадвар маань муудсан талаар гэвэл надад сэтгэл хангалуун бус хvмvvс хаана ч байдаг. Тиим болохоор энэ сэдвээр ярилцах нь утгагvй юм.

Хэрвээ та хєлбембєгийг орхих юм бол маш олон хvн сэтгэл дундуур байх болно?
Мэдээжийн хэрэг. 80 настай болсон хойноо ч хєлбємбєгийг орхиход тэд намайг буруу алхам хийлээ гэх байх. Намайг єєрт клубт очиход ч хэн ч ойлгоогvй. Бекхэмийг хvмvvс сурталчилгаа, хєлбємбєгийн талбай хоёроос л хардаг. Яагаад ийм шийдвэр гаргах болсон бодит шалтгааныг хэн ч мэдэхгvй. Ямар ч байсан одоохондоо хєлбємбєгийг орхихгvй, бvх чадлаа дайчлан тоглохдоо ирээдvйд авах тэтгэвэрийнхээ тухай бодвол тэнэг хэрэг болох байх. Хэрвээ хэзээ нэгэн цагт хєлбємбєгийг орхих юм бол би Лос-Анжелес руу явна. Тэнд надад маш их таалагддаг.

Шилдэг компаниуд таныг сурталчилгаандаа тоглуулах гэж єрсєлддєг. Таны зургийг харсан охидууд санаа алддаг. Тайландад танд зориулж хєшєє босгосон. "Бекхэм шиг тогло" нэртэй кино бутээсэн. Харин одоо бол та хєлбємбєгийн биш, поп од болсон юм биш vv?
Би хєлбємбєггvйгээр ингэж нэрд гарах байсан болов уу. Миний єшиглєсєн бємбєг vргэлж хаалганы хажуугаар єнгєрдєг байсан бол аль зэрэг олон компани намайг сурталчилгаандаа тоглуулах байсан бол? Зєвхєн гадаад тєрхєєр урагшлахгvй болов уу. Сайхан хvмvvс зєндєє л байна шvv дээ. Намайг сурталчилгаанд тоглуулж муугvй мєнгє тєлж байгаад би баяртай байдаг. Би муу тоглодог байсан бол сурталчилгааныхаа тєлєє их мєнгє авахгvй байсан. Миний олсон бvх юм бол хєлбємбєгийн ач. Надад мєнгє тєлєєд байгаа бол би хєлбємбєг сайн тоглож байна гэсэн vг. Мэргэжлийн ур чадвар, нэр хvндээ ашиглахгvй бол тэнэг шvv дээ.

Тиим шvv, та болохоор нэртэй хvн...
Намайг сэтгvvлчид болон шvтэн бишрэгчид маань vргэлж хvрээлж байдагт би дасчихсан. Мэдээжийн хэрэг цэцэрлэгт очиж хvvхдуvдтэйгээ цуг тайван тоглохыг хvсдэг. Би бие хамгаалагчтай байх дургvй. Одоо бол аав болохоор хvvхдvvдийнхээ аюулгvй байдалд санаа тавихаас єєр аргагvй. Тиймээс дєрвєн бие хамгаалагчтай, гэр маань 24 цагийн турш хяналттай байдаг. Машины шил маань сум нэвтэрдэггvй. Олны танил бол-соныхоо тєлєє шvv дээ. Намайг зєв ойлгоорой би гомдол мэдvvлж байгаа юм биш. Хэн ч биш байснаас олны танил, сэтгvvлч болон шvтэн бишрэгчид нь хvрээлеэн хvн байх нь дээр.

Ингэхэд эхнэр тань таниас дутуугvй алдартай шvv дээ?
Тэр надаас илvv алдартай гэдгийг би хvлээн зєвшєєрєхєд бэлэн. Виктория бол vнэхээр гайхамшигтай хүн. Саяхан надад "Чи ямар ч шийдвэр гаргасан би чамайг дэмжинэ" гэж хэлсэн. Намайг "Манчестер Юнайтед" багаас явахад яг л ингэсэн. Виктория бол зєвхєн миний хvvхдvvдийн эх тєдийгvй намайг тvvн шиг ойлгодог эмэгтэй хvн гэж vгvй. Бид бие биенгvйгээр байж чадахгуй.

Танд бол бvх юм байна. Амьдралаас юу хvсдэг вэ?
Хєлбємбєгийн талбайд очоод жирийн нэг vзэгч, хєгжєєн дэмжигч болох. Намайг хэн ч тайван хєлбємбєг vзvvлэхгvй л дээ.