2005/12/13

Ф.Перес: Бид Какаг авах боломж байсан боловч аваагvй. Учир нь бидэнд Рауль байна.

“Реал Мадрид” клубийн ерєнхийлєгч Флорентино Перес багийнхаа ємнє тулгараад буй асуудал, єнєєгийн нєхцєл байдлын талаархи сэтгvvлчдийн сонирхсон асуултад ийн хариулж байна.

”Реал”-ын єнєєгийн байдлыг хэрхэн дvгнэж байна? Таны бодлоор юун дээр алдаа гаргасан бол?
Yнэндээ миний урам хугарч байна. Бид нєхцєл байдлыг сайжруулахын тулд бvхнийг хийсэн. Гэвч санаснаар болохгvй юм. Харин vvнд эмгэнэн гашуудах хэрэггvй. Удахгvй бvх зvйл зєв гольдрилдоо орно гэдэгт итгэлтэй байж болно. Би тоглогчид болон дасгалжуулагчдаа хамгийн гол нь тайван байж, єєрсдийн хvчинд итгэх хэрэгтэй гэж хэлдэг юм.

Рауль гэмтчихлээ. Одоо тvvнийг орлох тоглогчийг худалдаж авах уу?
Yгvй дээ. Багийн ахлагчийг маань талбайдаа хэзээ эргэн ирэхийг эмч хэлээгvй байгаа. Хэрвээ мєд талбайд гарч чадахгvй бол бид дотоод нєєцєє шавхана.

Одоо хvмvvс туйлын их гомдсон байна шvv дээ. Тэд танаас тодорхой, бодитой ажил хийхийг хvсэж байгаа?
Би энэ хvмvvсийг ойлгож байна. Балиашгууд маань бидэнтэй vргэлж цуг байж, хайртай багтаа итгэл хvлээлгэдэг. Бид хvнд хэцvv цаг vеийг туулж буйг хvмvvс мэднэ. Тоглогчид маань ээлж дараалан гэмтэж, дээр нь шvvгч бидэнд хайр найргvй хандаж байна. Єєрєєр хэлбэл бид шархадсан. Гэвч бид бууж єгєлгvй тэмцсээр байгаа. Удахгvй бvх зvйл сайн сайхан болох байх.

Та Это‘О-г ийм амжилтад хvрнэ гэж тєсєєлж байсан уу?
Намайг 2000 онд ерєнхийлєгч болж байхад Самуэль аль хэдийнэ “Мальорка”-д очсон байсан. Би тvvнийг эргvvлж авахыг оролдсон ч Самуэль єєрєє vлдэхийг хvссэн юм. Харин бид Роналдог авч дєнгєсєн. Это`О-г хэн ч мэддэггvй байсан тэр vед Роналдо дэлхийн хамгийн шилдэг довтлогч байсан юм.

Дель Боске “Реал”-д ажиллахаар дахин ирэх vv?
Яагаад vгvй гэж. Би Висентег маш их хvндэлдэг. Тэр бол жинхэнэ мадрид хvн. “Реал”-д байхдаа ихийг бvтээж чадсан. Тэр Мадридад буцан ирж бидэнтэй дахин хамтарч ажиллаж болох л юм.

Тэгвэл Камачо?
Тэр ч гэсэн адил. Надад тэдэнтэй хамтран ажиллахад ямар ч асуудал vvсдэггvй байсан.

”Реал” 2003 оноос хойш нэг ч тэмцээнд тvрvvлсэнгvй. Мадридчуудын бvтэлгvйтэл хэтэрхий удаан vргэлжилж байгаа юм биш vv?
Бид муугvй тоглолт vзvvлж байгаа боловч хvссэн vр дvндээ хvрч чадахгvй л байна. Харин энэ жил амжилтад хvрэх муугvй боломж байна. Мадридчууд vзэгчдийн талархлыг хvлээсэн уран гоё тоглолтоо vргэлж vзvvлж байх ёстой.

Хvмvvс Роналдод урьдынх шигээ итгэж байгаа болов уу? Та юу гэж бодож байна?
Тэр эхэндээ гайхамшигтай тоглолт vзvvлж байсан боловч дараа нь гэмтчихсэн. Миний бодлоор тvvнийг талбайд гаргахаар хэтэрхий яаруулсан нь алдаа болсон болов уу.

Харин Зидан?
Тvvнийг нэгэн гайхалтай улирал хvлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэр ирэх жил ДАШТ-д амжилттай оролцохыг хvсч буй. Тиймээс ч их хичээж байгаа. Зидан удахгvй спортын замналаа єндєрлєнє гэдгээ зарлачихсан. Магадгvй энэ улирал тvvний сvvлчийнх байж болох юм. Тиймээс энэ улирлыг vр бvтээлтэй єнгєрvvлэхийг тэр хvсч байгаа нь ойлгомжтой.

Арваннэгдvгээр сарын 19-нд “Сантьяго Бернабеу”-д бvх л мадридчуудын бахархлыг хєндсєн явдал болсон? (Тэр єдєр “Реал” талбай дээрээ “Барселона”-д 3:0-ээр хожигдсон)
Энэ єдєр миний хувьд “Реал”-ын ерєнхийлєгч болсноосоо хойш хамгийн их урам хугарсан єдєр. Бид тэр тоглолтод хамгийн шилдэг бvрэлдэхvvнээ илгээж чадаагvй. Гэхдээ энэ нь “Реал”-ын ялагдлыг зєвтгєх шалтгаан болохгvй. Энэ хар єдєр биднийг улам илvv хєдєлмєрлєхийг ойлгуулж єгсєн дєє.

”Реал Сосьедад”-тай хийсэн тоглолтод хоёр гоол алдчихаад байсан тэр vед хожигдох нь гэсэн бодол танд тєрж байв уу?
Надад ийм бодол байгаагvй шvv. Баг маань сайн тоглож байсан болохоор би тэдэнд итгэж байлаа.

Танд “Реал Мадрид”-ыг орхих хvсэл тєрдєг vv?
Хэзээ ч vгvй.

Танд Капелло, Моуриньо хоёрын хэн нь илvv таалагддаг вэ?
Мэдээж энэ хоёр агуу дасгалжуулагчийг би хvндэлж явдаг. Гэхдээ надад Арсен Венгерийн арга барил илvv таалагддаг юм.

Португал дасгалжуулагчийн арга барил “Реал”-д тохирох болов уу?
Манай багт хамгийн шилдэг тоглогч, дасгалжуулагч байх ёстой гэдгийг л мэдэж байна.

Тэгвэл Роналдиньо?
Тэр “Алтан бємбєг” шагналыг єєрийн хvчээр олж авсан. Тэр бол хєлбємбєгийн тvvхэнд vлдэх шилдэг тоглогчдын нэг яах аргагvй мєн. Гэхдээ бид хэзээ ч “Барселона”-гийн тоглогчидтой гэрээ байгуулахгvй. Учир нь Фигугийн шилжилт хоёр багийн харьцаанд яаж нєлєєлснийг бvгд мэдэж байгаа шvv дээ.

”Реал”-ын ерєнхийлєгч байх хугацаандаа дахин бразил тоглогч худалдаж авахгvй гэсэн. Энэ vнэн vv?
Бид Зиданыг дэлхийн хамгийн шилдэг хєлбємбєгч байх vед нь худалдаж авч байлаа. Би Роналдиньог авах талаар хэзээ ч хэлэлцээ хийж байсангvй. Мєн бид Какаг авах боломж байсан боловч аваагvй. Учир нь бидэнд Рауль байна. Харин одоо бид Робиньог сонгож авсан. Энэ залуугийн авьяас чадварт итгэж байна.

Сvvлчийн асуулт. “Реал” Сисиньотой аль хэдийнэ таван жилийн гэрээ байгуулсан гэх юм?
Энэ талаар нэгдvгээр сард л тодорхой хариулт єгч чадах байна.