2005/03/25

Майкл Оуэн: Испанид тоглосоор дуусна гэж боддог

Английн шигшээ болон Реал Мадрид багийн довтлогч Майкл Оуэн. Тэрээр 1998 онд Францад болсон ДАШТ-д нээлт болсон билээ. Хурдтай авъяслаг М.Оуэн Английн шигшээ багийн хувьд юугаар ч сольшгїй тоглогч юм. Ингээд тїїнтэй хйисэн ярилцлагыг толилуулж байна.

Та 23 насандаа “Алтан бємбєг”, цаашлаад. УЕФА-н цом, Английн цом, Европын цом зэргийг хүртэж байсан. Дараагийн зорилго тань юу вэ?
Клубын хувьд гэвэл Аваргуудын лиг, Испаний лиг байна. Энэ 2 тэмцээнд аваргалж үзээгүй байгаа. Түрүүлэх цаг ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Аваргуудын лигт түрүүлнэ гэдэг маш чухал. Мєн Испаний лигт түрүүлэхийг маш их хүсч байна.

Энэ 2 тэмцээний аль нь таны сэтгэлийг татаж байна?
Испаний лиг. Эхлээд эндээ түрүүлчихээд дараа нь Аваргуудын лигт түрүүлэхийг хүсч байна.

Эдүгээ дэлхий дээр таныг бишрүүлж буй ямар хєлбємбєгч байна вэ?
Мэдээж олон байгаа. Испанид байгаагаас Зидан, Рональдино хоёр гайхамшигтай,
Итгэхийн аргагүй тоглогч. Роналдо, Это’о, Ф.Торрес нар ч агуу тоглогч. Мєн Вьери надад их таалагддаг. Испани, Англи, Италид чадвартай тоглогчид ер нь их байдаг. Энэ нь хєгжєєн дэмжигчидэд тустай.

Реал Мадрид клуб Зидан, Роналдо, Бекхэм 3-г сїїлийн 3 улиралд дарааллан авсан. Хэн нь таньд илүү таалагддаг вэ?
Зидан

Яагаад?
Зидан нєгєє 2-оо бодвол илүү цогц бүрдсэн тоглогч юм шиг санагддаг. Учир нь бємбєгтэй харьцаж байгаа нь гайхалтай. Тэр сэтгэхдээ гарамгай, мєн гайхалтай техник үзүүлж чаддаг. Түүнийг хєлбємбєг тоглохыг харах, түүнтэй хамт тоглоход гоё байдаг.

Рауль одоогоор Аваргуудын лигт хамгийн их гоол оруулсан тоглогч. Тэгэхээр Рауль Европын шилдэг довтлогч гэсэн үг мєн үү?
Аваргуудын лигт 49 гоол хийнэ гэдэг итгэмээргүй амжилт. Тэр жил бүр Аваргуудын лигт тоглодог. Испаний шигшээ болон Реал Мадрид дахь Раулийн байр суурь үнэхээр биширмээр.

Рауль Европын шилдэг тоглогч болоход юу дутаад байна вэ?
Гоол хийх, тэр тусмаа шийдвэрлэх гоол хийх нь маш чухал. Магадгүй Испаний шигшээ баг том тэмцээнд амжилтгїй оролцдог нь нєлєєлдєг байж болно.

Ф.Морьентес таныг Реалд ирэхэд гарааны бүрэлдхүүнээс бүр хойшоо ухархад хүргэсэн. Тиймдээ ч Ливерпуль руу 1-р сарын солилцоогоор явчихсан. Морьентес түрүү жил Монакод байхдаа Аваргуудын лигт 10 гоол хийсэн. Тэгсэн ч тэр та 3-г гүйцэхгүй гэж үү?
Морьентес бол ялангуяа Аваргуудын лигт маш их хэрэгтэй тоглогч. Түүнийг гаргах гаргахгүйг зєвхєн дасгалжуулагч л шийднэ. Тэгээд ч тактикын асуудал байх.

Эцэст нь асуухад та хэзээ нэгэн цагт Испаниас явах уу?
Би одоогоор гарааннд гарахгүй, манай баг амжилт муу байсан ч гэсэн Испанид тоглосоор л дуусна гэж боддог .

2005/03/07

Beckham: Би RealMadrid-с тэтгэвэрт гарахыг хvсч байна

Тэд анх нvvр тулан уулзсанаас хойш хоёр жилийн дараа буюу John Carlin болон Beckham нар RealMadrid-н ТВ-ээр дахин уулзлаа.

Бид таныг Real Madrid-д ирсэн єдєр энэ ТВ дээр ярилцаж байсан. Та их баяртай байсан. Бvх юм таны хvсэж хvлээж байснаар болсон уу?
Тиймээ, RealMadrid-д тоглож байгаа нь надад таалагдсан. Хvмvvс биднийг зарим хэцvv асуудлуудыг туулж гарсан гэдгийг мэддэг, гэхдээ хамгийн гол нь би сайн тоглож байгаа. Миний эхнэр болон манай гэр бvл аз жаргалтай байна. Brooklyn сургуульдаа их дуртай, олон найзтай болсон. Єдєр болгон шинэ Испани vг сурч байгаа шvv.

Таныг багт дєнгєж ирсний дараа, клуб болон тоглогчдоос таны анхаарлыг татсан зvйл байсан уу?
Би юунд ч гайхаагvй, би тэднийг гайхамшигтай тоглогчид гэдгийг мэдэж байсан. Ер нь бол тэд миний бодож байснаас илvv найрсаг хvмvvс байна лээ. Yvнийг хvмvvс гаднаас нь харж чаддаггvй, тэд биднийг хамтдаа байгааг, энэ нь ямар чухал болохыг болохыг мэддэггvй. Миний хувьд тэд бол єєр єєрсдийн онцлогтой дэлхийн шилдэг хєлбємбєгчид. Би тэд нараар бахархаж явдаг.

Таныг гайхахад хvргэсэн тоглогч бий юу?
Би энэ багт ирэхээсээ ємнє л тэднийг мэддэг байсан. Гэвч Guti бол єєрийн гоолуудаар, гайхамшигтай дамжуулалтаар гайхашралд оруулж байдаг тоглогч. Испанид хvмvvс тvvнийг мэддэг, харин Англид хvмvvс тvvнийг мэддэггvй бєгєєд гайхамшигтай тоглогч гэдгийг нь тєсєєлдєггvй.

Багт єнгєрvvлсэн эхний зургаан сарын тоглолтоо хамгийн сайн тоглосон vе гэж ярьж байсан?
Миний хувьд Manchester United байхдаа маш сайн тоглогч байсан. Дараа нь RealMadrid-д ирхэд магадгvй фенvvд маань намайг тийм сайн тоглоно гэж бодоогvй байх л даа. Гэвч би сайн тоглосон. Тоглогчийн хувьд ч хvний хувьд ч миний талаархи хvмvvсийн ойлголт магадгvй одоогийнхоос єєр байсан байх. Єнгєрvvлсэн эхний зургаан сардаа сэтгэл ханамжтай байсан минь vнэн.

RealMadrid дахь анхны vеэс сайхан дурсамж бий юу?
Тэр vеийн сайхан дурсамжууд надад бий. RealMadrid-тай гэрээ байгуулсан тэр єдєр миний хувьд болон гэр бvлийн хувьд ч чухал байсан, энэ бол мардагташгvй дурсамж юм. Bernabeu-гийн талбай дээр анх хєл тавингуутаа анхныхаа гоолыг оруулсан. Мєн тvvнчлэн Roberto Carlos, Zidane, Ronaldo-тай хамт ялалтаа тэмдэглэж байсан дурсамж маань байна. Энэ багт эдгээр тоглогчтой хамт тоглох сайхан байна.

Энд ирснээс хойш та хэр зэрэг илvv сайжирсан бэ?
Би ерєнхийдєє тоглогчийн хувьд сайжрч байх ёстой. Техникийн хувьд маш сайн байх хэрэгтэй. Учир нь "Хєлбємбєгийн аварга" шалгаруулах тэмцээн маш єндєр шаардлага тавьдаг. Бємбєгєнд анх хvрэх маш чухал байдаг. Би энэ тал дээр илvv сайжирсан гэж бодож байгаа.

Таны зvvн хєлийн тоглолт маш их сайжирсан ажиглагддаг?
Би зvvн хєлєєрєє байнга сайн тоглодог, шаардлагатай vед тодорхой мєчvvдэд би зvvн хєлєєрєє сайн тоглож чадна.

Та мєн хамгаалалтандаа сайжирсан байна, уг нь хамгаалалт таны давуу тал биш?
Тиймээ, зарим vед би бас хамгаалалтанд тоглодог. Хамгаалагчид болон дундын тоглогч нар надад их тусалсан. Би энэ тал дээр тоглолтоо сайжруулсан, энэ нь надад маш их таалагдаж байгаа, ингэснээр шинэ туршлага хуримтлуулсан.

Танай багийн хувьд сvvлчийн улиралд тийм сайн тоглоогvй. Хэдийгээр тоглогчид ерєнхийдєє хэвэндээ байгаа боловч танай баг єєрчлєгдсєн юм шиг харагдаж байгаа?
Энэ бол итгэл найдвар. Бид шинэ дасгалжуулагчтай болсон, дасгалжуулагч маань юу хийхээ мэддэг, юунд хvрэхээ мєн єєрєє юу хийх ёстойгоо мэддэг. Тэр тоглогчиддоо итгэдэг, тэр биднээс юу хvсч байгаагаа хэлсэн, тоглогчид тvvнийг хvндэтгэдэг, мєн нєгєє талаас бидэнд ч гэсэн хvндэтгэл хэрэгтэй.

Тэгвэл та нарт хатуу гар хэрэгтэй юу?
Яг тийм биш. Гол нь шаргуу ажиллах, єєрийнхєє тоглолтонд итгэлтэй байх. Luxemburgo намайг єєртєє итгэлтэй болгосон, тэр зєвхєн надтай хамт ажиллаагvй тэр бvгдтэй нь ажилласан. Тэр намайг баг дотроо байр сууриа олоход тусалсан. Би ч мєн шаргуу ажиллсан. Хэрэв би шаргуу ажиллахгvй бол vндсэн багт орж чадахгvй гэдгээ олж харсан. Би талбай дээрх миний байр хаана болох, мєн баг дотрох vvргээ мэдэж авсан.

Luxemburgo юуг єєрчилсєн юм бэ?
Тэр манай багт баяр хєєр, инээдэм авчирсан. Єдєр бvр єєдрєг сэтгэлтэй дасгал сургууль хийх нь манай багт их хэрэгтэй байсан. Энэ бол миний бодол. Манай багт ч мєн адил ийм дасгал сургууль таалагдаж байгаа. Єдєр бvр бид ажилдаа ирэхдээ баяр баясгалантай байдаг.

Тэр тактикийн асуудал дээр их шаардлага тавьдаг уу?
Тийм. Гэвч хэтрvvлдэггvй. Тэр бидэнд эсрэг тоглогчдын талаар, тvvний байрлалын талаар хэрэгтэй мэдээллийг єгдєг. Гэвч энэ тал дээр єдєр болгон шахдаггvй. Бид долоо хоногт 2 удаа л тактик судалдаг. Тоглолт бvрийг камераар бичлэг хийдэг болохоор тоглолтын дараа бид багийн тоглолт болон тоглогч тус бvр дээр анализ хийдэг . Энэ маш их ач тустай. Ингэснээрээ бид алдаагаа олж хардаг.

Beckham-н дуртай байрлал?
Manchester-т байхдаа баруун жигvvрт удаан хугацаагаар тоглосон. энэ надад таалагдаж байсан. Би дунд тоглох дуртай гэж vргэлж хэлдэг. Гэвч энэ нь миний хамгийн шилдэг байрлал биш ч байж магадгvй. Би хаана тоглох дуртай нь гол биш. Би vндсэн бvрэлдэхvvнд байгаа тохиолдолд аль ч байрлалд тоглоно.

Та зар сурталчилгааны гэрээнvvдээ цєєрvvлэхээр шийджээ?
Єнгєрсєн жилийн эхэнд надад 11 ивээн тэтгэгчид байсан, одоо дєнгєж дєрєв бий. Тэдний заримтай нь удаан хугацааны гэрээтэй, заримтай нь 5 жилийн гэрээтэй. Спонсор юм уу арилжааны vйл ажиллагаанаас миний тоглолт хамаарахгvй. Хэзээ ч тийм байгаагvй, тийм байх ч vгvй.

Та дахин шилдэг тоглолт хийнэ гэж боддог уу?
Би 30 настай. Би сайхан тоглолт хийх хугацаа байна гэж боддог. Би одооныхоо тоглолтын тvвшинг хадгалахыг хvсдэг, чадна гэж ч боддог.

Ирээдvйгээ хэрхэн тєсєєлж байна вэ?
Би RealMadrid-тай 4 жилийн гэрээтэй. Би анх Manchester-с гарахдаа би єєрийн карьерийг RealMadrid-д єнгєрєєнє гэж бодож байсан. Би ингэхийг хvсч байгаа. Боломжийнхоо хэрээр энд тоглоно гэж бодож байгаа, яг энэ дээд тvвшиндєє. Энэ бол миний 2 дахь улирал. Дахин сайхан тоглолтууд хийх он жилvvд байна. RealMadrid бол дэлхийн шилдэг багуудын нэг. Би єєрийнхєє чадлынхаа хэрээр энэ багт зvтгэнэ. Би RealMadrid-с тэтгэвэрт гарахыг хvсч байна

Орчуулсан: