2005/03/25

Майкл Оуэн: Испанид тоглосоор дуусна гэж боддог

Английн шигшээ болон Реал Мадрид багийн довтлогч Майкл Оуэн. Тэрээр 1998 онд Францад болсон ДАШТ-д нээлт болсон билээ. Хурдтай авъяслаг М.Оуэн Английн шигшээ багийн хувьд юугаар ч сольшгїй тоглогч юм. Ингээд тїїнтэй хйисэн ярилцлагыг толилуулж байна.

Та 23 насандаа “Алтан бємбєг”, цаашлаад. УЕФА-н цом, Английн цом, Европын цом зэргийг хүртэж байсан. Дараагийн зорилго тань юу вэ?
Клубын хувьд гэвэл Аваргуудын лиг, Испаний лиг байна. Энэ 2 тэмцээнд аваргалж үзээгүй байгаа. Түрүүлэх цаг ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Аваргуудын лигт түрүүлнэ гэдэг маш чухал. Мєн Испаний лигт түрүүлэхийг маш их хүсч байна.

Энэ 2 тэмцээний аль нь таны сэтгэлийг татаж байна?
Испаний лиг. Эхлээд эндээ түрүүлчихээд дараа нь Аваргуудын лигт түрүүлэхийг хүсч байна.

Эдүгээ дэлхий дээр таныг бишрүүлж буй ямар хєлбємбєгч байна вэ?
Мэдээж олон байгаа. Испанид байгаагаас Зидан, Рональдино хоёр гайхамшигтай,
Итгэхийн аргагүй тоглогч. Роналдо, Это’о, Ф.Торрес нар ч агуу тоглогч. Мєн Вьери надад их таалагддаг. Испани, Англи, Италид чадвартай тоглогчид ер нь их байдаг. Энэ нь хєгжєєн дэмжигчидэд тустай.

Реал Мадрид клуб Зидан, Роналдо, Бекхэм 3-г сїїлийн 3 улиралд дарааллан авсан. Хэн нь таньд илүү таалагддаг вэ?
Зидан

Яагаад?
Зидан нєгєє 2-оо бодвол илүү цогц бүрдсэн тоглогч юм шиг санагддаг. Учир нь бємбєгтэй харьцаж байгаа нь гайхалтай. Тэр сэтгэхдээ гарамгай, мєн гайхалтай техник үзүүлж чаддаг. Түүнийг хєлбємбєг тоглохыг харах, түүнтэй хамт тоглоход гоё байдаг.

Рауль одоогоор Аваргуудын лигт хамгийн их гоол оруулсан тоглогч. Тэгэхээр Рауль Европын шилдэг довтлогч гэсэн үг мєн үү?
Аваргуудын лигт 49 гоол хийнэ гэдэг итгэмээргүй амжилт. Тэр жил бүр Аваргуудын лигт тоглодог. Испаний шигшээ болон Реал Мадрид дахь Раулийн байр суурь үнэхээр биширмээр.

Рауль Европын шилдэг тоглогч болоход юу дутаад байна вэ?
Гоол хийх, тэр тусмаа шийдвэрлэх гоол хийх нь маш чухал. Магадгүй Испаний шигшээ баг том тэмцээнд амжилтгїй оролцдог нь нєлєєлдєг байж болно.

Ф.Морьентес таныг Реалд ирэхэд гарааны бүрэлдхүүнээс бүр хойшоо ухархад хүргэсэн. Тиймдээ ч Ливерпуль руу 1-р сарын солилцоогоор явчихсан. Морьентес түрүү жил Монакод байхдаа Аваргуудын лигт 10 гоол хийсэн. Тэгсэн ч тэр та 3-г гүйцэхгүй гэж үү?
Морьентес бол ялангуяа Аваргуудын лигт маш их хэрэгтэй тоглогч. Түүнийг гаргах гаргахгүйг зєвхєн дасгалжуулагч л шийднэ. Тэгээд ч тактикын асуудал байх.

Эцэст нь асуухад та хэзээ нэгэн цагт Испаниас явах уу?
Би одоогоор гарааннд гарахгүй, манай баг амжилт муу байсан ч гэсэн Испанид тоглосоор л дуусна гэж боддог .

No comments: