2006/04/13

Икер Касияас: Би найман настайгаасаа л энд байгаа.


Та дэлхийн шилдэг хаалгач болохыг мэдээж их хvсч буй биз дээ?

Би vvний тулд л єдєр бvр бэлтгэл хийдэг. Хvссэн єдєр маань ирэхэд би хязгааргvй их баяртай угтах болно.


Дэлхийн шилдэг болоход ямар нэгэн зvйл дутаад байна уу?

Би єєрийгєє олон талаар илvv сайжрах ёстой гэж боддог. Харин ганц хоёр дутагдал бий гээд онцлоод хэлчихээр юм алга даа. Тэгээд ч тєгс тєгєлдєр хєлбємбєгчин байдаггvй гэж би боддог.

Дэлхийн шилдэг хаалгачаас єєр хvртэхийг хvсдэг алдар, цол юу байна?

Испанийн шигшээ багтайгаа дэлхийн аварга юмуу Европын аварга болохыг хvсдэг. Манай шигшээ ийм ялалт байгуулах гавьяатай, чадвартай гэж боддог. Дэлхийн цом юмуу Европын аваргын цомыг єргєєд зогсож байх тэр агшин миний амьдралын утга учир юм.

Зурагтаар хєлбємбєг vзэхдээ хаалгачдыг л ажаад байдаг уу?

Vргэлж л хаалгачийг хардаг. Бvр багадаа л би хєлбємбєг vзэхдээ тоглолтыг харахаасаа илvv хаалгачийн хєдєлгєєнийг л аждаг байлаа. «Бернабеу»-д ээжтэйгээ ирдэг байхдаа Буйог л хардаг байсан.

Багийнхан чинь урагш довтлоод явчихаар «мартагдчихсан» юм шиг санагддаг уу?

Мэдээж, ийм гайхалтай хєлбємбєгчидтэй баг довтлохоос биш яах вэ. Хэдийгээр манай баг довтлохыг эрхэмлэдэг ч бас хамгаалах vvргээ сайн биелvvлж байх ёстой л доо. Тэгээд ч сvvлийн хагас жилд багийнхан маань хамгаалалтандаа мэдэгдэхvйц их анхаардаг болсон. Роналдо хvртэл хойш ухарч бємбєг булааж байна шvv дээ. Vvнээс илvv зvйл гэж юу байх вэ.

Бразилд хаалгач болох сонирхолтой хvvхдийг солиотойд тооцдог гэдэг юм билээ. Чи багаасаа л хаалгач болохыг хvссэн гэж vv?

Vгvй ээ, би хєлбємбєгийг ер нь сонин байдлаар сонгосон юм л даа. Багадаа аавтайгаа хєлбємбєг тоглодог байлаа л даа. Аав маань хаалга манахдаа маш их уйддаг байсан тул намайг хаалганд зогсоох болсон юм. Харин дараа нь євєє маань надад хаалгачийн футболк, бээлий бэлэглээд л хувь заяаг минь заагаад єгчихсєн.

Сvvлийн таван жилд та «Реал»-тай бараг бvхий л тэмцээнд тvрvvллээ. Ялалтандаа цадаж байна уу?

Харин ч эсрэгээрээ шvv. Улсын аваргад анх тvрvvлээд дахин тvрvvлээд байхдаа ч дахиад тvрvvлэхсэн гэж л хvсдэг. Европын багуудын цомд ч гэсэн тvрvvлээд баймаар л байна. Одоо бол Эзэн хааны цомыг хvртэхийг их хvсч байна. Манай багт тэр цомыг хvртэж vзээгvй хvмvvс олон бий.

Та хувь тєєрєг зурагдчихсан байдаг гэдэгт итгэдэг vv?

Vндсэн хаалгачид бэртэл гэмтэл авсаны улмаас л би «Реал»-д vндсэн бvрэлдэхvvнд гарч тоглох болсон хvн шvv дээ. Мэдээж би ийм маягаар vндсэн хаалгач болохыг хvсээгvй ч єєрийнхєє боломжийг ашиглах л ёстой байсан. Миний хувь тєєрєгт итгэдэг. Учир нь итгэж, vнэмшихгvй байхын аргагvй тохиолдлууд цєєнгvй таарч байлаа.

Касияaс бvх залуу насаа «Реал»-д зориулах юм гэж vv?

Тэгэлгvй яах вэ. Би найман настайгаасаа л энд байгаа. Бараг 15 жилийг «Реал»-д vдэхдээ би явах юмсан гэж огт бодогдоогvй. Энд л тоглож эхэлсэн учраас эндээ л зодог тайлах болно.

Орчуулсан: Дугаар 7

No comments: