2010/10/25

Реал Мадрид 6-1 Рэсинг: тоо баримт

Рэсинг клубыг 6-1 ын харьцаагаар буулгаж авсан тоглолт бол манай Сантяаго Бернабуэ цэнгэлдэхдээ хийсэн  Ла Лигийн 1252 дахь тоглолт байсан ба дор хаяж нэг гоол хийсэн 1150 дахь тоглолт нь байжээ. Харин нэгээс илүү гоол хийсэн 910 дахь тоглолт байсан байна.
Энэ тоглолтонд Игуайны хийсэн гоол Реал Мадридын Ла Лиги дэхь 5200 дахь гоол байсан бөгөөд өөрийнх нь хувьд Реалд тоглохдоо хийсэн 70 дахь гоол нь байжээ.

Харин Рэсингийн хийсэн гоол Касилласын хувьд хаалгандаа алдсан 580 дахь гоол.

Моуриногын клуб дасгалжуулсан кареерын гэртээ ялагдаагүй 140 дэхь тоглолт. (115 хожил, 25 тэнцээ)

Марселогын Ла Лиги дэхь 100 дахь тоглолт.

Арбелоагийн Реал Мадридтай хийсэн 50 дахь тоглолт.

Игуайны Реал Мадридтай хийсэн 100 дахь албан ёсны тоглолт.

No comments: