2005/01/30

M.Owen: Энэ улиралд 20 гоол оруулж чадвал би сэтгэл хангалуун байх болно

“11” тоглогч маань Madrid-н талаар таагvй сэтгэгдэл огт байгаагvй бєгєєд “Би зєвхєн гоол оруулж, энэ клубт тоглохыг хvсч байна” гэжээ.

Тэрээр гоолын тоогоо нэмэгдvvлэх зорилготой байгаа бєгєєд “Би 20 гоол оруулчихвал энэ миний хувьд сайн улирал байх болно” гэж хэлсэн байна. Мєн дасгалжуулагч Люксенбургыг “Тэр маш нийтэч, тоглогчидтой их ярилцдаг тэгээд бид тvvний юу хvсч байгаа мэддэг” гэж тэмдэглэсэн байна.

Gravensen-тай хамтарч тоглох ямар байна?
Тvvнийг Real Madrid-д тоглохыг нь харахад сонирхолтой байсан. Яагаад гэвэл энэ явдал надтай ч бас тохиолдоод удаагvй... Тэгэхэд маш онцгой мэдрэмж тєрж байсан бєгєєд фенvvд маань их сайхан хvлээж авсан. Би тvvнд их найдвар тавьж байгаа, тэр ч итгэлийг минь алдахгvй байх. Ер нь ямар ч улсад ирсэн хэлний бэрхшээл байдаг. Gravensen амархан хэл амаа ололцдог их нєхєрсєг хvн л дээ. Хэдийгээр бид хоёр Англид єєр єєр багт тоглож байсан ч ойр дотно харьцаатай байсан шvv. Миний мэдэхийн тэрээр хувцасны єрєєнд тоглоом шоглоом хийгээд байж байдаг, удахгvй испани хэл сураад эндч бас тийм байх байх аа.

Чи саяхан тvvнтэй адил нєхцєл байдлыг дайрч єнгєрvvлсэн гэлээ. Тэгэхээр Real Madrid-д шинээр ирсэн тоглогч хамгийн тvрvvнд ямар зорилгыг урдаа тавих вэ?
Yvнд ганц ч биш олон зvйл бий. Хэлийг єєрийн болгох нь хамгийн гол юм. Энэ бол миний зорилго байсан. Бид хєлбємийг яаж тоглохыг мэднэ. Бусад зvйлс тухайн хvнээс шалтгаална шvv дээ.

Оногдсон минутад оруулсан гоолынхоо тоонд гайхсан уу?
Ганц минут байна уу бvх тоглолтын туршид байна уу эцсийн эцэст гоол оруулах ёстойг чи мэдэж байгаа. Миний оруулсан гоолын тоо сонин биш гэж бодож байна. Яагаад гэвэл би vргэлж олон гоол оруулдаг. Хэрвээ дахиад хэдэн минут тоглосон бол магадгvй єшєє олон гоол оруулах байсан байх, гэхдээ би оруулсан гоолууддаа сэтгэл хангалуун байна. Хэрвээ энэ улиралд 20 гоол оруулж чадвал энэ нь надад хангалттай.

Таны хvч чадлыг хэдхэн минутаар vнэлэн тоглуулж байгаа нь шударга бус гэж та бодохгvй байна уу?
Хэрвээ чи Real Madrid-ын тухай ярьж байгаа бол єєрийн гэсэн байр суурьтай маш сайн тоглогчдын тухай бас ярьж байна гэсэн vг. Ronaldo энэ багт зохих ёсны байр сууриа олж авсан, яагаад гэвэл тэр байнга гоол хийж байгаа шvv дээ. Та нар vргэлж нэг асуулт давтаж байгаа, би ч мєн нєгєє л хариултаа єгдєг. Би єєрийнхєє ажлыг хийж, єєрт олдсон боломжоо ашиглахыг хичээж байна. Би тоглолтуудад нєєц тоглогч байгаа. Мэдээж би тоглох дуртай байлгvй яахав, сандал дээр суух надад таалагддаггvй ээ.

Ronaldo-тай хамтран тоглоход?
Raul гэмтэлтэй байсан учир би Ronaldo-тай хамтран тоглосон. Би тvvнд дамжуулж тэр гоол хийснийг санаж байна. Надад хэнтэй ч хамт тоглож чадах юм шиг санагдаж байгаа. Чамд дасан зохицоход зєвхєн хугацаа л хэрэгтэй. Ronaldо бид хоёрын стил жоохон ондоо гэдгийг ойлгож байна л даа. Хvмvvс намайг зєвхєн Ronaldo-тай тоглохыг хvсч байна гэж битгий бодоосой, би бас Raul-тай тоглодог. Шилдэг хєлбємбєгчин бол ямарч хамтран тоглогчтой
зохицон тоглох чадвартай байх ёстой.

Яагаад Valladolid гэх мэт багуудын эсрэг тоглолтонд гоол оруулах боломж та нарт олдохгvй хэцvv байдаг юм бэ?
Valladolid-той хийсэн тоглолт хvнд байсан. Дасгалжуулагч нэлээд олон тооны нєєц тоглогчийг гаргасан байсан. Тийм vед баг хэвийн тоглохгvй нь ойлгомжтой шvv дээ. Хэрвээ Ronaldo, Figo, Zidane зэрэг тоглогчид vндсэн бvрэлдэхvvнд байхгvй бол хvндрэлтэй.

Люксенбург багт хэр зэрэг нєлєєлж байна?
Тэр маш сайн байгаа. Бид дээд зэргийн хэмжээнд байх ёстой учраас нэлээд их биеийн хvчний дасгал хийж эхэлсэн. Тэр их нийтэч, тоглогчдтой байнга ярилцдаг тиймээс бид тvvний юу хvсч байгаа бєгєєд бид єєрсдийн vvргийг маш сайн ухаарч байгаа. Yр дvн нь маш сайн байгаа, бид цаашдаа энэ эрчээрээ vргэлжлvvлнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Люксенбургтай ажилснаар урьдах дасгалжуулагч нараас илvv боломж олдоно гэж бодож байна уу?
Бvх дасгалжуулагч нар адилхан гэж би бодож байна. Би Camacho, болон Remon хоёулантай нь нєєц тоглогчоос эхэлж байсан.

Английн сонингуудад таныг сонирхож байгаа багууд олон байна гэж бичсэн байх юм?
Би эндэх єєрийн байгаа байдлыг баталгаажуулахыг хvсэж байна. Би vндсэн бvрэлдэхvvнд багтмаар байна, яагаад гэвэл би нєєц тоглогчийн сандалд сууж байхад тохирсон хvн биш. Би vргэлж гоол хийж байсан, vргэлж илvv ихийг хvсэж байдаг. Тоглогч тоглохгvй болохоор ийм юм бичих нь аргагvй шvv дээ. Намайг нэг их тоглохгvй болохоор миний нэр єєр клубуудад тархсан байх. Миний ганц зорилго бол гоол оруулж Real Madrid-д тоглох энэ л миний хvсч буй зvйл.

Liverpool Morientes-г онцолсон тухайд юу гэж бодож байна вэ?
Энэ бол Liverpool болон тоглогчын хувьд ухаалаг зvйл болсон яагаад гэвэл хєгжєєн дэмжигчид маань vргэлж хожлын титмийн тєлєє тэмvvлж байдаг. Morientes бол шилдэг хєлбємбєгчин. Тvнийг багаасаа гарсанд бидэнд гунигтай байгаа хэдий ч Liverpoоl-д очиж байгаа нь маш сайн зvйл.

Орчуулсан:

No comments: