2006/01/12

Кассано: Би Реал Мадридад ирэхээр шийдсэн, Яагаад гэвэл Реал дэлхийн хамгийн шилдэг баг юм

Антонио Кассано бол өнөөгийн Италийн хөлбөмбөгийн шилдэг тоглогч билээ. Баригаас төрсөн од маань Реал Мадрид ТВ-д ирсэн өдрөө ярилцлага өгсөн юм. Реалын мэдээлэл, харилцаа холбооны дарга Антонио Гарсиа Феррерас түүнтэй ярилцсан юм. Харин энэ ярилцлагыг Мадридиста Сэйкони орчуулан та бүхэнд хүргэж байна.


Та дөнгөж 23 настай. Италийн аваргын төлөө олон агуу тоглогчидтой цуг хэдийн төчнөөн жил тогложээ. Кассаног олон Италийн багууд сонирож байсан бас, олон хүмүүс таныг Испани явна гэсэн шийдвэрийг таашaагаагүй байх?

Би хэзээ ч Италийг орхихгүй гэж хэлж байгаагүй. Реал дэлхийн хамгийн хүчирхэг баг болохоор л би Мадрид руу явахаар шийдсэн юм. Мадрид нь тамирчин хувьд гайхамшигтай бөгөөд дэлхийн шилдэг клуб энд байдгийн хувьд ч би чухал шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гаргаснаар маш их дарамт ирнэ гэдэг нь үнэн. Энэ бол том ч бай, жижиг ч бай клубуудэд ялгаагүй бөгөөд хамгийн хүчирхэг багийн эсрэг байдаг чадлаа хичээн дайчлахтай л ижил юм. Гэхдээ нэг сайн зүйл нь бид тайвнаар энэ зүйлийг хийх хэрэгтэй юм. Энэ жил би ямар ч цомыг хожиж чадна гэдэгт итгэж байгаа. Баг хэдийн хүчтэй байна, төдий би үүнд итгэлтэй байгаа.

Та Испанид ирээд хэд хоног боллоо. Италийн хэвлэлүүд таныг Италиас явсанд харамсч байна. Италийн хэвлэл Кассаног явснаар Италийн хөлбөмбөг муудна гэдэгт та гайхаж байна уу?

Тун саяхан тэд боломжтой бол намайг Италийг орхин явахыг үгүйсгэхгүй байсан. Харин одоо бол шинэ алхам хийх цаг ирсэн. Хэрвээ Италийн хөлбөмбөг муудлаа гэхэд ганц надаас хамаарна гэж байхгүй. Би Мадридад ирсэндээ тун баяртай байгаа бөгөөд дэлхийн хамгийн шилдэг клубтэй хийх агуу аялалаа эхлэхийг хүсч байна.

Зидан, Анри, Лаудруп эдгээр тоглогчид италийн хөлбөмбөгөөс явсны дараа их зүйл хийж чадсан. Таньд ч гэсэн агуу техник ур чадвар байна. Италийн хөлбөмбөг маш хэцүү, харин испанийнх арай хялбар байна гэж та бодож байна уу?

Би мэдэхгүй байна. Италид бол маш их тактик байдаг. Тэндхийн багууд хоорондоо маш их өрсөлдөж байдаг, тэгснээрээ ч хоорондых нь ялгаа арилж байна. Харин Испанид тоглолтын хэмнэл тоглолтын эхнээс аваад эцэс хүртэл улам хурдалж ширүүсдэг. Италид үүнээс өөр, тактикууд маш их хэрэглэгддэг бөгөөд илүү бохир тоглолт хийдэг. Энд хүмүүс гоёмсог тоглолтод дуртай байдаг,

Фачетти бол чиний анхны дасгалжуулагч, тэр таныг зөв сонголт хийж Мадрид руу ирсэн гэсэн. Яагаад?

Дасгалжуулагч намайг Ромагаас явах тухайд 2 жилийн өмнөөс ярьж байсан. Түүний хувьд хүн болгон Кассаногийн тухай муу зүйл ярьж байна, чи энэ маягаараа золиосны хүн мэт болж байна гэж хэлдэг байсан. Фачетти намайг Мадрид руу явахыг олж мэдээд хурдан яв гэж хэлсэн. Энд хэдэн боломж байна гэж би Фачеттид хэлж байлаа, харин тэр надад эцсийн шийдээ гарга, чи Реалд очсоноор илүү сайн тоглогч болно гэсэн. Мадрид чамтай гэрээгээ дуртайяа байгуулна, тэгснээр бүх зүйл чамд ашигтайгаар эргэж эхлэнэ, хөлбөмбөгчиний хувьд ч, хүний чинь ч хувьд гэж хэлсэн.

Та хөлбөмбөгчнийхөө хувьд өөрнийнхөө хамгийн сайн тоглолтыг хараахан гаргаагүй байгаа, одоо түүнийгээ биелүүлнэ гэж боддог уу?

Би тэгж боддог. Би дээд зэргээр зөндөө л тоглож байсан, бас маш их алдаа ч хийж байсан, Харин одоо бол би бүх алдаагаа хаяхыг хүсч байна. Өчигдрийн хувьд гэхэд би Реалын шинэ тоглогч болсон, бас өөрийгөө хөгжүүлэх маш их гарцтай болсон. Аливаа тоглогч нь шинэ зорилго тавих нь нэг ёсондоо зөв гэсэн үг, тэгснээрээ чи өөрөө үргэлж хөгжиж дэвжинэ. Чи хэзээ ч өөрийгөө тайвшруулах хэрэггүй юм.

Таныг Мадридад ирэх үе үнэхээр гайхамшигтай байсан, маш олон тооны сурвалжлагч нар таныг хүлээж байсан. Таныг тийм гайхамшигт хүлээн авалт болно гэж та тааварлаж байсан уу?

Шударгаар хэлэхэд үгүй. Тэд хэлэхдээ таныг ирэхэд маш олон тооны сурвалжлагч нар угтаж авна гэж хэлж байсан. Харин би онгоцны буудал, хэвлэлийн бага хурал дээр ч тийм их хүн ирнэ гэж тааварлаагүй. Ийм явдал болсноороо намайг улам өөдрөг болгосон бөгөөд яг энэ үед өөрийнхөө үүргийг мэдэж авахад хүргэсэн.

Та Реал Мадридын түүхэн дэх Италийн 2 дахь тоглогч. Энэ нь Реал дахь Италийн бэлэг тэмдгийн баталгаа байж болох уу?

Тийм ээ. Энэ бол үнэн. Би энд Италийн 2дахь тоглогч болох гэж Реалд ирсэн. Ингэснээр намайг улам бардам өөртөө итгэлтэй болгож байгаа бөгөөд Итали тоглогч Реалд тоглох хэрэгтэй гэж боддог. Хүмүүс итали тоглогч Реалд тоглож байгаа нь сайхан бахаралтай байдаг гэж би бас боддог. Тэдэнд бас хэлэхэд энэ маш гайхалтай байх болно.

Таны мөрөөдлийн чинь нэг хэсэг Тоттитой хамт эсвэл Реалд тоглох гэсэн гэж би сонссон? Энэ бол жирийн мөрөөдөл. Антонио Кассано урьд нь үнэхээр Реал Мадридад тоглох юмсан гэж мөрөөдөж байсан юм болов уу?

Энэ бол үнэн. Би үргэлж Реал Мадридад тэр дундаа Бэрнабэуд тоглох юмсан гэж бодож байсан. Бэрнабэуд урьд нь ганц удаа 2 жилийн өмнө тоглож байсан. Харин түүнийг нэхэн санахад тоглолтын өмнөх орой би маш их нервтэж, тоглолтын талаар олон зүйлийг бодож байсан. Тэнд маш их дурсамж үлдэн хоцорчээ.

Та Мадридад ирэнгүүтээ нэг зүйл хийхийг хүссэн, тэр чинь Бэрнабэуд очиж үзэх байсан.

Тийм. Би урьд нь Бернабэугийн талбай дээр боломжтой бол очиж үзэхийг хүсч байсан, би Реалын тоглогч болсон гэдэгтээ итгэхгүй байлаа. Бэрнабэугийн хонгилоор хөлбөмбөгийн талбай руу гарч ирэхэд би өөрийгөө жинэхэнээсээ Бэрнабэуд байна гэдгээ мэдсэн.

Та урьд нь “Авъястай нэгэн”, “Баригийн Марадона” гэж дуудуулж байсан. Таны хөлбөмбөгийн карьер гайхамшигтай бас ч хурдан байна. Гэхдээ ийм байх хэцүү юу?

Тийм ээ. Би урьд нь маш олон замаар тодорхойлуулж байсан. Гэхдээ би дандаа өөрөөрөө байхыг хүсдэг яг Антонио Кассано шиг. Марадонатай харьцуулсан бол долигносон хэрэг, хэзээ ч ямар ч тоглогч түүнтэй ижил байна гэж байхгүй. Харин миний хувьд энэ бүгд гайхамшигтай бас хэцүү. Тэнд үргэлж доошилж, дээшилж байдаг. Би зарим нэгэн алдаа хийсэн, харин түүнийгээ давтахыг хүсэхгүй байна.

Алдааны тухай ярьсных, та өөрийнхөө шинж төрхийг олж байна уу? Италид бол таныг авъяас хэнтэй ч зүйрлэмгүй...

Би өөрийгөө тэгж хамааруулсаар ирсэн. Гэхдээ би хүмүүст зөвлөхөд яг над шиг биш, би бол нас залуу, өгөөмөр байгаа. 23 настай байхад хүн болгон алдаа хийж л байдаг. Би алдаанууд хийсэн, харин түүнийг давтахыг хүсэхнгүй байна. Гэхдээ би албан ёсоор алдаагаа зассан.

Ромагийн Капелло таныг 20 хүрээгүй байхад чинь 30 сая евро төлөн байж багтаа авчирсан. Италийн лигт энэ бол хамгийн их мөнгөөр ийм залуу тоглогч худалдан авсан үйл явдал болж байлаа. Та Ромаг таашaаж байсан уу?

Би Ромад сайхан цаг үеэ ч өнгөрөөсөн, бас таагүй хугацааг ч өнгөрөөсөн. Тэд надад зориулж маш их мөнгө зориулсан, би ч тэдэнд зориулж маш их хичээж байсан. Рома 3 улирал лигийн дээд хэсэгт тоглож байсан. Бид Италийн цомын тэмцээний төлөө 2 удаа шигшээ тоглолтод оролцсон, бас 2 удаа лигийн 2-р байранд шалгарч байлаа. Би чадах бүхнээ л хийж байсан. Хүмүүс хэлэхдээ бол Кассанод их мөнгө төлсөн, харин тэр юу ч хийгээгүй гэж хэлдэг. Хамгийн гол нь би 4 улирал тоглохдоо 53 гоол оруулсан. Энэ нь тэгэхдээ фрий-кик, торгуулийн цохилтыг тооцохгүйгээр шүү дээ.

Рома Батигол, Тотти, Монтелла, Самуэль гээд тоглогчидтой агуу баг байлаа. Таны бүхий л цаг үеийн туршид дахь карьерт чинь хамгийн, мартагдашгүй зүйл юу байв?

Би үргэлж үүнийг санадаг. 2004 оны Европын аваргад бид үнэхээр харамсалтай хожигдсон. Бид чадах бүхнээ хийсэн... Бид хэрвээ шөвгийн 8-д шалгарсан бол ямар нэгэн юм дуулгах байлаа гэж би боддог.

Би санахад Болгарын эсрэг сүүлийн хэдэн минутанд хийсэн гоол таныг дараагийн шатанд шалгарчлаа гэж бодоход хүргэсэн байх. Гэвч тоглолт дуусахад Швед Дани хоёр тэнцсэн учраас Итали шалгарах боломжгүй болсон байлаа. Та тэр үед тэсгэлгүй уйлж байсан?

Тийм ээ. Би тэгж байсан. Тэр үед 10 минутын өмнө Дель Пьеро надад ингэж хэлж байсан: Антонио чи хэрвээ гоол оруулах юм бол бид шигшээд шалгарч үлдэх болно, би чамд итгэсээр байгаа шүү гэж хэлсэн.” Тэгээд би гоол оруулчаад сэлгээний сандал руу харахад бүгд баргар болсон байлаа. Перуцци тэр үед: Сайн сайн, гэхдээ... “ гэсэн. Яг тэр үед би үнэхээр харамсч сүүлийн 2 минутанд тоглодог шигээ тоглож чадаагүй. Миний нулимс өөрийн эрхгүй урсаж эхэлсэн.

Та бүхий л байрлалд тоглож чаддаг. Довтлогч, хагас хамгаалагч, төвийн хагас довтлогч гээд... Таньд хамгийн таатай байрлал аль нь вэ? Хаанаас тогловол таньд гоол оруулахад ашигтай байх бол?

Миний хувьд бол дасгалжуулагч л үүнийг шийднэ. Энд ямар ч асуудал байхгүй. Хамгийн гол зүйл нь Мадридад ямар байвал хэрэгтэй байх вэ гэдэгт л байгаа юм. Миний байрлал хаана байх нь гагцхүү дасгалжуулагч л шийднэ. Би мэдэхгүй байна, том багуудын бүх хамгаалагчид тоглохдоо маш анхааралтай хичээж тоглодог. Хэрвээ тэд Реал Мадридтай тоглох юм бол илүү өндөр анхааралтай байж тоглодог. Италид бол гоол оруулах тийм ч амар биш, тэнд маш их биеийн хүч болон тактик ашиглаж тоглодог. Энд ирэхэд илүү их зай боломжтой юм шиг санагддаг. Гэхдээ би тийм ч сайн мэдэхгүй байна. 90 минутын турш тоглолт улам ширүүсч байдаг санагдсан.

Хүмүүс таны авъяас, таны хурдны талаар их ярьдаг. Хэрвээ Антонио Кассано хүүхдүүдэд өөрийгөө ямар байсныг тайлбарлах хэрэг гарвад юу гэж хэлэх бол?

Хөлбөмбөгчний хувьд бүгд л хөлбөмбөгт дуртай байдаг. Харин миний хувьд энэ бол наргиантай гэмээр. Миний тоглолтод хүмүүс баясч улам бүр инээх нь сайхан. Энэ бол миний хүүхдэд хэлж чадах ганц л зүйл. Хэрвээ би алдаа гаргавал би ингэж хэлдэг: Яг ингэж битгий хийгээрэй, тэнд ямар ч давтах шaардлага байхгүй ээ гэж. Хөлбөмбөгийг сонирх, энэ зүйл чинь дэлхий дээрх хамгийн сайхан зүйл шүү дээ.

Хөлбөмбөгийн талаархи энэ санаа чинь таны хөрш Бари Веккиагийнх байх аа, Та хаана найзуудтайгаа тоглодог байсан бэ? Барид гудамжинд болон талбай дээр хөлбөмбөгийг тоглож сурдаг байсан уу?

Яг тийм. Бид гудамжинд хөл нүцгэн тоглодог байсан. Тэнд л яаж хөлбөмбөгийг сурах вэ гэдгийг мэдэрдэг байлаа. Яагаад вэ гэвэл, өглөөнөөс авахуулаад өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэдэг ганц л зорилготой тоглодог байлаа. (заримдаа бид хичээлээ тасдан хөлбөмбөг хөөдөг байсан). Энэ л хамгийн гол зүйл байсан...

Энэ жил та Реал Мадрид улирлын дундуур ирлээ. Тэгээд ирнэгүүтээ бид цом хожих боломжтой гэж ярьж байна.?

Бид хэн нэгнээс айх ямар ч хэрэггүй юм. Энд ирээд харахад Реалын тоглогчдын нэрс, тэдний хийсэн агуу тоглолт, цомын түүх байна. Ингэснээрээ манай баг хэнээс ч айх, хэнээс ч дутаад байх зүйлгүй юм. Бүгд л өнөөдөр Барса, Челси, Ювэ л гэж байна... харин миний хувьд бол тэдгээр багууд манай багаас илүү гараад байх юм байхгүй, ямар ч баг бидний эсрэг тоглоод амар хожиж чадна гэж байхгүй.

Кассаногийн тухай олон тодорхойлолтуудаас нэг нь түүнийг юунаас ч айдаггүй, түүгээр барахгүй ямар ч стадионд бас ямар ч өрсөлдөгчийн эсрэг гэж би сонссон.?

Тийм ээ. Хөлбөмбөг хэрвээ тоглож байгаа бол хэнээс ч айж хулгах шaардлагагүй юм. Хэрвээ чи тэгээд айгаад байдаг юм бол өөр ажил хайсан нь дээр. Жишээ нь: Бернабэу бол ямарваа нэгэн тоглогчдод маш хүчтэй түлхэлт өгдөг, заримдаа бүр сайнаар эргэж тоглолтод дуусах үед хүмүүс алга ташдаг. Харин тоглолт өөрөөр дуусвал фанууд дургүйцэж шүгэлдэцгээдэг. Энэ бол тоглолтын нэг л хэсэг. Тэнд айх ямар шалтгаан байхгүй. Та өөрийгөө яаж авч явахаа сайн хянаад, толгойгоо ажилуулах л хэрэгтэй.

Энэ жил ДА-н жил. Липпи таныг Реалд элссэнд эерэг байгаа гэж олонхи хүмүүс ярьж байна. Тэгээд таныг Италийн гол үхлийн зэвсэг гэцгээж байна?

Тийм ээ. Тэр бол үнэн. Липпи миний талаар үргэлж сайн зүйл ярьж байдаг. Би түүнд ч талархаж байдаг. Харин би үхлийн зэвсэг болж чадах юм болов уу? Би энд тоглож эхлэх хэрэгтэй байна. Харин тэндээс бол хэрвээ би сайн байвал, өөрийнхөө багийг ДА болгоход туслах л хэрэгтэй гэж бодож байна.

Хэрвээ таныг Реал Мадридад нэгэн зүйл амла гэвэл, юу амлах бол?

Миний хувьд мөрөөдөл маань Аваргуудын лиг хожих. Энэ бол зөвхөн нэг нь. Алтан Бөмбөг мөн хожихыг мөн хүсч байна. Реалд бол эдгээрийг хожиход хамаагүй боломжтой. Аваргуудын Лиг бол хамгийн боломжтой зүйл гэж би бодож байна. Энэ бол намайг энд ирэх хүртэл мөрөөдөл байлаа. Тэгээд би гутлаа өмсөөд бүхий л чаддаг бүхнээ дайчилж, хамгийн том шагнал болох Алтан Бөмбөгийг хүртэхийн төлөө тоглож эхлэх болно.

Эцэст нь нэг зүйл асуухад, Бернабэуд та Аваргуудын Лигийн цомуудтай хамт зургаа даруулсан байсан. Хэрвээ та гоол оруулах юм бол Алфредо Ди Стефаногийн төлөө түүнийгээ зориулах болно гэж хэлж байсан.

Тиймээ. Тэр үнэн. Хамгийн анхны гоол-удахгүй би оруулна гэдэгт найдаж байна. Ромад хүнд хэцүү жилүүдэд миний талд байсан бүх хүмүүст тэр гоолоо зориулна. Дараа нь би Ди Стефаногийн төлөө гоолоо зориулна. Тэр бол бүх цаг үеийн хамгийн агуу тоглогчдын нэг. Хэдийгээр тэр одоо бие нь муу хэцүү цаг үеийг өнгөөрөөж байгаа ч гэсэн би түүнийг танихгүй ч гэлээ, түүнд оруулсан гоолоо зориулах болно. Би түүнтэй удахгүй уулзана гэдэгтээ найдаж байгаа. Тэр бол клубын нэр хүндтэй ерөнхийлөгч, түүнийг хурдан эдгээсэй гэж би хүсч байна.

No comments: