2006/01/16

Цициньо: Би амжилт олохын тулд бүх зүйлээ Реал Мадридад зориулах болно.

Өнгөрсөн Ням гаригт Эль-Мадригалд болсон тоглолтоос хойш Цициньо ганц зүйлийг хатуу бодсон аж. Тэр бол өөрийгөө маш эрчтэйгээр дайчлан ажиллах хэрэгтэй гэдгийг ажээ. Маркад өгсөн ярилцлагаас үзвэл: Цициньо Зизугийн тоглолтыг үнэхээр бишэрснээ хэлжээ. Зизугийн тоглолт үнэхээр цор ганц гайхамшигтэй гэж магтаад ямар нэгэн цом хүртэх тухайд "Бид бүхий л боломжтой цомуудыг авахын төлөө мэрийж байна, бидэнд боломж байсаар байгаа цагт бид үүнийг хэдий ч хамаагүй хугацаагаар хадгалсаар байх болно" гэжээ.


-Лопэс Каро таныг талбай дээр гар гэж дохио өгсөн тэр үеийн мэдрэмжийг бидэнд хэлэхгүй юу?

-Энэ бол гайхалтай мөч байлаа. Энэ цамц маань их хүндлэлийг авчирдаг. Би өөрийнхөө хамгийн том мөрөөдлийг олчихоод байгаа бөгөөд бас хамгийн аз жаргалтай хүн болчоод байна. Би эхлээд энэ бүхэнд дасан зохицох болоод өөрийнхөө ур чадварыг хүссэн хэмжээндээ хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Таныг их хурдтай тоглож байгаад фанууд дуртай байдаг?

-Энэ бол миний чанаруудын нэг нь л юм. Би угаасаа хурдан тоглогч л доо. Хурд хийснээр надад довтолгоонд ороход их тус болдог. Цициньо гүйх болон гоол оруулах дуртай гэсэн үг. Гэхдээ өөрийгөө хөгжүүлэхэд бас зай байна.

-Та тэр үед нервтсэн уу?

-Үгүй ээ. Ямар ч асуудал учраагүй. Виллереал угаасаа чанга өрсөлдөгч тэдэнд сайн тоглогчид бий учраас тоглолт хэцүү байсан. Бид улам илүү хүчтэй бэлтгэл хийх хэрэгтэй байна. Бид ирж буй тоглолтуудад хамгийн сайн формоо харуулна гэдэгт найдаж байна.

-Роберто Карлос, Роналдо, Баптиста нар тоглолтын өмнө чамд ямар нэгэн зөвлөгөө өгсөн болов уу?

-Тийм ээ. Тэд маш удаан ярьсан. Виллереал сайн өрсөлдөгч төдийгүй мөн довтолгоо сайтай баг гэж тэд надад хэлсэн. Би Виллереалынхныг яаж хүнээ авч ажиллаж байгааг харах хэрэгтэй байсан, тэд үнэхээр хурдан байна билээ. Тэд надад маш их тусалсан.

-Та хагас хамгаалалтад тоглох дуртай юу?

-Би тоглох дуртай. Надад хаана ч тоглосон төвөг учирдаггүй. Би багтаа л туслахыг хүсдэг. Би төвийн болоод хагас хамгаалтад Бразилд тоглодог байсан. Тэд надаас ямар зүйл шaардана би тэнд тоглох болно.

-Та нэгэнт Реалд ирж мөрөөдлөө биелүүлж, дебютээ хийснээс хойш сэтгэл санаа ямар байна?

-Туйлын аз жаргалтай байна. Би зөвхөн өөрийгөө хөгжүүлэх тухай л бодож байна. Миний ур чадвар ямар ч багт тоглож байсан бүхий л цаг үед хөгжсөөр ирсэн. Би маш их хичээн бэлтгэлээ хийх ёстой гэдгээ мэддэг, тэгээд ч багтаа хэрэгтэй тоглогч болохын төлөө зорин ажилладаг. Би Реал Мадридын түүхийг хамт бичихийг хүсч байна,ингэснээр шагнал урамшил, ялагдал зэмлэл хамт ирэх болно.

-Та Реал Мадридын ямар тоглогчийг ирэхээсээ өмнө илүү хүндэтгэдэг байсан бэ?

-Зидан. Тэр ямар ч тоглогчоос ялгаатай. Би урьд нь Роналдо, Рональдиньо, Роберто Карлос, Робиньо гээд гайхамшигуудтай тоглож байсан. Харин Зиданы тоглолтын чанар үргэлж эргэлзээнээс гадуур байдаг. Ийм ч учраас би түүнтэй албан ёсоор уулзаж, хамт тоглохыг хүсч байлаа. Харин одоо бол хэдийн Реалд ирчихсэн. Би мөн гайхамшигтай хөлбөмбөгийг тоглодог Бекхэмтэй тоглохыг хүлээж байна. Мөн би Касильяс, Эльгера, Салгадо гээд тоглох болсноороо бахархаж байна. Тэд бүгд сайн тоглогчид. Тэдэнтэй тоглож байгаа нь нэр төрийн хэрэг юм.

-Та анх Зидантай уулзсандаа юу хэлэх вэ?

-Энэ бол маш сонирхолтой байсан гэж хэлэхэд болно. Би хэзээ ч түүнтэй тоглож байна гэж зүүдлээгүй. Тэр бол цор ганц бөгөөд шүтдэг хүнээсээ их зүйл сурна гэж би бодож байгаа.

-Роберто Карлостой таныг харьцуулахад та дуртай юу?

-Тийм ээ. Энэ бол сайн харьцуулалт. Бид хоёулаа хурдан, ялимгүй зүйл дээр л өөр. Тэр дэлхийн шилдэг тоглогчдын нэг бөгөөд чухал том том цомуудыг хүртэж байсан. Би түүнтэй ижил хэмжээнд болохын тулд их хичээх хэрэгтэй. Өөр нэгэн Роберто Карлос байна гэдэг маш хэцүү, Карлос бол маргаангүй агуу тоглогч юм.

-Та Барсагаас 13 онооны зөрөөтэй байхад Реалд ирлээ. Лигийн аваргыг Реал хүртэж чадах болов уу?

-Энэ улам л хэцүү болсоор байна. Гэхдээ бидэнд боломж байсаар байгаа бөгөөд лигийн аваргыг авахыг үнэхээр их хүсч байгаа. Бид хичээхийг оролдож байна.

-Ямар цомыг та хожиж чадна гэж бодож байна?

-Реал Мадридын үүрэг нь бүх л титмийг хожих. 2005 онд би Сан-Паулуд байхдаа 5 цом хүртэхээс 3-г нь хүртэж чадсан. Харин одоо бол би Реалын тоглогч болсон бөгөөд бид энэ жил цом авна гэдэгт итгэлтэй байна.

-Аваргуудын лиг юм уу Эзэн хааны цом Лигээс амар байж чадах болов уу?

-Лиг бол яг одоо туйлын хэцүү байна, гэхдээ бүр боломжгүй гэсэн үг биш. Бидэнд боломж байсаар байгаа цагт бид хэдий удаан хугацаагаар ч хамаагүй түүнийг хадгалахыг хичээх болно. Аваргуудын лиг бол хүртэж болох титэм, яагаад гэвэл бид Европт байгаа шилдэг бүрэлдэхүүнтэй багуудын нэг билээ.

Орчуулсан: Сэйкони

No comments: