2006/06/27

Зидан: Би Реалд болоод өөртөө үнэнч гэдгээ харуулахын тулд зодог тайлж байгаа юм.

Ийм зүйл болж байгаа гэдэгт хэн ч итгэмээргүй байлаа. Гэвч энэ бол үнэн. Реалын гайхамшгийг бүтээгч Зизу маань сүүлийн 5 жил Реалд тоглосон агаад одоо ийнхүү багаа орхин мөн ногоон талбайгаа орхиж байгаа юм. “Би багаа орхиж байгаа” гэсэн ганцхан өгүүлбэр түүний амнаас гарсан юм. Реалын хөгжөөн дэмжигч болоод Реалыг хайрладаг хүндэлдэг хүн бүхэн түүнийг нэгэн дуугаар үдэн гаргаж өгсөн юм. “Намайг дэмжиж байсан бүх хүмүүст эргэж би хариугаа төлөх ёстой” хэмээн тэр айлдсан билээ

Одоо бүх зүйл өөрчлөгдөхгүйгээр ингээд явлаа. Та Реал болоод мэргэжлийн хөлбөмбөгөөс зодгоо тайлж байна. Харин яагаад заавал одоо гэж?

Харин энэ шалтгаан чинь миний юу хийх ёстойг тодорхойлж байгаа юм. Би энэ талаар урьд нь их бодож үзсэн. Өнгөрсөн гурван улиралд бид ямар ч цомгүй тоглосон агаад түүний хоёр улиралд би өөрийн бүтэн потенциалаар тоглож чадаагүй. Эргэж тоглосон жилүүдийг харахад ихэнхидээ би хүссэн хэмжээнд хүртэл тоглоогүй учраас би Мадридад үргэлжлүүлэн тоглохыг хүсээгүй. Би үргэлж хожихын тулд тоглосоор ирсэн хэрвээ чадахгүй бол...

Таны энэ шийдвэр гаргахад чинь биеийн нөхцөл байдлаас өөр шалтгаан байсан уу?

Миний амьдралд хоёр чухал зүйл оршиж байдаг. Нэг нь хөлбөмбөг нөгөөдөх нь миний гэр бүл. Хэрвээ ямар нэгэн зүйл өөрийн санасан хэмжээнд хүртэл явахгүй бол хойшоо суугаад нэгийг бодож бясалгах хэрэгтэй болдог. Би энэ шийдвэрийг гаргахад маш их цаг хугацаа зарцуулсан агаад энэ бол хамгийн зөв шийдэл гэдэгт би итгэсэн юм. Клуб энэ бол хүмүүсийн нэгдэл... Тэд үргэлж надад сайн байдаг тиймдээ ч дулаан уур амьсгалыг төрүүлж байдаг. Реал өөрийн зорилтоо биелүүлэхийн тулд, цом хожихын тулд явж байхад би өөрийн төдийлөн сайн гүйцэтгэж чадахгүй байгаа орон зайгаа өөр хүнээр орлуулахын тулд явж байгаа хэрэг юм. Энэ нь ч шинэ тоглогчдийн хүсэл мөрөөдөлд туслах юм. Би яагаад Дэлхийн аваргын дараа зарлаагүй вэ гэвэл энэ юм. Энэ нь Реалд өгч чадах миний сүүлийн зүйл билээ. Мадрид надад олон зүйл өгсөн, тиймдээ ч энэ хүндэтгэлийг олж авч байгаа юм.

Энэ шийдвэрийг гаргахад ямар нэгэн онцгой тоглолт болоод бэлтгэл нөлөөлсөн болов уу?

Энд хэд хэдэн зүйл байгаа. Үүнд ганцхан нэг тоглолт болоод бэлтгэл хамаарахгүй юм. Би энэ маягаар удаан тэсч чадахгүй гэдгээ мэдэрсэн. Энэ үйл явц хэдийн 2 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд цаашаа үнэхээр үргэлжлүүлж чадахааргүй байлаа. Яг одоогийн байдал ганцхан Зидантай хамаатай бөгөөд өөр хэнтэй ч холбоогүй юм. Миний бодсоноор үзүүлж чадах, хүрч чадах тэр хэмжээнд би тоглож чадаагүй. 33 насан дээр өөрийн жингээ барьж цааш нэмэгдүүлж олж авах эсвэл залуу байхдаа хийдэг байсан зүйлээ давтаж хийх нь өөр өнцгөөс харвал өдөр ирэх тусам муу болж байгаа мэт. Хүнд байдал улам хэцүү болсоор гэмтэл бэртэл болоод бусад жижиг бэрхшээлүүдийг даван туулсаар миний амьдралд байгаагүй зүйлийг үүсгэсэн. Энэ бол гол шалтгаан байлаа.

Та фэнүүддээ баяртай гэж хэлж байгаа... тэдгээр хүмүүс сүүлийн таван жилд Реалд байхад бүр таныг биширдэг болсон байсан..

Тийм. Би энэ бүхнийг хийхийг хүсч байсан учир тэд үргэлж намайг дэмждэг байсан. Гэхдээ хамгийн чухал нь зодог тайлах тухай шийдвэрээ улирал дуусахын өмнө, Клуб дараа улирлын төлөвлөгөө гаргахаас өмнө би энэ шийдвэрээ гаргасанд байгаа юм шүү.

Өнгөрсөн таван жилд сайхан жилүүд ч байсан, тааруухан үе ч байсан. Та багаа орхиж байгаа үедээ өнгөрсөн энэ жилүүдийг яаж дүгнэх вэ?

Хэдийгээр хүнд жилүүд байсан ч би салах ёс гүйцэтгэж байгаадаа баяртай байна. Хүн болгон ямарваа нэгэн зүйлийн сайн сайхан дээр төвлөрч байх ёстой. Бид маш олон цом хожсон, цаашдаа ч өчнөөнийг хожих л байх. Яагаад гэвэл бид Реал шүү дээ. Би өнгөрсөн 5 жил Мадридад байсандаа бахархаж баяртай байгаа.

Та Мадридад ирэхдээ ганц л зүйлийг толгойдоо тээсээр ирсэн. Тэр бол Аваргуудын лигийн цом. Удалгүй та тэрхүү цомыг хүртэж чадсан. Үүнээс гадна Европын аваргын 9дэх цом таньтай болоод таны хөлбөмбөгийн замналтай чинь цуг явдаг.

Тэр бол миний хамгийн санан дурсах дуртай зүйлийн нэг юм. Би тэр гоолыг хийх сайхан хувь заяатай байжээ. Би энэ агшныг хэзээ ч мартахгүй яагаад гэвэл энэ миний хамгийн их хүсч байсан агуу цом юм. Дээрээс нь нэмж хэлэхэд, Реалд байхдаа цагаан өмсгөлийг өмссөн байх үедээ энэ зүйлийг хийсэн гэдэг нь мөн ялгаагүй маш чухал юм.

Харин одоо та салах ёс гүйцэтгэж байхад /өнөөдрийн өндөрлөгөөс харахад/ ийм олон цомыг хожино гэж бага байхдаа мөрөөдөж байсан болов уу?

Хүн бүхэн хожихыг цом өргөхийг мөрөөддөг. Бүх зүйл эхлэж байхад хүний хүсэл мөрөөдөл үзэл бодол маш өндөр байдаг. Энэхүү хүсэл мөрөөдөл нэг л өдөр биелэгдэх боломтой. Надад энэ бүх зүйл тохиолдсон бөгөөд надад маш их зүйл өгсөн.

Та олон арван агуу амжилт баяр баясгаланг багийнхантайгаа хамт үүрэлцсэн. Одоо та тэдэнтэй салах ёс гүйцэтгэж байна. Та тэдэнд хандаж ямар нэгэн зүйл хэлэх үү?

Намайг ингэж баяртай гэж албан ёсоор хэлж байхад дараагийн нэгэн өдөр дурсан санах өдөр ирэх байх аа. Дээрхи хугацаанд байсан надтай уулзаж байсан бүх хүмүүст би энэ бүхнийг хэлнэ. Тэд бол энэ дэлхий дээрхи хамгийн чухал зүйл юм. Би тэдэнтэй маш сайхан харилцаатай байдаг тиймч учраас намайг дэмжиж явсан бүх хүмүүст би талархаж явах болно.

Та хэзээд л хэлдэг байсан. Хэрвээ би зодог тайлбал Мадридад үлдэнэ гэж. Та энэ зорилго дээрээ хэвээрээ байгаа юу?

Тэгэлгүй яахав. Яагаад гэвэл энэ Клуб надад маш их зүйл өгсөн тийм ч учраас түүнтэйгээ ойрхон байхыг хүсч байгаа юм. Би хэдийгээр 1-р багт гүйх эсвэл төвийн суудалд суухгүй боловч хүүхдүүд дээр ажиллах төслийг эхлээд ажиллаж байгаа. Гэхдээ ганц үүгээр тогтохгүй цаашлаад маш их ажил байгаа шүү.

Та зодог тайлахаа зарласнаас хойш 2 тоглолтыг тоглосон.

Бид хожихыг хүсч байсан. Тийм ч учраас бүх фэнүүддээ байдаг л уламжлалаараа салах ёс гүйцэтгэхийг хүссэн. Надад өгсөн бүх зүйлийн өмнөөс би эргүүлж тэдэнд хариу барина.

Хэн нэгэн бүхий л амьдралаа хүний ёсоор туулан өнгөрүүлж хөлбөмбөгт зориулдгаа зориулчихаад зодог тайлахаас айдаг гэж та боддог уу?

Миний амьдрал бол хөлбөмбөг. Мэдээжээр амьдрал хүнд хэлбэрээр өрнөж байх нь энгийн л зүйл, учир нь бүх зүйл хүмүүст ижилхэн л тохиолддог. Бүх зодог тайлсан хөлмбөгчид энэ замыг дамжих хэрэгтэй болсон. Дэлхийн хөлбөмбөгийн нэгээхэн хэсэг бол зодог тайлах билээ.

Таны үлдээж буй хамгийн том өмч бол хүүхдүүд чинь. Тэд яг одоо Реалын хүүхдийн багт тоглож байгаа.

Тиймээ. Гэхдээ миний эхнэр үүнд дуртай тэгээд энгийн зүйл гэж үзэж байгаа гэж бодохгүй байгаа. Тэд бүгд хөлбөмбөгт дуртай гэхдээ хамгийн гол зүйл нь хүүхдүүдийн маань аав нь яг тэдэнтэй ижил тоглож байгаа гэдэгт аз жаргалтай байгаа юм.

Өнгөрсөн 5 жилийг бидэнтэй хамт байсанд баярлалаа.

Би ч гэсэн надад маш их зүйлийг өгсөн Реалд баярлалаа гэж хэлэхийг хүсч байна.

No comments: