2006/11/15

Нэр: Марсело Виейры Да Силвы Жуниора
Байрлал: Зүүн Жигүүрийн хамгаалагч
Төрсөн Газар: Рио Де Жанеиро
Төрсөн он: 12/05/88
Өндөр: 174 см
Жин: 73 кг
Өмнөх клуб: Флуминенсе
Сүүлйин улирал 38 тоглож 6 гоол хийсэн.



Тэрээр хөлбөмбөгчний гараагаа анх 9 нстайдаа футзал-наас эхэлсэн бөгөөд 13 настайдаа Флуминенсе-н залуучуудын багт орж байжээ. Түүнийг 15 настай байхад нь анх Реалыхан сонирхож байсан боловч багтаа авж чадаагүй ажээ.. Мөн тэрээр Дунга-н Бразилын шигшээд хэдэн долоо хоногийн өмнө Wales-тай хийх тоглолтонд дуудагдан 16-н гаднаас хүчтэй цохин гоол оруулж байсан билээ... Түүнийг Реалд ирэхэд түүний шүтдэг тоглогчдын нэг болох Роналдо бас Робино-н нөлөө их байсан гэнэ.

Баяртай байна уу?

Маш их баяртай байна. Би 104 жилийн тvvхтэй агуу РМАД багт тоглохоор ирж байна.
Миний сэтгэл маш их хєдєлсєн. Би олон жил энд тоглохоор ирсэн гэдэгтээ итгэлтэй байна.

18 хан настай залуутай РМАД гэрээ байгуулсан нь итгэмээргvй мэдрэмж..

РМАД гэрээ байгуулна гэдэг энэ нь 18 хан насанд тохиолдоно гэдэг гайхалтай мєрєєдлын биелэл. Би єєр нэгэн гайхамшигт клуб Fluminense д тоглож байна. Гэхдээ ийм залууханд маань РМАД намайг сонирхож надтай гэрээ байгуулсанд би баярлаж байна.

Европын єєр олон клубvvдээс чамд санал тавьж байсан... Яагаад РМАД ийг сонгосон бэ?

Олон клуб намайг сонирхож байсан боловч би РМАД тоглохыг хvссэн. РМАД бол 104 жилийн агуу тvvхтэй, маш олон цомын эзэн. Ялангуяа Аваргуудын Лигий. РМАД надад маш агуу сэтгэгдэл тєрvvлсэн.

РМАД дахь бусад бразилчууд чамд тусалсан уу?

Мэдээж... Р.Карлос, Робиньо, Роналдо нар энд байсан нь байдлыг улам амар болгосон. Би тэднээс зарим нэг зvйлийг асууж, тэд надад юу хэрэгтэйг тайлбарлаж єгсєн.

Тэд чамайг Роберто Карлостай зvйрлэж байсан...

Not quite. Бид нэг байрлалд тоглодог. Би маш их хєдєлмєрлєж байж тvvн чиг тоглогч болно. Би тvvнийг бахдан гайхдаг. Би тvvнийг тоглолтыг хvvхэд байхаасаа vздэг байсан. Би тvvний маш том фэн. Би РМАД тай хамт агуу карьерыг бvтээж, олон цомын эзэн болох болно.

Чи юугаар РМАД д туслах вэ?

Би РМАД д туслах гэж ирсэн... Би туслаж болох бvх зvйлийг хийх болно. Yvний тулд би vргэлж чадварлаг байх болно.

РМАД дахь бразил тоглогчидоос гадна єєр ямар тоглогч чиний анхаарлыг татдаг вэ?

Би тэдний олон тоглолтыг тв гээр vзэж байсан... Бэкхэм таалагдсан... Ер нь тэд бvгд надад нєлєєлсєн. РМАД ын бvх тоглогч маш том одод...

РМАД д тоглоход зєвхєн ялах гэсэн маш том шаардлага байдаг... Yvнд чи бэлэн vv?

Тиймээ. Би агуу баг Fluminense д тоглож байсан... Мєн саяхан Бразилын шигшээ багийнхаа дебют тоглолтоо хийсэн. Тэнд ч гэсэн ийм шаaрдлага байдаг. Би ялалтын тєлєє тэмцэж чадна. Би хожигдолтой эвлэрэхгvй.

Дашрамд хэлэхэд чи Бразилын шигшээ дэх дебют гоалаа маш гайхамшигтай хийсэн...

Би анхныхаа гоалыг тийм гоё хийнэ гэж тєсєєлж ч байгаагvй.

РМАД д тоглох болсоноор чамд шигшээ багтаа сонгогдоход улам илvv боломж гарч ирж байна уу?

Би Fluminense д маш их хєдєлмєрлєдєг байсан тийм ч учираас би шигшээ багтаа сонгогдсон... Энд ирээд ч би тvvнтэй адил бvхнийг хийх болно.

Чи ихэвчлэн довтолж тоглодог уу, эсвэл хамгаалалтанд анхааралаа хандуулдаг уу?

Би хамгаалж бас довтолж тоглодог.

Капелло маш чанд хатуу дасгалжуулагч... Чи санаа зовж байна уу?

Yгvйээ.. Дасгалжуулагч бvхэн бэлтгэлийн vеэр хvнд хэцvv бvхнийг хийлгэдэг. Бэлтгэл бол тоглолтоос илvv чухал. Чи тоглохыг хvсэж байвал бэлтгэлээ хийх хэрэгтэй.

Чи яг одоо юуг хамгийн их хvсэж байна? Valdebebas -д очихыг уу, багийнхантайгаа уулзахыг уу?

Тоглохыг...

Чамайг зєвхєн нэг цомыг л ав гэвэл алыг нь сонгох вэ?

Тэд бvгд л чухал. Тиймээс 3 ууланг нь авахын тєлєє тэмцэнэ.

No comments: