2010/09/03

ImageМарка: Реал Мадридыг орхисноос хойш 2 өдөр өнгөрч байна, танд хэцүү санагдсаар л байна уу?

Үгүй ээ, би одоо зүгээр. Энэ бол миний амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг байсан. Гэхдээ би гайхалтай багт очиж байгаа. Тоттенхэм аваргуудын лигт орж байгаа, бас их хүчтэй, өрсөлдөөн ихтэй бүрэлдэхүүнтэй. Миний хувьд энэ бол шинэ сорил, одоо би өөрийн дуртай Премер Лигт хүч сорих болсондоо баяртай байна.




Гэхдээ энэ таны өөрийн чинь хүсэж гаргасан шийдвэр биш байсан шүү дээ?

Тиймээ, гэхдээ одоо бүх зүйл болоод өнгөрсөн.



Хэн танд ийм шийдвэр гаргах талаар хэлсэн бэ?

Энэ бүхэн маш хурдан болоод өнгөрсөн, бүгд л зөвшилцөлд хүрсэн. Наймааны цонх хаагдахаас нэг хоногийн өмнө Тоттенхэм надад маш чухал санал явуулсан, 2,3 цагийн дараа бид тохироонд хүрэхээр болсон. Энэ хэлцлийг болон бусад зүйлсийг Реал Мадрид-ын зүгээс хүлээн зөвшөөрсөн. Одоо бүх зүйл зөв дараалалдаа орсон.



Санал маш сүүлд ирсэн боловч биеллээ олсон. Гэхдээ зуны турш таныг элсүүлэх хүсэлтэй олон л баг байсан.

Тиймээ, Германаас болон бусад хэд хэдэн газраас санал ирсэн, гэхдээ би Реал Мадридыг орхихыг хүсээгүй. Баг намайг зарахыг хүсэж, өөрт минь хэзээ ч боломж олдохгүй нь гэдгийг би мэдсэн. Багийн удирдлага надад энэ бүхнийг хэлсэн, тэгээд ямар нэг шийдэлд хүрэх хэрэгтэй болсон. Яг л өнгөрсөн жилийнх шиг би олон минут тоглохын тулд маш их тэмцэх хэрэгтэй байсан. Надтай ижил байрлал дээр тоглодог олон тоглогч шинээр ирсэн, харин миний хүсэж байсан зүйл бол талбайд гарах. Миний бодлоор дэлхийн шилдэг баг болох Реал Мадридад ийм боломж гарсан бол үнэхээр гайхалтай байх байсан. Гэхдээ ингэхгүй бол үүний оронд надад хөлбөмбөгөөс кайф авах өөр ямар нэг зам хэрэгтэй байсан.



Тэр өөр арга зам нь МанЮ, Байерн, эсвэл Атлетико ч байж болох байсан?

Үгүй ээ, МанЮ-тай холбогдсон зүйл байгаагүй, Мюнхены багийн санал тийм ч идэвхитэй байгаагүй. Дараа нь би Атлетико-д орох талаар бодож байсан, гэхдээ би ч, клуб ч зөвшөөрөхийг хүсээгүй. Тэр үед надад Реал Мадридаас бусад Испанийн ямар ч багт тоглох боломж байсан. Энэ бол миний баг. Миний хувьд надад тэнд өнгөрүүлсэн цаг бүхэн минь нэр төрийн хэрэг байсан. Одоо би өчүүхэн ч эргэлзээгүйгээр "soy del Real Madrid" гэж хэлэх болно. 



Тэд таныг хүндэтгээгүй, таны төлөө сэтгэл гаргаагүй гэж бодогдож байна уу?

Үгүй. Сонсооч, би энэ клубын ямар ч таагүй зүйл хэлэхийг хүсэхгүй байна. Надад олон сайн туршлага суусан, түүнийгээ санаж явахыг би илүүд үзнэ. Мэдээж, бүх зүйл тийм төгс байгаагүй. Гэхдээ чи урагшаа харж, өөртөө тохиолдох зүйлтэй нүүр тулах ёстой. Тэр бүхнийг ярихгүй өнгөрч байгаадаа хүлцэл өчье.



Багийнхандаа хэрхэн баярьай гэж хэлсэн бэ?

Үнэнийг хэлэхэд надад маш гунигтай байсан. Багийнханд маань ч бас тийм байсан байх гэж бодож байна. Би Дудек, Ласс, Икер, Сержио, Игуайн гээд л бүгдтэй нь маш дотно харьцдаг байсан. Тэд бол миний найзууд, маш сайн хүмүүс. Би энэ багийг санах болно. Би тоглогчид болон клубтэй маш сайн зохицсон байсан. Фэнүүдтэй ч бас нэгэн адил. Тэд миний хувьд маш чухал байсаар ирсэн, тэд намайг дэмжиж, хийж байгаа ажлаараа бахархахад хүргэдэг байсан.



Моуриногын талаар?

Би түүнтэй сайн харилцаатай байсан. Би түүнийг маш сайнаар боддог. Дэлхийн шилдэг дасгалжуулагч, тэр бүх л тэмцээнд ялсан, Мадридтай хамт дахиад илүү олон тэмцээнд түрүүлнэ гэж итгэж байна. Би тэгж найдаж байна.



Харин Валдано?

(Инээв) Би хэний ч талаар муу зүйл хэлмээргүй байна. Би Реал Мадридыг маш их хүндэлдэг, ямар ч таагүй зүйл хэлмээргүй байна.
(гол буруутан тэр болж таарав)



Таны 23 номертой цамц өнгөрсөн 2 хоногт маш ихээр зарагдсаныг мэдсэн үү?

Тийм үү? Үнэхээр гайхалтай. Мадридын зарим фэнүүд намайг явж байгаад их гунигтай байгаа нь намайг эмзэглүүлж байна. Мадридыг орхиход надад ч бас маш хэцүү байсан, гэхдээ бид удахгүй уулзана гэдэгт итгэлтэй байна.



Удахгүй? Аваргуудын Лигт үү?

Бернабеуд Тоттенхэмтэй ирэх нь миний хувьд мөрөөдөл байх болно. Надад гэртээ байгаа юм шиг л санагдах болно.



Та Мадридад ирж байх уу?

Тэгж бодож байна. Гэр бүл маань тэнд үргэлжлүүлэн 2,3 сар амьдрах болно. Бүх зүйл их хурдан болж өнгөрсний дээр хүүхдүүдтэйгээ хамт нүүх нь тийм ч амар биш юм. Гэхдээ мэдээж би Мадридад үргэлж ирж байх болно. Миний зүрх сэтгэл энд байгаа.



Энэ зун эхнэр чинь эмчилгээ үргэлжүүлэн хийлгэх хэрэгтэй байгаа болохоор таныг зөвхөн том хотын багуудаас л санал хүлээж авна гэж яригдаж байсан.

Үгүй ээ, бурхны авралаар энэ бүхэн худлаа. Эхнэр маань зүгээр байгаа. Гэхдээ тэр нилээд хүнд өвдөөд, эмчлүүлж байсан нь үнэн. Өнгөрсөн зун баг намайг зарах гэх үед яваагүй минь үүнтэй ч бас холбоотой. Тэр сайн байгаа, болсон явдал гэвэл Мадрид намайг зарахыг хүссэн, би хөлбөмбөг тоглохыш хүссэн, Тоттенхэм надад боломж санал болгосон. Ингээд л болоо.



Төгсгөлд нь, та Мадридистануудад хандаж юм хэлмээр байна уу?

Маш их баярлалаа. Үүнийг клубт ажиллагсадаас эхлээд фэнүүд хүртэлх хүн бүхэнд хэлмээр байна. Намайг дэмжиж, гэртээ байгаа мэт байлгасанд баярлалаа. Бид удахгүй уулзах болноо, би итгэлтэй байна. Миний зүрхэнд Реал Мадрид байдаг. Би бол Мадридиста.

No comments: