2010/08/29

Бензема: Ямар ч эргэлзээгүйгээр Моуриног сонгоно.

Image
Та дандаа л том чихэвч зүүж яваа харагддаг. Өөрөө худалдаж авсан уу, эсвэл хэн нэг реппер найз чинь бэлэглэсэн үү?
Үүнийг Францаас авсан юм. Би энэндээ их дуртай. Дуугаралт нь их гоё.


Та юу сонсдог вэ?

Би бүх л төрлийн хөгжимд дуртай. Цагийг сайхан өнгөрөөх нэг арга бол хөгжим сонсох. Би реп хөгжимд дуртай, бас бусад төрлүүдэд ч мөн адил дуртай.





Жишээ нь?

Репээс гадна реги хөгжим. Гэхдээ би бүх л төрлийг сонсдог.

Реппер найз Rhoff-ынхоо фристайл реп-д дуртай юу?

Тиймээ.


Фристайл реп гэж юу вэ?

Энэ бол санаанаасаа зохиож, толгойдоо байгаа бүхнийг хэмнэлтэйгээр үглэх юм.

Та хэн нэг хөлбөмбөгтэй холбоотой хүний тухай фристайл реп зохиох боломжтой юу? Би танд Доменек, Моурино эсвэл Игуайныг санал болгож байна. Хэнд нь зориулж дуу зохиох вэ?

(Инээв) Ямар ч эргэлзээгүйгээр Моуринод зохионо.

Тэгвэл түүний талаар юу хэлэх вэ?

Би түүний талбай дээр үзүүлдэг үйлдлүүд, бидэнд хэлдэг үг болон сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа талаар нь реп-дэх болно.

Пеллегрини-тэй байснаасаа илүү Моурино-той байх нь таатай байна уу?

Энэ бол ялгаатай нөхцөл байдлууд. Би Пеллегриниг байсан үеийнхээс илүү Испаниар сайн ярьдаг болсон. Энэ бол өөр улирал, өөр нөхцөл байдал.

Улирлын өмнөх тоглолтын үеээр Касиллас хэлэхдээ Бензема 2хон өдөрт өнгөрсөн бүтэн улирлынхаасаа илүү их инээсэн гэж хэлж байсан. Надад үнэнийг хэлээч. Икерийн хошигнолууд өнгөрсөн жил тийм сайнгүй байв уу?

(Инээв) Би юм болгон дээр инээх гээгүй байна. Гэхдээ энэ жил инээх зүйл их олон байна.

Хэнтэй, яагаад, ямар учираас инээнэ гэж?

Би Кристианотой болон Какатай хамт байнга л инээлддэг. Гэхдээ ерөнхийдөө хүн бүгдтэй хамт. Энэ уур амьсгал талбай дээр ч нөлөөгөө үзүүлдэг. 

Өзил хэрвээ хөлбөмбөгчин байгаагүй бол DJ болох байсан гэж хэлсэн. Харин та юу болох байсан бэ?

Магадгүй реппер (инээв) Тоглосон юм. МотоGP-ын уралдаанч байх байсан. Би Valentino Rossi-д дуртай.

Испани болохоор нь Jorge Lorenzo-д бас дуртай юу?

Fernando Alonso-д маш их дуртай.

Одоо хүртэл Испани хэлний хичээл үзэж байгаа юу?

Тиймээ хичээлд сууж байгаа. Гэхдээ би хувцас солих өрөөнд байхдаа илүү сайн сурдаг, багийнхантайгаа ярилцдаг.


Өгсөн гэрийн даалгаврыг хийдэг үү?

Одоо би үйл үг үзэж байгаа. Гэхдээ багийнхантайгаа байх нь илүү дээр байдаг юм.

Өөрийнхөө зан чанарыг тодорхойлооч?

Би дэс дараатай байдалд дуртай. Эмх замбараагүй байхад би дургүй, сайн зохион байгуулагдсан байхад дуртай.

Испанийн хэвлэлүүдийн танд хандаж байгаа хандлагын талаар?

Та нар маш хэцүү.

Өнгөрсөн улиралд фэнүүдийн эгдүүцлийг хүргэсэн зарим зүйлс болсон, Испанид суурьших асуудал, машины осол гээд л. Энэ жил илүү тогтвортой байна гэж амлаж чадах уу?

Энэ хэрэг явдлууд тусдаа боллсон гэж, мөн хэн ч машины осолд орж болно гэж фэнүүд ойлгоосой гэж хүсэж байна. Би тогтвортой хүн. Үнэндээ энэ бол чи сайн тоглохгүй байхад үүний шалтгааныг нь бусад хүмүүс иймэрхүү өөр зүйлсээр тайлбарлах гэж оролдсон л явдал. Гэхдээ энэ шинэ улиралд бүх зүйл өөр байх болно.

Тэгэхээр та Реал Мадридад бүрэн суурьшиж чадсан уу?

Дасаж суурьших эхний жил маш хурдан өнгөрсөн. Яг одоо бол Реал Мадридын өмсгөлийг өмсөхөд гэртээ байгаа юм шиг л санагдаж байна. Харин өнгөрсөн жил бол би ганцаардаж байсан. Энэ бол том ялгаа, бас өнгөрсөн хэрэг явдлуудыг харж үзэх шалтгаан юм.


No comments: