2010/08/29

Аваргуудын Лиги-д АС Милантай дахин нэг хэсэгт

Энэ жилийн Аваргуудын Лиги-д бид дахиад АC Milan-тай учирах нь. Хэсгийн нөгөө 2 учираа маань францын Осер болон Голландын алдарт Аяакс. Тэгэхээр үүнийг бараг үхлийн хэсэг ч гэж нэрлэж болохоор байна.


Хэсгийн эхний 2 тоглолтоо Аяакс болон Осер багуудтай хийгээд 3 болон 4 дэхь тоглолтондоо өнгөрсөн жилийнх шиг Милантай тоглоно. Өнгөрсөн жил Милан биднийг Сантиагод маань 3-2 оор хожсон, харин Сан Сирод болсон тоглолт 1-1 ээр өндөрлөсөн. Гэхдээ энэ жил их зүйл өөрчлөгдсөн. 2 баг 2уулаа шинэ дасгалжуулагчийн удирдлага дор аваргуудын лигт хүч үзнэ. 2 тал хэн хэнийхээ эсрэг болгоомжтой тоглох бөгөөд нөгөө талд Осер болон Аяакс багууд нилээд хүндхэн эсэргүүцэл үзүүлэх нь мэдээж. Голландын баг манай эсрэг хийсэн сүүлийн 4 тоглолтоо хожлоор дуусгасан үзүүлэлт бий.

Сугалаа явагдсаны дараа Эмилио Бутрагено: "Хамгийн хэцүү өрсөлдөгчид маань 3,4-ээр пот-оос гарч ирлээ. Үнэндээ бол Милантай таарсан нь миний санааг тийм ч их зовоохгүй байна. Хамгийн хэцүү санагдаж байгаа зүйл нь Осерой таарсан явдал, тэд 4-ээр пот-д байсан хамгийн чанга баг."

Тэр ингэж хэлсэн нь гайхахаар зүйл биш, Милан болон Голландын багууд мэдээж хэрэг хэцүү өрсөлдөгчид байх боловч түүнээс дутахгүйгээр хэцүү зүйл нь франын баг байх болно. Реал Мадридын францад хийсэн тоглолтууд ихэвчлэн тийм ч таатай биш үр дүнтэйгээр дуусаж байсан.

Дээр нь AC Milan бол өнгөрсөн жилүүдийнх шиг хөгшчүүл байхаа больсон. Энэ зун тэд хэд хэдэн сайн наймааг хийж чадсаны дунд Испаниас Златан Ибрагимовичыг буцаан авчирлаа. Шинэ дасгалжуулагч нь Аваргуудын Лигт хэдий туршлагатай биш ч гэсэн Италидаа бол танигдсан нэгэн. Сугалааны дараа тэрээр хэлэхдээ: "Манай болон болон Интерын хэсэг хамгийн хүнд нь байна. Бид адилхан хэцүү өрсөлдөгчтэй таарах нь. Реал Мадридын эсрэг тоглоно гэдэг ямар нэг онцгой, сэтгэл хөдөлгөм зүйл. Бид 2 удаа маш сонирхолтой тоглолт хийх нь эргэлзээгүй гэж бодож байна."

АС Милан бол хир баг бүрэлдсэн бэ гэдгээ харуулах, шүүмжлэгчдэд хариу өгөхөд яг тохирсон өрсөлдөгч. Өнгөрсөн хэдэн жил бүрийнх шиг л энэ удаагийн Аваргуудын Лиг бидний хувьд итгэл найдвар, урам зоригоор дүүрэн эхэлж, 10 дахь цомыг хүлээж байна. Гэхдээ бас л шинэ дасгалжуулагч, шинэ баг....Гэхдээ цор ганц ялгаатай зүйл байгаа нь "Онцгой нэгэн" гэж нэрлэгдсэн хүн манайд ажиллаж байна.

No comments: