2010/08/29

Моуриньо: - Реал Мадрид энэ жил өөр байх болно

Та Раулыг одоо ч гэсэн багийнхаа тоглогчдын бүрэлдэхүүнд байсан бол дуртай байх байсан уу?

Тийм, яагаад гэвэл тэр Мадридын билэг тэмдэг, мэргэжлийн тамирчны билэг тэмдэг, ялагч клубын бодит түүх шүү дээ. Гэхдээ би түүнийг ямар ч байсан клубээс өгсөн эрхийнхээ дагуу өөрийн хүссэн багаа сонгож, өөрийн сонгосон замаар явах эрхтэй хүн гэж бодож байна. Тэр бүх тоглолтонд тоглохыг хүсдэг. Гэхдээ тэр Гонзало болон Карим гэсэн 22 хон настай довтлогчид байгааг, өөрийнх нь орчин өөрчлөгдсөнийг мэдсэн. Тэр зоригтой шийдвэр гаргасан.


Каналес шинэ Гути байж чадах болов уу?
Би харьцуулах дургүй. Тэр Мадридад түүхийг бүтээсэн. Хөлбөмбөгт дуртай хүн бүрийн мартахааргүй моментуудыг тэр бий болгож байсан. Түүнд мэдээж талбай дээр Гути-тэй төстэй зүйлүүд бий. Тэр магадгүй илүү тэмцдэг, илүү довтолдог байх. Гутид байдаг олон зүйл түүнд бий.

Реал Мадрид сүүлийн 6 жилий турш Аваргуудын Лигийн эхний хасагдах шатыг давж чадаагүй нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна?
Би тэр талаар бодохгүй байна. Мадридад байгаа хамгийн том асуудал нь топ түвшинд өрсөлдөж чадахгүй байгаа явдал. Намайг дасгалжуулж эхлэх үед бүгд л ийм л байдалтай байдаг байсан, Порту, Челси, Интер гээд л... Тэд топууд биш байсан. Надад топ гэгдэж байгаа багийг дасгалжуулах завшаан таарч байсангүй. Энэ нь байдлыг илүү хэцүү болгодог. Чи илүү хэцүү өрсөлдөгчтэй таардаг, түүнийг давах ёстой болдог. Хэрэв чадахгүй бол бүр л илүү хэцүүтэй таарна гэсэн үг.

Энэ багт ирснээс хойш таныг хамгийн ихээр гайхшруулсан зүйл юу вэ?
Надад хамгийн гайхалтай онцгой санагдсан зүйл нь ялалтанд тэмүүлж буй тоглогчид байсан. Хүмүүсийн бодож байгаа шиг тэд зүгээр тайван суугаагүй байна. Учир нь тэд Реал Мадридын төлөө тоглож байна. Яг эсрэгээрээ тэд хожихыг, өсөн дэвжихийг хүсэж байна. Би ийм багтай ажиллах дуртай. Энэ төгс баг биш. Гэхдээ энд байгаа тоглогчидтой ажиллахад таатай байна.

Реал Мадрид өнгөрсөн жил Барселонаг л ялж чадсан бол аварга болж чадах байсан. Энэ талаар тусгайлан бодох хэрэгтэй юм шиг?
Би тэр 2 тоглолтыг 2ууланг нь үзсэн, санаж байна. Мадридад болсон тоглолтонд Барселона илүү баг нь байсан. Харин Ноу Камп-д алийг нь ч хэлэх боломжгүй байсан. Тэр тоглолтууд бол маш нарийн тогтсон философиор явагдсан тоглолтууд байсан. Энэ жил Барселона яг л тэр философиор, тийм л хөдөлгөөнөөр, тэр л дасгалжуулагчтай тоглоно. Харин Реал Мадрид өөр баг байх болно, илүү сайн, эсвэл илүү муу. Тэгээд бид өнгөрсөн улиралд хүртэж чадаагүй ямар нэг зүйлийг хожихыг хичээх болно.

No comments: