2006/12/23

Gago: Энэ багт тоглоно гэдэг нэр тєрийн хэрэг


Фернандо Рубен Гаго

Бокагийн сургуулиар хүмүүжсэн Гаго 2005 оны 12-р сарын 5-нд Күйлмерсийн эсрэг дебьютээ хийжээ. Тэр үед тэрээр дөнгөж 17 той байлаа. Үүнээс хойш тэрээр маш хурдан өсч хөгжсөөр богино хугацаанд Аргентинийн гигант Бокагийн шилдэг тоглогчдийн нэг болж төлөвшиж чаджээ. Түүний тоглолтын хэв маягийг Фернандо Редондо харьцуулан бичдэг бөгөөд талбайн төвд эсрэг багийн довтолгоог таслан зогсоож довтолгооны эхлэх цэг нь болж чаддаг гайхалтай авяаслаг тоглогч юм.

Тэрээр Бокагийн насанд хүрэгчидийн багт тоглосон жилийн хугацаанд Бокагийн хамтаар Аргентинийн аварга, Рекопа Судамерикагийн цомыг хүртээд зогссонгүй залуучуудын шигшээ багийн хамтаар 2005 онд дэлхийн аварга болж чадсан юм. Залуу одын ирээдүйг олж харсан Европийн ихэнхи Гигантууд түүний араас хөөцөлдөж байсан ч Реал Мадрид түүнийг өөрийн болгож чадлаа. Ирэх 6,5 жилийг Гаго Реалын төлөө зориулах бөгөөд магадгүй ирээдүйн Редондо ч болж болох юм.


Чи тоглолтууд vзсэн бол Испани -д чиний байрлал дээр тоглож байгаа тоглогчидод маш их шаардлага ирдэгийг мэдсэн байх . Yvнд чи санаа зовж байна байна уу?
Энэ миний санаа зовох зvйл бишээ. Би хэдийгээр хєлбємбєгийн маш єєр хэв загвартай газраас ирсэн ч хурдан дасах болно. Би тоглолтын болон бэлтгэлийн ритм д суралцах болно. Тиймээс би санаа зовохгvй байна.

Maradona хэлэхдээ чамайг Real Madrid –д амжилт авчирах болно гэсэн. Энэ талаар чи юу бодож байна?
Би Diego той vргэлж сайхан харилцаатай байна.. Энэ бол маш том магтаалын vг... Тэр намайг цаг vргэлж дэмжиж байдаг. Тиймээс ч би єсєж дэвшихийн тулд vргэлжлvvлэн хєдєлмєрлєх болно.

Чамд маш олон санал ирж байсан боловч чи Real Madrid ийг сонгосон. Яагаад чи Madrid д тоглох гэж хатуу шийдсэн юм?
Redondo vргэлж миний шvтээн байсан. Би хэзээ нэгэн цагт энэ цамцыг ємсєндєє гэж vргэлж мєрєєддєг байсан. Харин одоо энэ мєрєєдєл маань биелэж байна.

Чи Castilla –д тоглох талаар юу гэж бодож байна?
Би 1 р багт багтахын тулд хєдєлмєрлєж ирсэн. Дасгалжуулагч хэн тоглох хэн тоглохгvйг шийдэх болно. Би тvvнтэй єєрийн боломжийн талаар ярилцана. Би тvvний итгэлийг удахгvй олно гэдэгтээ найдаж байна.

Чи энэ наймаа болохгvй байх вий гэж санаа зовж байв уу?
Би энэ талаар бага зэрэг л бодож байсан Учир нь би Argentinian tournament – д бvх анхаарлаа хандуулсан байсан Харин дараа нь надад Real Madrid –д ирэх боломж гарсан... Би энийг алдахыг хvсээгvй.

Стадион чамд хэр санагдав?
Энэ бол гайхамшигтай. Би ємнє нь зєвхєн телевизээр л харж байлаа. Би маш их догдолсон.

Capello 2 тєвийн хагас хамгаалагчтай тоглодог. Харин чи ганцаараа тоглох дуртай юу? Эсвэл хэн нэгэнтэй хамтрах дуртай юу?
Би vргэлж ганцаараа тоглодог байсан. Харин хэн нэгэнтэй хуваалцсанаар асуудал гарахгvй байх. Би зєвхєн Argentina тоглолтын хэв загвараас болж ганцаараа тоглодог байсан.

Чамд FC Barcelona –д тоглох боломж олдсон байсан гэдэг vнэн vv?
Тийм ээ надад санал тавьсан. Гэхдээ би Real Madrid – д тоглохыг хvсэж байсан. Тэгээд ч аз болоход би энд байна.

No comments: