2006/12/22

Gonzalo Higuaín: "Би эдгээр шилдэг хєлбємбєгчидєєс их зvйл сурах болно"


Real Madrid клубтэй 2013 он хvртэл гэрээ байгуулсан Gonzalo Higuaín –ыг Santiago Bernabéu –д хэвлэлийнхэнд танилцууллаа. Хэвлэлийн бага хуралын асуулт хариултыг товчлов.








Чи Ronaldo, Van Nistelrooy нартай довтлогчийн байрлалд єрсєлдєх болно. Чи єєрийгєє тэдэнтэй харьцуулж vзсэн vv? Тэднээс илvv юу? Дутуу юу?
Би єєрийгєє бусадтай адилхан гэж бодож байна. Би шилдэг хєлбємбєгчидтэй єрсєлдєх болно гэдгээ мэдэж байна. Би тоглолтоос тоглолтонд тэднээс ихийг суралцах болно.

Чи хэзээ эхний тоглолтоо хийхээ мэдэж байна уу?
Би бvрэн гvйцэд дасгалжуулагчийн мэдэлд байгаа. Би гарааны бvрэлдэхvvнд багтахийн тулд єдрєєс єдєрт хичээх болно. Би энд удаан хугацаанд байж, Лиги т тvрvvлж, бас єєр их зvйлvvдийг хийхийг хvсэж байна. Би маш их баярлаж, бас бахархаж байна. Би энэ сайхан боломжийг баллахгvй.

Bernabéu гийн талбайг хараад чи юу гэж бодсон бэ?
River Plate ийн стадионы хэмжээ vvний тал шиг. Би энд тоглох болсондоо бахархалтай байна. Надад гайхалтай боломж олгосон багийн хамт олон болон дасгалжуулагчидийн итгэл хvндэтгэлийг олж авах, энэ бvхнийг зєвєєр хvлээн авахын тулд боломжгvй зvйлийг хvртэл хийхийг хичээх болно.

Чи хэд гэсэн дугаар авах вэ?
Би ямар дугаар сул байгааг мэдээгvй байна.

Чи Капеллотой єєрийн тоглох байрлалын талаар ярилцсан уу?
Бид ярилцаагvй байгаа. Би єєрийгєє танилцуулах vедээ л тvvнийг олж харсан. Би бvх хvмvvстэй уулзахыг хvсэж байна. Би єєрийн байр суурийг олохын тулд маш их хєдєлмєрлєх хэрэгтэй. Би нэг дvгээр багт багтах гавьяатай гэдгээ батлах болно.

Ronaldo ирээд 30 гоал хийнэ гэж амлаж байсан. Чи ямар нэгэн тоо хэлж чадах уу?
Гоал хийх бол миний ажил... Тиймээс би багийнхаа тєлєє, єєрийнхєє тєлєє єєрийн чадахаасаа их гоал хийхийг хичээнэ.

Єчигдєр Мадридийн маш муу тоглолтыг хараад чи цочирдов уу?
Тэр бол зарим vед тохиолддог л зvйл. Real Madrid are a great team. Энэ бол хvн болгоны бодож байснаас єєрєєр эргэсэн тоглолт байлаа. Би гайхалтай багт ирсэндээ, энд байгаадаа би их бахархалтай байна.

Чи багийнхантайгаа уулзсан уу?
Тиймээ, єглєє бэлтгэл дээр. Би одоо тэдэнтэй ганцаарчилж уулзахыг хvсэж байна.

Чиний шvтээн хэн бэ?
Энд маш агуу тоглогчид бий. Би тэднээс ихийг суралцаж, их зvйлийг асууж мэдэх болно. Van Nistelrooy, Raúl, Ronaldo мєн Robinho... Great, highly talented forwards.

Чи Atletico Madrid д байдаг бусад Аргентин тоглогчидийг хэр мэдэх вэ?
Би тэдний талаар мэдэхгvй.

Чи дасан зохицох талаар санаа зовж байна уу?
Би хурдан дасна гэдэгтээ итгэлтэй байна. Аав болон миний тєлєєлєгч надтай хамт байгаа нь надад амархан байх болол уу. Тэд надад сайн туслах болно.

Чи Agüero той хамт єсвєрийн багт тоглож байсан уу?
Yгvй ээ, тэр надаас 1 нас бага зэрэглэлд тоглож байсан.

2 сарын 17 нд Франц Аргентина хоёрын нєхєрсєг тоглолт болно. Чи аль талд нь тоглох вэ?
Хэлж мэдэхгvй нь. Тэр болтол 2 сарын хугацаа байна. Одоогоор миний бvх бодол санаа Real Madrid – д чиглэгдсэн байна. Би єєрийн чадах бvхнийг хийхийг хvсэж байна.

No comments: