2010/11/30

Барселоны машин ажиллаж байна. Харин манайх...


Эхлээд Барсагийнханд баяр хүргэе. Та нар талбай дээрээ гайхалтай байлаа. Би ч бараг л хожигдох байх, ядаж тэнцэх байлгүй гэж бодож байтал 5-0. Арай ч дээ л гэмээр байлаа. 

Үнэндээ "Барселона" гэдэг машин аймар ажиллаж байна. Аргагүй л дээ ихэнх эд ангийг нь өөрсдөө бүтээж угсарсан юм болохоор. Угсараад ч удаан явлаа даа. Жолооч нь ч гэсэн энэ машин яаж хурд авдаг, яавал зогсдог, яахаар унтардагийг нь мэддэг юм болохоор сайн ч давхиж байна. Эзэд нь эд ангиар нь биш эрэг шурагийг нь тааруулаад сольчихож байна. Таарахгүй нэгнийг нь дор нь дор нь солиод явчихаж байна.

2010/11/22

Зидан эргэн ирлээ.

Image
Францын шилдэг хөлбөмбөгч Зинедин Зидан “Реал Мадрид” багийн эзэн Флорентино Перезтэй тохиролцсоны дагуу хуучин багтаа эргэн иржээ. Гэхдээ энэ удаад тоглогчийн хувиар бус арын албанд зүтгэх аж.

2010/11/11

Роналду 200 дахь гоалаа хийжээ.

Image
466 тоглолт 200 гоал
Роналду 200 гоалын босго давжээ, кареерийнхаа туршид бүх тэмцээнд 200 гоал хийж. 
Реэл Мурсиатай хийсэн тоглолтонд тэрээр 200 дахь гоалаа оруулсан байна.

Sporting (2002/2003): 31 games / 5 goals
Manchester United (2003/2009): 292 / 118 
Real Madrid (since 2009): 51 / 47 
Portugal U21 (2002/2003): 6 / 2 
Portugal U20 (2002/2003): 5 / 1 
Portugal Olympic team (2003/2004): 3 / 2 
Portugal national team (since 2003): 78 / 25
Нийт: 466 / 200

2010/11/07

Cүүлийн 15 жилийн хувьд анх удаа Раул-гүй Мадридын дерби болох нь

  • Рамос маань Ла Лигитээ дунджаар хамгийн олон удаа бөмбөг таслалт хийсэн хүн болжээ. Тэр 7 минут тутамд 1 удаа эсрэг багийн тоглогчоос бөмбөгийг нь булаадаг.
  • Тоглох бүрэлдэхүүнд нь Касиллас багтсан 18 удаагийн Мадридын дербид Реал 11 ялж 6 тэнцэж байсан бөгөөд 1 удаа ялагдсан тоглолтонд Икер сэлгээнд сууж байжээ.
  • Өнөө оройн тоглолт Роналдугийн Реалын бүрэлдэхүүн дэхь 50 дахь албан ёсны тоглолт болох бөгөөд тэр 49 тоглолтонд 45 гоол хийгээд байна.
  • Харин эсрэг багаас Кун Агуеро Атлетикод 150 дахь лигийн тоглолтондоо оролцох гэж байна. Энэ хугацаанд тэр Реалын хаалганд 2 удаа, Барсагын хаалганд 6 удаа гоолдож байжээ. Мөн хаалгач David De Gea нь өнөөдөр 20 нас хүрч байна.
  • Игуайн маань Атлетикогын эсрэг 5 удаа тоглохдоо 4 удаа гоолдож байсан байна. 06/07 оны улиралд Висенте Калдеронд Мадридистагын хувиар анхны гоолоо хийж байжээ.
  • Манайх Атлетикотой тоглосон сүүлийн 17 тоглолтонд ялагдаагүй байгаа нь топ лигийн дербинүүдийн хувьд рекорд амжилт болоод байна. Шотландын Эдинбургийн дербид л Hearts баг Hibernian багийн эсрэг 22 удаа ялагдаагүй амжилт үзүүлж байсан юм байна.
  • За тэгээд эцэст нь сүүлийн 15 жилийн хувьд анх удаа Раул-гүй Мадридын дерби болох нь.

2010/11/04

Де Ла Ред: Хэдийгээр миний зүрх асуудалтай байгаач Мадридын төлөө цохилсоор байх болно.

Image
I may have a problem in my heart, but it still beats for Madridismo

Реал Мадридийн маань академиас төрөн гарсан авьаслаг залуу тоглогчидийн маань нэг Рубен Де Ла Ред зүрхний өвчиний улмаас 25 хан насандаа зодог тайллаа. 


2008 оны 10 сард Эзэн хааны цомын тэмцээнд Реал Юнион багтай хийж байсан тоглолтын үеэр ухаан алдаж унасанаар түүний зүрх хэт их ачаалал авч чадахгүй болсон тодорсон билээ. 



2 жил гарангийн хугацаанд хөлбөмбөгтөө эргэн ирэхээр хичээн хөдөлмөрлөж байсан Де Ла Ред маань эмч нарын зөвөлсөнөөр зодог тайлах болсоноо ийнхүү зарлалаа.

2010/11/03

Аваргуудын лигийн 700 дахь гоал.

Milan - Real MadridАваргуудын лигийн хэсгийн 4 дэх тоглолтоо АС Миланы Сан Сиро цэнгэлдэхэд урд шөнө хийлээ.
Тоглолт 2-2 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн бөгөөд тоглолтын 45 дахь минутад хийсэн Гонзало Игуаны гоол Реал Мадридын Аваргуудын лиги-т хийсэн 700 дахь гоал байлаа.

Анхны гоолыг (Европын цомд) Miguel Munoz, 100 дахь гоолыг Di Stefano, 200 дахь гоолыг Puskas, 300 дахь гоолыг Jensen, 400 дахь гоолыг Losada, 500 дахь гоолыг Sporting Lisbon-ны хаалганд Guti  , 600 дахь гоолыг Olympic Marsseile-ын хаалганд Beckham нар хийж байжээ.

2010/11/01

4 тоглолтонд 10 гоол шинэ амжилт.

ImageК.Роналдугоос өмнө нэгч Реал Мадридын тоглогч дөрөв дараалласан лигийн тоглолтонд 10 гоол оруулаагүй байна.