2010/11/22

Зидан эргэн ирлээ.

Image
Францын шилдэг хөлбөмбөгч Зинедин Зидан “Реал Мадрид” багийн эзэн Флорентино Перезтэй тохиролцсоны дагуу хуучин багтаа эргэн иржээ. Гэхдээ энэ удаад тоглогчийн хувиар бус арын албанд зүтгэх аж.


Францын домогт маань Жозе Моуриньогийн дасгалжуулагчдын багт ажиллахгүй. Гэхдээ тэр Португаль мэргэжилтний өдөр тутмын ажлыг багийн ерөнхийлөгчид мэдээлэх аж. Тэгэхээр тэр багийн ерөнхийлөгч, багийн тоглогчдыг холбодог төлөөлөгч болж байна. Зиданы аялал лхагва гаригт Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод “Аякс”-ын эсрэг хийх тоглолтоор эхлэх ажээ.

Зидан өөрийн шинэ ажилдаа сэтгэл хангалуун байгаа гэнэ. Тэрбээр “Шинэ ажлаа би сэтгэл хангалуун хийнэ. Багийн ерөнхийлөгч болоод бүрэлдэхүүнийг хооронд нь холбож, багийн ирээдүйг хамт бүтээлцэх болсондоо баяртай байна” хэмээжээ.
Image
Mourinho: "We are all happy that he is returning to football and Real Madrid"

“Онцгой нэгэн” хочит Моуриньо ч Зиданыг багтаа ирсэнд баяртай байгаа гэнэ. Учир нь Зидан тоглогчидтой их ойр байдаг болохоор багийн ерөнхийлөгчтэй холбогдох ажил нь илүү амар, үр дүнтэй байна гэж үзэж байгаа аж.

No comments: