2010/11/07

Cүүлийн 15 жилийн хувьд анх удаа Раул-гүй Мадридын дерби болох нь

  • Рамос маань Ла Лигитээ дунджаар хамгийн олон удаа бөмбөг таслалт хийсэн хүн болжээ. Тэр 7 минут тутамд 1 удаа эсрэг багийн тоглогчоос бөмбөгийг нь булаадаг.
  • Тоглох бүрэлдэхүүнд нь Касиллас багтсан 18 удаагийн Мадридын дербид Реал 11 ялж 6 тэнцэж байсан бөгөөд 1 удаа ялагдсан тоглолтонд Икер сэлгээнд сууж байжээ.
  • Өнөө оройн тоглолт Роналдугийн Реалын бүрэлдэхүүн дэхь 50 дахь албан ёсны тоглолт болох бөгөөд тэр 49 тоглолтонд 45 гоол хийгээд байна.
  • Харин эсрэг багаас Кун Агуеро Атлетикод 150 дахь лигийн тоглолтондоо оролцох гэж байна. Энэ хугацаанд тэр Реалын хаалганд 2 удаа, Барсагын хаалганд 6 удаа гоолдож байжээ. Мөн хаалгач David De Gea нь өнөөдөр 20 нас хүрч байна.
  • Игуайн маань Атлетикогын эсрэг 5 удаа тоглохдоо 4 удаа гоолдож байсан байна. 06/07 оны улиралд Висенте Калдеронд Мадридистагын хувиар анхны гоолоо хийж байжээ.
  • Манайх Атлетикотой тоглосон сүүлийн 17 тоглолтонд ялагдаагүй байгаа нь топ лигийн дербинүүдийн хувьд рекорд амжилт болоод байна. Шотландын Эдинбургийн дербид л Hearts баг Hibernian багийн эсрэг 22 удаа ялагдаагүй амжилт үзүүлж байсан юм байна.
  • За тэгээд эцэст нь сүүлийн 15 жилийн хувьд анх удаа Раул-гүй Мадридын дерби болох нь.

No comments: