2010/12/23

Жозе Моуриньо: Моратад Бернебеу дахь үзэгчдийг мэдрүүлэх гэсэн юм

Эзэн хааны цомд Леванте клубыг 8-0 р хожсоны дараа Жозе хэвлэлийн бага хурал дээр дараах зүйлсийг ярьжээ.

"Гайхалтай бас хөгжилтэй тоглолт байлаа. Цэнгэлдэхэд цугларсан үзэгчид, тэр дундаа залуу хөгжөөн дэмжигчдийн хувьд гайхалтай тоглолт боллоо. Би багийнхаа энэ жилд үзүүлсэн амжилтанд сэтгэл хангалуун байна. Бид 25 тоглосноос 20 ялж 4 тэнцэж зөвхөн ганц л хожигдсон" 
"Надад хэн нэгэнтэй хувийн таагүй харьцаа байхгүй. Клубт олон хүн ажилладаг учир ялгаатай шийдвэр гаргацгаах нь байдаг л зүйл гэж би үзэж байна. Би Валданатой тийм муу харьцаатай биш. Би энд энэ талаар ярих гэж ирээгүй, би кареерынхаа туршид хэзээ ч ийтэрхүү зүйлд санаа зовж байсангүй. Миний хамгийн гол хүсдэг зүйл бол жаргалтай, хичээнгүй, дэг журамтай, жинхэнэ мэргэжлийн багтай байх. Энэ бол миний Реал Мадридын болон тэдний дэмжигчдийн өмнө хүлээх үүрэг. Энд хувийн ямар ч үл ойлголцол байхгүй. Хэрвээ тийм зүйл гарах л юм бол би эндээс явна. Гэхдээ би энд байх 4 жилийн гэрээгээ дуустал нь ажиллана гэж итгэж байна. 
Энд онцлох нэг зүйл бол Бенземагын үзүүлсэн тоглолт. Тэр тоглолтын эхнээс л идэвхитэй байж, багийнхандаа тусалж байсан. Тоглолтыг ингэж эхлүүлвэл цаашид бүх зүйл аяндаа сайнаар эргэдэг. Гоол оруулах бол сайн тоглолтын зөвхөн нэг хэсэг нь. Тэр өнөөдөр маш сайн тоглолт үзүүлсэн. Түүнийг сэлгээгээр суулгасан нагц шалтгаан бол би Моратад Бернебеу дахь үзэгчдийг мэдрүүлэх гэсэн юм. 
Тоглолтын өмнө тоглогчид маань надаас хэрэв 4-0 ээр хожиж чадвал 1 сарын 5-ыг гэртээ гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөж болох уу гэж асуусан. Би хариуд нь тоглоомоор хэрэв 6-0 оор хожвол тоглолттой өдөр байсан ч бүгдээрээ аяллаар явна гэж хэлсэн. Бид тоглолттой өдрөө аялах болно. Өрсөлдөгчөө үл хүндэлж байгаа гэсэн үг биш. Бид Лигийн тоглолтонд тэдэнтэй тэнцсэнээ мартаагүй."

Мората: "Үзэгчид миний нэрээр дуулах нь үнэхээр гайхалтай байсан. Анхны гоолоо оруулахыг үнэхээр хичээсэн."
Image
Тоглолтын дараа бүх багийнхан бөмбөгөн дээр гарын үсгээ зурж Моратад өгчээ. Роналду онцгойлон "Санаа зовох хэрэггүй, чи олон олон гоол оруулах болно" гэж бичсэн байна.

No comments: