2010/12/21

The white hunter

ImageМаркагын нэг нийтлэлч манайх өвлийн цонхоор довтлогч авах гэж байгаатай холбогдуулж манайд байх ёстой 9н номерын сонгодог төвийн довтлогчын тухай 9н чанарыг бичжээ.
1. Манайд тоглож байсан 9н номерын 9н шилдэг довтлогчийг дурдвал 
Мадридын багт тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг довтлогчид тоглож байсан. 
Түүхээс харвал Пачеко, Ди Стефано, Гроссо, Санталина, Уго Санчес, Заморано, Морьентес, Роналдо, Кристиан Роналдо. Одоо багт эдний зэрэгт хүрэх супер довтлогч хэрэгтэй байна.

2. Гоолын машин байх ёстой 
Реалын довтлогчид ла лигийн 78 улирлын 24т нь мэргэн буучаар тодорч байсан. Хамгийн оргил нь Уго Санчесын 89-90 оны улиралд хийсэн 38н гоол одоо ч рекорд хэвээрээ. Хамгийн сүүлд Роналдо (03-04) пичичи болсон.

3. Зориг тэвчээртэй, тэмцэгч байх 
Гроссо, Сантилана бол маш халуун цустай тэмцэгч тоглогчид байсан, Рамон Гроссо л гэхэд хэдийгээр зүрхний өвчтэй байсан ч 12 жилийн турш Мадридадын төлөө зүтгэсэн. Сантилина төвийн довтлогч гэхэд өндөр нуруулаг (175 см) байгаагүй ч маш өндөр техниктэй, авъяаслаг тоглогч байсан. Тэрээр: Реал Мадридад тоглоно гэдэг өндөр үүрэг хариуцлага байдаг, тиймээс Мадридын цамцыг өмссөн л бол өөрт байгаа бүх байгаа бүх ур чадвар зүрх сэтгэлээ зориулах ёстой, гэж хэлсэн байдаг.

4. Opportunism
Уго Санчес лигийн 38 н тоглолтонд 33 гоол хийж рекорд тогтоож байсан. Тэрээр энэхүү амжилтыг тогтоосныхоо дараа ярихдаа хэрвээ чамд бөмбөгөнд хүрэх 3н боломж олдвол түүний 50%-г нь оновчтойгоор ашиглаж чаддаг байх ёстой, тэгвэл чи рекорд тогтооно гэж хэлсэн байдаг. Энэ бол зайлшгүй Мадридын 9н номерын тоглогчид байх ёстой чанар. Мөн клубын анхны 50н жилийн хамгийн шилдэг довтлогч Пачеко 124н тоглолтондоо 108н гоол буюу дунджаар 0.87 гоол хийж байсан. Энэ амжилтыг одоогоор Кристиан Роналдо одоогоор эвдээд байна, тэр нэг тоглолтонд 0.94 гоол хийдэг.

5. Толгойгоороо ухаалаг тоглох ёстой
9н номерын довтлогын гол чанаруудын нэг бол 2давхард маш сайн тоглодог байх ёстой. Үүнээс гадна ухаалгаар хамгийн зөв газарт байрлалаа эзэлж байх ёстой. Мөн багийнхаа тоглогчидтойгоо маш сайн ойлголцож хамтран тоглох.
Заморано эсвэл Морьентес агаарт маш оновчтой бөмбөгийг мөргөж чухал олон гоолуудыг хийдэг байсан.

6. Амь биеэ хайхрахгүй зүтгэх 
Гроссо бол энэ тодорхойлолтны хамгийн сонгодог жишээ байх, тэр бол тулаан бүрт багийнхнаа зоригжуулагдаг багийнхаа сүр хүч нь байж чаддаг байсан. Домогт Ди Стефано хэлэхдээ: Довтлогч хүн бол

7. Хөлбөмбөг тоглоно гэдэг хамтын ажиллагаа
2 чанар маш чухал хурд ба ухаалаг тоглолт. Роналдо бол энэ тодорхойлолтыг бүрэн хангах шижир алт шиг тоглогч байсан. Ийм тоглогчыг ямар ч хамгаалалт зогсоож чадахгүй.

8. The area
9н номерын тоглогч бол урд талын бүх байрлалд тоглож чаддаг байх ёстой. Ди Стефано бол магадгүй цэвэр 9н номерын довтлогч биш байж болох юм. Яагаад гэвэл тэр довтолгооны бүх байрлалд тоглож чаддаг байсан, яг л одоо цагийн Рүүний, Месси шиг. Шилдэг довтлогч бол гайхалтай хагас хамгаалагч байдаг. 
Уго Санчес: Довтлогч хүн талбайг гаднаас харж байгаа мэт харж мэдэрдэг байх ёстой.

9. Long stay буюу олон жил тогтвортой өндөр түвшинд тоглох
Сантилана л гэхэд 1971-1988 он хүртэл 17н жил Мадридад өндөр түвшинд довтлогчоор тоглосон. Клубын түүхэнд тоглож байсан шилдэг довтлогчид дунджаар 7н жил багтаа хүчин зүтгэж байсан. Тогтвортой олон жил тоглох ёстой.
Одоогын багийн ирээдүйг бичих довтлогчид болох Хигуайн, Бенземагын ур чадварыг шавхтал тогтвортой олон жил тоглуулах хэрэгтэй.

Энэ бүх чанарууд агуулсан сонгодог 9н номерын довтлогчыг клуб олж харж авах ёстой гэжээ.

No comments: