2006/12/23

Gago: Энэ багт тоглоно гэдэг нэр тєрийн хэрэг


Фернандо Рубен Гаго

Бокагийн сургуулиар хүмүүжсэн Гаго 2005 оны 12-р сарын 5-нд Күйлмерсийн эсрэг дебьютээ хийжээ. Тэр үед тэрээр дөнгөж 17 той байлаа. Үүнээс хойш тэрээр маш хурдан өсч хөгжсөөр богино хугацаанд Аргентинийн гигант Бокагийн шилдэг тоглогчдийн нэг болж төлөвшиж чаджээ. Түүний тоглолтын хэв маягийг Фернандо Редондо харьцуулан бичдэг бөгөөд талбайн төвд эсрэг багийн довтолгоог таслан зогсоож довтолгооны эхлэх цэг нь болж чаддаг гайхалтай авяаслаг тоглогч юм.

2006/12/22

Gonzalo Higuaín: "Би эдгээр шилдэг хєлбємбєгчидєєс их зvйл сурах болно"


Real Madrid клубтэй 2013 он хvртэл гэрээ байгуулсан Gonzalo Higuaín –ыг Santiago Bernabéu –д хэвлэлийнхэнд танилцууллаа. Хэвлэлийн бага хуралын асуулт хариултыг товчлов.






2006/12/05

Роналдо Реал Мадрид ТВ д ярилцлага өгчээ... Энэ ярилцлагыг Испани эрийн орчуулсанаар хүргэж байна.

Оройн мэнд Роналдо

Оройн мэнд, үзэгчиддээ бас оройн мэнд.

Та энд ирэлгүй уджээ. /Мадридын Тв /

Харин тийм байна. 4 сараас хойш ирээгүй байх шүү.

Гэмтэл тань хэр эдгэрч байна даа.

Яах вэ. Гайгүй болж л байна. Бэлтгэл хийгээд эхэлчихсэн өвдөлт мэдрэгдэхгүй л байна. Дасгалжуулагч Билбаотай хийх тоглолтонд оролцуулна гэсэн.

Та гараанд Нистелроойтой хамт гарах юм уу ?

Магадгүй л юм.

Нистелроой та хоёрын хамт тоглохыг манай фэнүүд тэсэн ядан хүлээж байгаа.

Тиймээ бид хоёр сайн хамтарч чадахаа Elija тай хийсэн тоглолтонд харуулсан байх. Бэлтгэл дээр ч бид 2 сайн ойлголцдог.

Бекхэм гэрээгээ сунгах болов уу. Энэ талаар яриач.

Бекхэм бол маш сайн тоглогч. Багт их хэрэгтэй. Тэрнээс гадна тэр миний сайн найзуудын нэг. Зидан, Бекхэм бид гурав их сайхан нөхөрлөдөг. Зидан маань зодог тайлсан одоо тэр багаас явбал надад их хүнд байх болно. Би хувьдаа түүнийг үлдээсэй гэж хүсч байна.

Би таныг Карлостой илүү дотно гэж бодсон ?

Карлостой дотно биш хүн байхгүй. Тэр маш сайхан зантай шүү. Түүнтэй хамт байхад их зугаатай байдаг.

Ноднин та болон Карлос Баптиста, Робиньо гээд та хэдийн үзүүлж байсан Целебрэйшнүүд харахад их өвөрмөц байсан шүү.

Тийм ээ бид тоглолтын өмнө ярилцдаг байсан. Карлос бид хоёр санаачилсан гэхүү дээ.

Мадридад дахин нэг Бразил тоглогч ирэх болов уу?

Какаг хэлж байна уу ?

Тийм.

Удирдлагын зүгээс түүнийг хувиасаа уриачээ гэж хүссэн л дээ. Би ч гэсэн түүнийг ирвэл их баяртай байх болно. Кака надаас шалтгаалахгүй хүчин зүйлүүд байгаа гэсэн. Магадгүй дараа жил ирэх байх.

Таагүй сэдэв хөндсөн бол уучилаарай. Дашт ээр Бразилын баг амжилт муутай оролцсоны гол шалтгаан юу вэ.?

Бүгд л дасгалжуулагч руу бурууг өгч байна л даа. Үнэн хэрэг дээрээ тийм биш. Бүгд л буруутай.

Бразилийн баг хасагдсаны дараа та аль багийг дэмжив дээ.

Франц. Зиданыгаа Дэлхийн аварга болчоосой гэж их хүсч байлаа. Даанч их харамсалтай юм болсон. Би түүнийг хувь хүн талаас нь ойлгож байгаа.

Та энэ жил 20 гоол хийнэ гэж амласан. Амлалтандаа хүрэх боломж байгаа юу?

Бүх зүйл муугаар эргэчээгүй байна. / инээв/ Дахиж гэмтэхгүй бол хийх байх шүү.

Таныг Капелло их магтсан байсан.

Тийм гэж үү? Тэр бол дэлхийд өөрийгөө таниулсан дасгалжуулагч. Тэр ажлаа сайн мэднэ. Би түүний тухай ярих нь илүүц байх.

Багт ирсэн болон ирнэ гэж яригдаж байгаа тоглогчидын талаар ямар сэтгэгдэлтэй байна.

Реалд зөвхөн шилдэгүүд тоглодог. Тэд бүгд өөрсдийгөө таниулсан тоглогчид. Нистелроой, Каннаворо, Эмерсон Диарра өөрсдөөрөө бахархах эрхтэй хүмүүс. Багт залуу авъяаслаг тоглогчид ирнээ гэдэг багийн ирээдүйд хэрэгтэй. Эдгээр залуусаас би Робиньод их найддаг шүү.

Каннаваро саяхан европын шилдэг тоглогч боллоо.

Тиймээ. Европын шилдэг болно гэдэг гайхалтай хэрэг. Тэр тусмаа хамгаалагч.

2006/12/02

Би хэзээ ч Алтан бөмбөгийг авна гэж бодож байгаагүй.

Алтан бөмбөгийн эзэн маань Реал Мадрид ТВ д ярилцлага өгчээ.

Алтан бөмбөг хаана байгаа вэ?
Гэрт байгаа, тэр маш хүнд юм байна лээ

Энэ шагналыг тойрсон элдэв янзын хэл амыг хэрхэн хүлээж авсан вэ?
Би үнэхээр санаа зовоогүй яагаад гэвэл тэр хүмүүс маш дорой сэтгэхүйтэй, ахархан бодолтой юм. Би Ювентустэй цуг Сери А-д хоёр удаа түрүүлсэн, бас хэн нэгний хэлснээр дэлхийн хамгийн сайн хамгаалагч дэлхийн аварга хүн. Өнөөдөр зарим нэг хүмүүсийн хэлдгээр хамгаалагч хүн алтан бөмбөгийг авах ёсгүй юм байна л даа

Дэлхийн шилдэг хөлбөгчин гэсэн шагналд Роналдино, Зидан хоёртой цуг нэр дэвшлээ
Энэ бүгд надад зүүд шиг л байна. Би хэзээ ч Алтан бөмбөгийг авна гэж бодож байгаагүй. Тэгээд ч хамгаалагч хүмүүс энэ шагналыг авах маш хэцүү. Энэ бол итгэмээргүй явдал юм гэсэн ч би нэр дэвшцэн байна.

Алтан бөмбөгийн санал хураах зөвлөлийн сэтгүүлчдийн хорь нь танд санлаа өгчээ.
Ихэнх хүмүүс үүнийг тохиолдлын зүйл гэж бодож байна. Би Дэлхийн аваргаас хойш Испанид ирээд санснаараа сайн тоглож чадахгүй байгаа нь үнэн. Би энэ шагналыг авсандаа маш их баяр хөөртөө байгаа яагаад гэвэл өмнө нь дандаа сайн техниктэй тоглогчид авч байсан бол өнөөдөр арай өөр төрлийн тоглогч авч чадлаа

Sacchi, Doménech нарын яриад байгаа шүүмжлэлийг юу гэж бодож байна…
Хоуллиер хэлсэн энэ бол бүдүүлэг авирлал, тэгээд ч би хожсон. Би түүний үзэл бодлыг хүндэтгэж байна, гэвч шагнал манай гэрт байна. Би зөвхөн France Football-д баярлаж байна.

Танай багынхан юу гэж байна?
Тэд бүгдээрээ маш баяртай байгаа учир нь тэд энэ шагналыг авах ямар хүнд болохыг мэднэ. Италиас надад олон хүмүүс баяр хүргэсэн. Миний эхнэр надад их онцгой дэмжлэг үзүүлсэн, тэр юу хийхээ сайн мэддэг.

Хамгаалагч нар бол хөлбөмбөгийн борчууд мөн үү?
Ёстой үгүй шүү, тэд сайн л байгаа биз дээ алтан бөмбөгийг авчлаа ш дээ. Тэгээд ч хамгаалагч нар гоол орох орохгүйг шийддэг довтлогч шиг үнэ цэнэтэй хүмүүс. Багын хожилд хамгаалагч нарт баярлах хэрэгтэй тэд ажлаа сайн хийлээ гэсэн үг. Бид бүгд хөлбөмбөг тоглодог бас бид бүгд олон мянган хүний өмнө байдаг.. Сэтгэл хөдлөлөө үргэлж барьж байх ёстой..

Идэж уух, секс хүртэл дэглэмтэй...
./инээв/ секс бол гайгүй ш дээ,тамирчин хүн амьдралынхаа бүхий л зүйлээ хянаж байдаг. Ямар нэгэн юмыг ихдүүлж болохгүй

Дэлхийн шилбэг хөлбөмбөгчин гэсэн шагналын талаар юу бодож байна?
Энэ бол алтан бөмбөгөөс өөр учир нь алтан бөмбөгийн эзнийг шалгаруулахдаа 50 сэтгүүлчээс санал авдаг бол дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд дасгалжуулагчид болон багын ахлагч нарын саналаар болдог. Энэ шагналд дэвшсэндээ баяртай байна гэхдээ энэ шагналыг зайлшгүй надад өгөх ёстой гэж бодохгүй байна. Яг одоо Би Реал Мадридад байна энд хурдан дасч, хожил л чухал байна.

Яагаад Дэлхийн аваргаар тоглосон шигээ сайн тоглохгүй байна аа?
Дажгүй, энэ бол өөр баг, өөр хот гээд бүх юм нь өөрчлөгдсөн тоглогчид байдаг л зүйл гэж бодож байна.

Залуу тоглогч нараас хэнийг нь таны дараагийн үе/залгамжлагч/ болно гэж харж байна вэ?
Пуёол байна, тэр маш хурдан. Бас Серхио Рамос тэр маш сайн

Кассаног энэ өвөл зарна гэсэн цуурхал уу
Би түүнд итгэдэг. Тэр залуу , энэ багт их тус хүргэж чадна . тэр сэлгээнд суугаад байгаадаа гутарч байгаа би түүнтэй ярилцсан тэр тайвшраад тэвчээртэй байх хэрэгтэй Лига дуусах яагаа ч үгүй байна.

Пускасын талаар юу гэж боддог вэ?
Пускас бол амьд домог. Бүх хөлбөмбөгчид Пускас болон Де Стефано нарыг Реал Мадридын түүхийн хамгийн чухал хэсэг гэдгийг мэддэг

Орчуулсан: Хоридол

2006/11/17

Манай домгуудын нэг Ференц Пушкаш нас баржээ...Тэрээр 6 жилийн өмнөөс л бие-н байдал тааруухан болж өнгөрсөн нилээдгүй хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан ч өнөөдөр 79 насандаа ховоогийн мөнх бусийг үзүүлжээ...

Тэрээр 1927 онд Будапешт хотноо төрсөн бөгөөд 15 насандаа хөлбөмбөгийн гараагаа эхэлж 3 жилийн дараа шигшээдээ уригдан эхний тоглолтондоо Австрийн хаалганд голл хийсэн байна. Нутгийн Киспест Хонвед багын төлөө 354 тоглолтонд оролцож 357 гоол хийж 5 удаа лигийн аврага болж байжээ...1956 онд ЗХУ задарч Унгар-н байдал хүндхэн болсноор тэрээр Испаний иргэн болж Испаний төлөө тоглох болж улмаар 1958 онд Мадридиста болж байжээ... Тэрээр 1945-1956 оны хооронд Унгарын төлөө 84 тоглож 83 гоол хийж , 1952 оны Олимпод Унгарын шигшээгээ толгойлон гайхамшигтай тоглож аврагалаж байсан бол дараа онд нь Английг алдарт цэнгэлдэхэд нь 6-3 р хожиход 2 гоол оруулж байжээ..

Тэрээр 1962 оны ДАШТ-д Испанийн нэрийн өмнөөс оролцож байсан юм.

Тэрээр өөр нэгэн домогт довтлогч Де Стефанотой цуг Реалд тун гайхамшигтай тоглож тухайн хэдэн жил Реал Мадрид Испанидаа болон Европт ноёлж, Реалыг 20-р зууны шилдгийн шилдэг клуб болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Европын хамгийн шилдэг Европын цомын тэмцээний финал гэгддэг Реал Мадрид E.Франкфурт-г 7-3 р хожиход Пушкаш 4 гоолыг , Стефано 3-г оруулж байжээ...
Мөн тэр 3 удаагийн Европын цомын аврага төдийгүй 1962 оны финалд Бенфика-д 5-3 р хожигдоход ч хэт трик хийж байсан байна.

Ференц Пушкаш Реалын төлөө 528 тоглолтонд оролцож гайхамшигтай 512 гоол оруулсан бөгөөд 3 удаагийн Европын цомын аврага, 5 удаагийн Испанийн аврага, мөн Испанийн цом болон Тив хоорондын цомын аврага болж байжээ..

Тэрээр 1967 онд хөлбөмбөгийн гайхамшигтай карераа өндөрлөсөн ч дасгалжуулагчийн хувиар хэд хэдэн клубуудыг дасгалжуулж байсан ба Грекийн Panathanaikos -г 1971 онд Европын Цомын финалд хүргэсэн ч Johann Cruyff-н Ajax-д хожигдож байжээ..

Реал Мадрид одоогоос 6 сарын өмнөөс Ференц Пушкаш бие муудаж эмнэлэгт хүргэгдэснээс эхлэн ФЕРЕНЦ ПУШКАШ-н сан хэмээх хүмүүмлэгийн сан байгуулан ерөнхийлөгчөөр нь түүний сайн анд Ди Стефано ажиллан олон хүмүүнлэгийн ажил зохион байгуулж байгаа билээ...

Маргааш Унгарын Парламент болон Унгар даяар нэг минут дуугай хурааж түүнд хүндэтгэл үзүүлэх юм байна.

Ингээд Дэлхийн хөлбөмбөгийн домгуудын нэг хорвоогийн мөнх бусыг үзүүллээ ....

2006/11/15

Нэр: Марсело Виейры Да Силвы Жуниора
Байрлал: Зүүн Жигүүрийн хамгаалагч
Төрсөн Газар: Рио Де Жанеиро
Төрсөн он: 12/05/88
Өндөр: 174 см
Жин: 73 кг
Өмнөх клуб: Флуминенсе
Сүүлйин улирал 38 тоглож 6 гоол хийсэн.

2006/09/21

Хосе Антонио Рэйс: Би одоо бол Реалын нэг хэсэг

Та эцсийн эцэст Реал Мадридын тоглогч боллоо. Танилцуулгын үеэр ерөнхийлөгч таныг дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг хэмээн хэлсэн. Та түүний хэлснийг батлахад бэлэн байна уу?

Би ямарваа нэгэн зүйлийг батлах хэрэггүй гэж бодож байна. Би өөрийгөө аль хэдийн ямар вэ гэдгээ харуулсан. Рейес Лондонд байхдаа олон гайхамшигтай тоглолтуудыг үзүүлж байсан. Одоо харин хоёр өөр лиг миний урд байгаа боловч аз миний талд үйлчилж би өөрийнхөө хамгийн сайн гэсэн тоглолт бүхнийг гаргахыг чармайх болно.


Таныг талбайн баруун талд ч тоглож чадна гэж Капелло хэлсэн?

Би англид байхдаа тэр жигүүрт тоглож байсан. Хаана ч тоглосон надад хамаагүй. Би хэдий удаан талбай дээр байна төдийчинээ л аз жаргалтай байх болно.

Гэхдээ та хөдөлшгүй дархан эрхтэй байрлалд байхыг хүсч байгаа шүү дээ. Тэр байрлалд Рауль тоглож байгаа.

Би энэ байрын төлөө хэнтэй ч өрсөлдөхөд бэлэн байгаа. Бэлтгэл болгон дээр Рейес тоглож чадна гэдгийг дасгалжуулагчид батлахыг хүсч байна.

Атлетико Мадридтай болсон хэрэг явдалд таны хэлэх зүйл юу вэ?

Би зөвхөн өнөөдөр хэр аз жаргалтай байна вэ? Гэдгийг л ярихыг хүсч байгаа. Би одоо бол Реалын нэг хэсэг. Атлетикотой холбоотой бүх зүйл аль хэдийн алга болсон боловч Атлетико намайг сонирхож байсанд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Үндсэндээ бол Арсенал аль хэдийн Атлетикогийн саналд “үгүй” гэж хэлсэн юм. Тэгээд л болоо.

Таньд Лондонд юу болж өгөхгүй байсан юм бол?

Бүх зүйл явдгаараа явж байсан боловч би өөрийнхөө Мадрид руу ирэх хүслээ дарж чадахгүй байсан. Англи хэл болоод цаг агаарт миний байгаа байдал дасч чадахгүй байсан нь үнэн юм. Энэ маш хэцүү байсан юм шүү. Бидэнд агуу дасгалжуулагч байсан, гэхдээ Реал Мадридад ч бас нэг байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй шүү.

Таны Венгертэй уулзсан явдал гол учир болсон уу?

Энэ болох л байсан. Бид хэд хэдэн сэдвээр ярилцсан. Хамгийн чухал нь юу байсан бэ гэвэл бид бүх зүйлийг ойлгомжтой болгосон. Тэгээд Мадридад ирэх тэр замыг минь засч өгсөн.

Та өнгөрсөн зуны ганцхан авсан Испани тоглогч. Та ямар нэгэн илүүтэй өндөр үүрэг хариуцлага мэдэрч байна уу?

Бид бүгд л ижилхэн хариуцлагатай байдаг. Хаанаас ирсэн нь чухал биш. Бид бол нэг баг. Бид өөрсдийнхөө үүргийг хангаж л байх ёстой.

Та Реал руу зээлээр ирсэн цөөхөн тоглогчдийн нэг.

Намайг багтаа элсүүлэхэд хугацаа байгаагүй тул цонх хаагдахаас өмнө авчирсан гэж ерөнхийлөгч надад хэлсэн. Хамгийн гол нь би энд ирсэнд байгаа юм. Бүх Мадридистанууд надад итгэж буй болохоор би энэ жил маш их мэрийнх болно. Талбай дээр яагаад энэ багт Рейес хэрэгтэй гэдгээ батлан харуулах болно. Энэ бүх зүйл бол миний бодож байгаа зүйлс юм. Нэг жилийн хугацаанд юу болохыг харцгаая. Харин хугацаа дуусахад эцсийн шийдвэрийг би гаргахгүй.

Та Баптистад хандаж юу гэж хэлэх байсан бол?

Би Баптистад сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Тэр сайн найз агаад агуу тоглогч юм.

Сагсан бөмбөгчдийн сүр сүлдээс таны шинэ баг эрч хүчийг авах болов уу та юу гэж бодож байна?

Хөлбөмбөг сагс хоёр хоорондоо ялгаатай зүйлс. Бидэнд хожлын сүр сүлд байх хэрэгтэй. Гэхдээ багт маань ийм зүйл байгаа.

Та Луйс Арагонэсийн чадварт итгэлтэй хэвээрээ байгаа юу?

Бид бүгд Луйсийг мэднэ. Буруугаар явж байсан ч бид тэрэнд итгэдэг. Бид түүнийг үлдээгээд бүх зүйлсийг сайнаар эргүүлнэ гэдэгт найдаж байгаа.

Таны гэр бүл мэдээж таньд маш чухал.

Миний гэр бүл бол хамгийн чухал зүйл. Бид Лондонд байж чадахгүй байсан. Гэр бүл маань энд аз жаргалтай байх болно. Миний гэр бүл аз жаргалтай байх юм бол би аз жаргалтай байна.

Таны шүтдэг хөлбөмбөгчин хэн бэ эсвэл байсан бэ?

Маш олон агуу тоглогч нар байгаа. Гэхдээ хамгийн агуу нь Марадона байсан.

Та Лэвантегийн эсрэг тоглоход бэлэн үү?

Мэдээж бэлэн. Дон маргааш гэхэд тоглогчдийн жагсаалтаа гаргана. Миний нэр тэнд байгаасай гэж найдаж байна. Хурдан л би багтаа нэмэр болохыг хүсч байна

Орчуулсан: Сейкони

2006/09/01

Тvvний нэр Роберто Карлос...

10 жилийн ємнє Бразилийн залуухан тоглогч Интер Миланыг орхиж Реалд ирж байжээ... Тvvний нэр Роберто Карлос... Арван жилийн дараа тэрээр Реал Мадридын бэлэг тэмдэг тєдийгvй хамгийн олон тоглолт хийсэн тоглогч нарын нэг болоод байна. Мєн Испаний лигиййн хамгийн олон тоглолт хийсэн гадаад тоглогчийн нэг болоод байна.

Тэрээр 1996 оны 8 сарын 31 нд Реал Мадридтай гэрээ хийсэн бєгєєд энэ нь Fabio Capello гийн цагаануудыг дасгалжуулах сvvлийн улирал байлаа....

Итали дасгалжуулагч маань тvvнийг Италийн Лиги - д харсанаасаа хойш тvvнд маш их итгэл хvлээлгэж байсан бєгєєд Миланы Paolo Maldini -гийн дараа орох "second best left winger in the world" гэж vнэлж байлаа. Харин энэ vед Роберто Карлос гэж хэн болохыг Испани даяар хэн ч мэдэхгvй байлаа.

Роберто Карлос тун нєхєрсєг зантай байсан тул удалгvй Цагаануудын хамгийн сэтгэл татсан тоглогч нарын нэг болсон юм.

Реалын цагаан жерсиг ємссєн арван жилийн хугацаанд тvvнд гайхалтай олон амжилтууд байсан билээ. Тэрээр бэртэл гэмтлээс л биш бол байнга талбайд тоглож байсан бєгєєд ямар ч дасгалжуулагч тvvнийг эргэлзэлгvйгээр гараанд гаргадаг байсан.

Маш олон сайхан ялалтуудаас нэгийг нь сонго гэвэл тэрээр эргэлзэлгvйээр «Долоо дахь удаагаа Реал Мадрид Европын Цомыг хvртсэн мєч vнэхээр итгэмээргvй байсан. Бид удаан хугацааны турш ялалт байгуулаагvй байсан болохоор хэн ч биднийг шигшээ тоглолтонд Ювентусийг хожино гэж бодоогvй. Фэнvvд маань тун ихээр хєєрєн догдолж билээ»

Энэ улиралын тухайд тэрээр «Капелло намайг ялагч болгосон. Харин одоо тэр буцаж ирлээ. Би Реал Мадридын тєлєє шинэ цом авахыг хvсэж байна. Yvндээ би vргэж итгэж байгаа. Дэлхийн хамгийн шилдэг клубтэй хамт vvний тєлєє тэмцэхийг хvсэж байна.» гэжээ.
Тэрээр одоогоор Испаний лигид хамгийн олон тоглолт тоглосон 4 дэхь гадаад тамирчин болоод байгаа бол Реал Мадридын тvvхэнд хамгийн олон тоглолт тоглосон 8 дахь тоглогч болоод байна. Энэ нь домогт тоглогч Di Stéfano, Puskas нараас илvv амжилт юм.

2006/06/27

Зидан: Би Реалд болоод өөртөө үнэнч гэдгээ харуулахын тулд зодог тайлж байгаа юм.

Ийм зүйл болж байгаа гэдэгт хэн ч итгэмээргүй байлаа. Гэвч энэ бол үнэн. Реалын гайхамшгийг бүтээгч Зизу маань сүүлийн 5 жил Реалд тоглосон агаад одоо ийнхүү багаа орхин мөн ногоон талбайгаа орхиж байгаа юм. “Би багаа орхиж байгаа” гэсэн ганцхан өгүүлбэр түүний амнаас гарсан юм. Реалын хөгжөөн дэмжигч болоод Реалыг хайрладаг хүндэлдэг хүн бүхэн түүнийг нэгэн дуугаар үдэн гаргаж өгсөн юм. “Намайг дэмжиж байсан бүх хүмүүст эргэж би хариугаа төлөх ёстой” хэмээн тэр айлдсан билээ

Одоо бүх зүйл өөрчлөгдөхгүйгээр ингээд явлаа. Та Реал болоод мэргэжлийн хөлбөмбөгөөс зодгоо тайлж байна. Харин яагаад заавал одоо гэж?

Харин энэ шалтгаан чинь миний юу хийх ёстойг тодорхойлж байгаа юм. Би энэ талаар урьд нь их бодож үзсэн. Өнгөрсөн гурван улиралд бид ямар ч цомгүй тоглосон агаад түүний хоёр улиралд би өөрийн бүтэн потенциалаар тоглож чадаагүй. Эргэж тоглосон жилүүдийг харахад ихэнхидээ би хүссэн хэмжээнд хүртэл тоглоогүй учраас би Мадридад үргэлжлүүлэн тоглохыг хүсээгүй. Би үргэлж хожихын тулд тоглосоор ирсэн хэрвээ чадахгүй бол...

Таны энэ шийдвэр гаргахад чинь биеийн нөхцөл байдлаас өөр шалтгаан байсан уу?

Миний амьдралд хоёр чухал зүйл оршиж байдаг. Нэг нь хөлбөмбөг нөгөөдөх нь миний гэр бүл. Хэрвээ ямар нэгэн зүйл өөрийн санасан хэмжээнд хүртэл явахгүй бол хойшоо суугаад нэгийг бодож бясалгах хэрэгтэй болдог. Би энэ шийдвэрийг гаргахад маш их цаг хугацаа зарцуулсан агаад энэ бол хамгийн зөв шийдэл гэдэгт би итгэсэн юм. Клуб энэ бол хүмүүсийн нэгдэл... Тэд үргэлж надад сайн байдаг тиймдээ ч дулаан уур амьсгалыг төрүүлж байдаг. Реал өөрийн зорилтоо биелүүлэхийн тулд, цом хожихын тулд явж байхад би өөрийн төдийлөн сайн гүйцэтгэж чадахгүй байгаа орон зайгаа өөр хүнээр орлуулахын тулд явж байгаа хэрэг юм. Энэ нь ч шинэ тоглогчдийн хүсэл мөрөөдөлд туслах юм. Би яагаад Дэлхийн аваргын дараа зарлаагүй вэ гэвэл энэ юм. Энэ нь Реалд өгч чадах миний сүүлийн зүйл билээ. Мадрид надад олон зүйл өгсөн, тиймдээ ч энэ хүндэтгэлийг олж авч байгаа юм.

Энэ шийдвэрийг гаргахад ямар нэгэн онцгой тоглолт болоод бэлтгэл нөлөөлсөн болов уу?

Энд хэд хэдэн зүйл байгаа. Үүнд ганцхан нэг тоглолт болоод бэлтгэл хамаарахгүй юм. Би энэ маягаар удаан тэсч чадахгүй гэдгээ мэдэрсэн. Энэ үйл явц хэдийн 2 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд цаашаа үнэхээр үргэлжлүүлж чадахааргүй байлаа. Яг одоогийн байдал ганцхан Зидантай хамаатай бөгөөд өөр хэнтэй ч холбоогүй юм. Миний бодсоноор үзүүлж чадах, хүрч чадах тэр хэмжээнд би тоглож чадаагүй. 33 насан дээр өөрийн жингээ барьж цааш нэмэгдүүлж олж авах эсвэл залуу байхдаа хийдэг байсан зүйлээ давтаж хийх нь өөр өнцгөөс харвал өдөр ирэх тусам муу болж байгаа мэт. Хүнд байдал улам хэцүү болсоор гэмтэл бэртэл болоод бусад жижиг бэрхшээлүүдийг даван туулсаар миний амьдралд байгаагүй зүйлийг үүсгэсэн. Энэ бол гол шалтгаан байлаа.

Та фэнүүддээ баяртай гэж хэлж байгаа... тэдгээр хүмүүс сүүлийн таван жилд Реалд байхад бүр таныг биширдэг болсон байсан..

Тийм. Би энэ бүхнийг хийхийг хүсч байсан учир тэд үргэлж намайг дэмждэг байсан. Гэхдээ хамгийн чухал нь зодог тайлах тухай шийдвэрээ улирал дуусахын өмнө, Клуб дараа улирлын төлөвлөгөө гаргахаас өмнө би энэ шийдвэрээ гаргасанд байгаа юм шүү.

Өнгөрсөн таван жилд сайхан жилүүд ч байсан, тааруухан үе ч байсан. Та багаа орхиж байгаа үедээ өнгөрсөн энэ жилүүдийг яаж дүгнэх вэ?

Хэдийгээр хүнд жилүүд байсан ч би салах ёс гүйцэтгэж байгаадаа баяртай байна. Хүн болгон ямарваа нэгэн зүйлийн сайн сайхан дээр төвлөрч байх ёстой. Бид маш олон цом хожсон, цаашдаа ч өчнөөнийг хожих л байх. Яагаад гэвэл бид Реал шүү дээ. Би өнгөрсөн 5 жил Мадридад байсандаа бахархаж баяртай байгаа.

Та Мадридад ирэхдээ ганц л зүйлийг толгойдоо тээсээр ирсэн. Тэр бол Аваргуудын лигийн цом. Удалгүй та тэрхүү цомыг хүртэж чадсан. Үүнээс гадна Европын аваргын 9дэх цом таньтай болоод таны хөлбөмбөгийн замналтай чинь цуг явдаг.

Тэр бол миний хамгийн санан дурсах дуртай зүйлийн нэг юм. Би тэр гоолыг хийх сайхан хувь заяатай байжээ. Би энэ агшныг хэзээ ч мартахгүй яагаад гэвэл энэ миний хамгийн их хүсч байсан агуу цом юм. Дээрээс нь нэмж хэлэхэд, Реалд байхдаа цагаан өмсгөлийг өмссөн байх үедээ энэ зүйлийг хийсэн гэдэг нь мөн ялгаагүй маш чухал юм.

Харин одоо та салах ёс гүйцэтгэж байхад /өнөөдрийн өндөрлөгөөс харахад/ ийм олон цомыг хожино гэж бага байхдаа мөрөөдөж байсан болов уу?

Хүн бүхэн хожихыг цом өргөхийг мөрөөддөг. Бүх зүйл эхлэж байхад хүний хүсэл мөрөөдөл үзэл бодол маш өндөр байдаг. Энэхүү хүсэл мөрөөдөл нэг л өдөр биелэгдэх боломтой. Надад энэ бүх зүйл тохиолдсон бөгөөд надад маш их зүйл өгсөн.

Та олон арван агуу амжилт баяр баясгаланг багийнхантайгаа хамт үүрэлцсэн. Одоо та тэдэнтэй салах ёс гүйцэтгэж байна. Та тэдэнд хандаж ямар нэгэн зүйл хэлэх үү?

Намайг ингэж баяртай гэж албан ёсоор хэлж байхад дараагийн нэгэн өдөр дурсан санах өдөр ирэх байх аа. Дээрхи хугацаанд байсан надтай уулзаж байсан бүх хүмүүст би энэ бүхнийг хэлнэ. Тэд бол энэ дэлхий дээрхи хамгийн чухал зүйл юм. Би тэдэнтэй маш сайхан харилцаатай байдаг тиймч учраас намайг дэмжиж явсан бүх хүмүүст би талархаж явах болно.

Та хэзээд л хэлдэг байсан. Хэрвээ би зодог тайлбал Мадридад үлдэнэ гэж. Та энэ зорилго дээрээ хэвээрээ байгаа юу?

Тэгэлгүй яахав. Яагаад гэвэл энэ Клуб надад маш их зүйл өгсөн тийм ч учраас түүнтэйгээ ойрхон байхыг хүсч байгаа юм. Би хэдийгээр 1-р багт гүйх эсвэл төвийн суудалд суухгүй боловч хүүхдүүд дээр ажиллах төслийг эхлээд ажиллаж байгаа. Гэхдээ ганц үүгээр тогтохгүй цаашлаад маш их ажил байгаа шүү.

Та зодог тайлахаа зарласнаас хойш 2 тоглолтыг тоглосон.

Бид хожихыг хүсч байсан. Тийм ч учраас бүх фэнүүддээ байдаг л уламжлалаараа салах ёс гүйцэтгэхийг хүссэн. Надад өгсөн бүх зүйлийн өмнөөс би эргүүлж тэдэнд хариу барина.

Хэн нэгэн бүхий л амьдралаа хүний ёсоор туулан өнгөрүүлж хөлбөмбөгт зориулдгаа зориулчихаад зодог тайлахаас айдаг гэж та боддог уу?

Миний амьдрал бол хөлбөмбөг. Мэдээжээр амьдрал хүнд хэлбэрээр өрнөж байх нь энгийн л зүйл, учир нь бүх зүйл хүмүүст ижилхэн л тохиолддог. Бүх зодог тайлсан хөлмбөгчид энэ замыг дамжих хэрэгтэй болсон. Дэлхийн хөлбөмбөгийн нэгээхэн хэсэг бол зодог тайлах билээ.

Таны үлдээж буй хамгийн том өмч бол хүүхдүүд чинь. Тэд яг одоо Реалын хүүхдийн багт тоглож байгаа.

Тиймээ. Гэхдээ миний эхнэр үүнд дуртай тэгээд энгийн зүйл гэж үзэж байгаа гэж бодохгүй байгаа. Тэд бүгд хөлбөмбөгт дуртай гэхдээ хамгийн гол зүйл нь хүүхдүүдийн маань аав нь яг тэдэнтэй ижил тоглож байгаа гэдэгт аз жаргалтай байгаа юм.

Өнгөрсөн 5 жилийг бидэнтэй хамт байсанд баярлалаа.

Би ч гэсэн надад маш их зүйлийг өгсөн Реалд баярлалаа гэж хэлэхийг хүсч байна.

2006/05/25

Би cтадионд хэзээч уйлж байгаагvй...


Зидан чи Марсел хотын Ла Цастэлланэь гудамжинд найз нартайгаа хєлбємбєг тоголж байхдаа Реал Мадридад тоголно гэж бодож байсан уу?

Yгvй хэзээч vгvй. Энэ яг зvvд шиг л байсан миний бvх л амьдрал яг зvvд шиг л. Хєлбємбєг тоголж байгаа хvvхэд бvр ийм сайхан карьер ийн тухай мєрєєддєг. Би ийм том карьерт хvрсэн дээ баярладаг.


Чи сvvлийн хэдэн 7 хоног Альфредо ди Стефано той ярилцсан Дон Альфредо чамд юу хэлсэн бэ?

Маш их олон зvйлийн тухай ярьсан даа. Зарим яриа нь намайг гайхшруулж байсан тэр надаа цааш тоглох хэрэгтэй гэж хэлсэн яагаад гэвэл тэр намайг чадна гэж хэлсэн.

Анх удаагаа танай гэр бүл стадионд цугласан vйл явдал болсон уу?

Тиймээ анх удаа. Тэд яг сэлгээний суудлийн ард талд сууж байсан. Тэд хамтдаа цугларч байгаагvй. ДАШТ ийн аваргын тєлєєх тоглолтонд ч ирж байгаагvй. 7 нд би гэр бүлээ бvгдийг нь ирэхийг хvссэн Би 100 билэт тараасан. Тэд бvгд их гайхсан даа.

Чи эхнээрээ уйлж байгаа тэр хэсгийг харсан уу? Мєн чиний ойр дотны маш хүн олон уйлж байгааг ?

Yгvй ээ, би хараагvй тэгэхдээ боломж байвал харнаа. Хvмvvс хэлж байсан л даа маш олон хvн уйлж байсан гэж.

Чи юу мэдэрсэн бэ? сvvлчийн тоглолтонд сvvлчийн гоол хийхдээ...

Нээх айхтар юм мэдрээгvй ээ. Ягаад гэвэл Реал хожихийг хvсэж байсан болохоор. Мєн цагаан ємсгєлтэй энэ агуу стадионд тоглох болон Гоол хийх vнэхээр гайхалтай байсан.

Чи чухал vед толгойгоороо гоол хийж байсан энэ бол чиний тоглолтын стиль биш шvv дээ.

Тэгэхдээ минийх дажгvй болдог шvv. Хэнээс ч асуух хэрэг байхгvй байсан энэ миний хамгийн том проблем байсан. Хамгийн гайхалтай миний шийдвэрлэх гоол ууд ихэнх нь толгойгоор хийсэн гоол ууд байдаг юм. Yндэснийхаа шигшээ багтаа хийсэн анхны гоол ч гэсэн толгойгоороо хийсэн гоол байдаг юм.

Чи дэбютээ хийж байсан шvv дээ Чех тэй тоголход. Дубль хийхэд чинь vзэгчид чамд халуун алаг ташилтаар мялааж байсан шvv дээ

Тєглєлт Бордод явагдаж байсанл даа. Тэр vед би Бордод тоголдог байсан юм миний хєгжєєн дэмжижчид надтай хамт байсан юм. Бид 2-0 оор хожигдож байсан шvv дээ тэгээд би 2 гоол хийсэн дээ. Энэ миний анхны тоглолт байсан юм. Энэ миний хамгийн сайхан дурсамжтай vедээ.

Чи хэдэн удаа талбай дээр уйлж байсан бэ?

Ганцхан удаа. 7нд. Би урьд ємнє нь энийг хийж бгаагvй энэ сайн уу муу юу.

Чиний хамгийн сvvлийн тоглолтууд Германд болно. Францын шигшээ багын байдал ямар байна даа.

Баг маань сайн бvрэлдхvvнтэй байгаа.Өмнєх ДАШТ ийн хувьд гэх юм бол бид маш муу тоголсон. Тиймээс энэ талар ярихаа болий гэж бодож байна.

Дэлхийн шилдэг 5 хєлбємбєгчидийн тоонд чи орж байгаа шvv дэээнэ талаар юу гэж бодож байна.

Хvн болгоны хувьд єєр єєр байгаа байх гэж бодож бна. Энэ бол таны бодол гэж бодож байна.

За тэгвэл чиний шилдэг 5 хэн хэн орохуу?

Ди Стефано, Пеле, Марадонна, Круифф .....бас

Зидан ?

Yгvй ээ энэ жагсаалатанд би байх ёсгvй гэж бодож байна.

2006/04/29

Уран бүтээлч: Зинедин Зидан

Хөлбөмбөгийн түүхэн дэх бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болох ФИФА-н дэлхийн шилдэг хөлбөмбөгчин цолыг гурвантаа хүртэж байсан хүн бол Зинедин Зидан юм. Түүний гайхамшигт хөлбөмбөгийн замнал баялаг байсан агаад мэргэжлийн хөлбөмбөгчний хүртэж болох бүхий л титмийг тэр авч чаджээ.

1998 оны Дэлхийн аваргын финалд Бразилийн шигшээгийн хаалгач Клаудио Таффарелийн хаалганд мялаасан 2 бөмбөг нь бүх Францын ард түмний зүрх сэтгэлийг бүрэн эзэмдэх эхлэл болсон юм.

Зиданы гол шийдвэрлэх тоглолтууд дээр эсрэг багийнхаа хаалганд гоол оруулдаг ур чадвар нь ганц Францын шигшээд ч биш мөн Реалд байхад нь харагдаж байсан юм. Энэ нь түүнийг агуу гэдгийг батлан харуулж байгаа юм.

Хурдан бөгөөд хэцүү зам: 1972 оны 6-р сарын 26нд Францын Марсэйд төрсөн тэрбээр Газар дундын тэнгисийн эрэг дээр орших хөлбөмбөгийн Канн клубт 16хан насандаа хөлбөмбөгийнхөө замналыг эхэлсэн юм. Энэ эхлэл хүнд хүчир замын дунд бүдчиж унамаар хэцүү байсан боловч залуу хүү гайхамшигтайгаар өсөн дэвжиж Францын хөлбөмбөгийн нарийн уламжлалтай хөлбөмбөгийн ур чадварыг эзэмшсэн юм. Тэр үеийн Канн хөлбөмбөгийн клубын дасгалжуулагч байсан Луйс Фернандэс (1984 оны Платини тэргүүтэй Францын шигшээ Европын аварга болоход Фернандэс мөн тоглогчоор байсан) Зиданыг 17 нас хүрэхээс өмнөхөн олж харж түүнийг 1-р шигшээд тоглуулах болжээ.

Гайхамшигт эхлэл: 1994 оны тэрбээр Чехтэй хийсэн тоглолт дээр 2-0р багаа хожигдож явахад нь хоёр гоол хийн багаа хожигдлоос аварч байсан юм. Зидан Бордод тоглож байхдаа 1996 онд УЕФА-н цомын тэмцээны финал хүрч байжээ.Энэхүү гайхамшигт эхлэл нь түүний ур чадварыг биширсэн Ювэнтусын удирдлагууд 4 сая доллараар авахад хүргэжээ. Итали руу ирсэн явдал түүнийг өөрийн авъяас чадварыг улам хөгжүүлэх боломж олгосон төдийгүй Турины клубт болоод Францын шигшээдээ плеймэйкэрээр тоглох үүргийг нь өндөрсгөж өгчээ.

Өндөрлөг рүү: Ювэнтусд байхдаа тэрбээр Европын суперцом болоод тус бүр хоёр удаа Тив хоорондын цом, Италийн аваргын титмийг авч байжээ. Тиймдээ ч түүнийг “Нью-Йорк Таймс” сонинд хөлбөмбөгийн “Жордан” хэмээн нэрлэжээ.
Зинедин Зидан Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин цолыг гурвантаа хүртсэн нь түүнийг чадварыг үнэлж буй хэрэг бөгөөд цөөхөн клубууд Зизуг авах хэмжээний мөнгийг гаргаж чадах юм. Харин Реалын удирдлагууд 63,6 сая долларын үнийн санал гаргаж Ювэгээс түүнийг салгаж чаджээ. 2002 оны Аваргуудын лигийн финалд Баер Леверкузений эсрэг зүүн хөлийн хүчэй цохилтоор маш гоёмсог гоол хийсэн бөгөөд, Зизугийн авч чадаагүй ганцхан цом ийнхүү түүнд ирсэн юм.

Реалд тэрбээр 2003 онд лигийн титмийг хүртэж 2003 оны 12-р сард дэлхийн шилдэг хөлмбөгчин цолыг гуравдахь удаагаа хүртлээ.

Энэ гоолыг хүн бүр санаж буй байх...Евро-2004 дээр 92 дахь минутад хаалттай цохилтоос английн эсрэг..ганцхан тэр л 92дахь минутад хаалттай цохилтоос английн эсрэг хийж чадах байх...

Байрлал: Хагас хамгаалагч
Клуб: Канн 1988-1992, Бордо 1992-1996, Ювэнтус 1996-2001, Реал Мадрид 2001-с одоог хүртэл
Францын шигшээд анх тоглосон огноо: 1994/08/17 Франц-Чех 2-2
Францын шигшээд анх оруулсан гоол: 1994/08/17 Франц-Чех 2-2р тэнцэхэд Францын талаас 2 гоол
Дэлхийн аварга: 6тоглолтод оролцож 2 гоол оруулж ДА болж байсан.
Европын аварга:10 тоглолтод оролцож 2 гоол. 2000оны аварга, 1996 оны 4-р байр
Аваргуудын лиг: 1997,1998 оны финалист, 2002 оны аварга
УЕФА цом: 1996 оны финалист
Тив хоорондын цом: 1996,2002
Европын суперцом: 1996,2002
Италийн аварга: 1997,1998
Италийн суперцом:1997
Испанийн аварга:2003
Испанийн суперцом:2001,2003
Бусад:Европын шилдэг хөлбөмбөгчин 1998, Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин 1998, 2000, 2003 онуудад
УЕФА-н шилдэг хөлбөмбөгчин 2002 онд

Бичлэгийг: Сэйкони

2006/04/13

Икер Касияас: Би найман настайгаасаа л энд байгаа.


Та дэлхийн шилдэг хаалгач болохыг мэдээж их хvсч буй биз дээ?

Би vvний тулд л єдєр бvр бэлтгэл хийдэг. Хvссэн єдєр маань ирэхэд би хязгааргvй их баяртай угтах болно.


Дэлхийн шилдэг болоход ямар нэгэн зvйл дутаад байна уу?

Би єєрийгєє олон талаар илvv сайжрах ёстой гэж боддог. Харин ганц хоёр дутагдал бий гээд онцлоод хэлчихээр юм алга даа. Тэгээд ч тєгс тєгєлдєр хєлбємбєгчин байдаггvй гэж би боддог.

Дэлхийн шилдэг хаалгачаас єєр хvртэхийг хvсдэг алдар, цол юу байна?

Испанийн шигшээ багтайгаа дэлхийн аварга юмуу Европын аварга болохыг хvсдэг. Манай шигшээ ийм ялалт байгуулах гавьяатай, чадвартай гэж боддог. Дэлхийн цом юмуу Европын аваргын цомыг єргєєд зогсож байх тэр агшин миний амьдралын утга учир юм.

Зурагтаар хєлбємбєг vзэхдээ хаалгачдыг л ажаад байдаг уу?

Vргэлж л хаалгачийг хардаг. Бvр багадаа л би хєлбємбєг vзэхдээ тоглолтыг харахаасаа илvv хаалгачийн хєдєлгєєнийг л аждаг байлаа. «Бернабеу»-д ээжтэйгээ ирдэг байхдаа Буйог л хардаг байсан.

Багийнхан чинь урагш довтлоод явчихаар «мартагдчихсан» юм шиг санагддаг уу?

Мэдээж, ийм гайхалтай хєлбємбєгчидтэй баг довтлохоос биш яах вэ. Хэдийгээр манай баг довтлохыг эрхэмлэдэг ч бас хамгаалах vvргээ сайн биелvvлж байх ёстой л доо. Тэгээд ч сvvлийн хагас жилд багийнхан маань хамгаалалтандаа мэдэгдэхvйц их анхаардаг болсон. Роналдо хvртэл хойш ухарч бємбєг булааж байна шvv дээ. Vvнээс илvv зvйл гэж юу байх вэ.

Бразилд хаалгач болох сонирхолтой хvvхдийг солиотойд тооцдог гэдэг юм билээ. Чи багаасаа л хаалгач болохыг хvссэн гэж vv?

Vгvй ээ, би хєлбємбєгийг ер нь сонин байдлаар сонгосон юм л даа. Багадаа аавтайгаа хєлбємбєг тоглодог байлаа л даа. Аав маань хаалга манахдаа маш их уйддаг байсан тул намайг хаалганд зогсоох болсон юм. Харин дараа нь євєє маань надад хаалгачийн футболк, бээлий бэлэглээд л хувь заяаг минь заагаад єгчихсєн.

Сvvлийн таван жилд та «Реал»-тай бараг бvхий л тэмцээнд тvрvvллээ. Ялалтандаа цадаж байна уу?

Харин ч эсрэгээрээ шvv. Улсын аваргад анх тvрvvлээд дахин тvрvvлээд байхдаа ч дахиад тvрvvлэхсэн гэж л хvсдэг. Европын багуудын цомд ч гэсэн тvрvvлээд баймаар л байна. Одоо бол Эзэн хааны цомыг хvртэхийг их хvсч байна. Манай багт тэр цомыг хvртэж vзээгvй хvмvvс олон бий.

Та хувь тєєрєг зурагдчихсан байдаг гэдэгт итгэдэг vv?

Vндсэн хаалгачид бэртэл гэмтэл авсаны улмаас л би «Реал»-д vндсэн бvрэлдэхvvнд гарч тоглох болсон хvн шvv дээ. Мэдээж би ийм маягаар vндсэн хаалгач болохыг хvсээгvй ч єєрийнхєє боломжийг ашиглах л ёстой байсан. Миний хувь тєєрєгт итгэдэг. Учир нь итгэж, vнэмшихгvй байхын аргагvй тохиолдлууд цєєнгvй таарч байлаа.

Касияaс бvх залуу насаа «Реал»-д зориулах юм гэж vv?

Тэгэлгvй яах вэ. Би найман настайгаасаа л энд байгаа. Бараг 15 жилийг «Реал»-д vдэхдээ би явах юмсан гэж огт бодогдоогvй. Энд л тоглож эхэлсэн учраас эндээ л зодог тайлах болно.

Орчуулсан: Дугаар 7

2006/03/25

Роналдо: Би дахин аз жаргалтай болмоор байна

Бразилийн супер одын тоглолт сvvлийн vес тун тогтворгvй болоод байгаа. «Валенси»-тай хийсэн тоглолтын сvvлчийн минутанд торгуулийн цохилт алдаж багтаа ялалт бэлэглэх боломжоо алдсан нь vvний нэгэн гэрч. Yvнтэй зэрэгцээд багийнх нь амжилт ч олон сая хєгжєєн дэмжигчдийнх нь сэтгэлд хvрэхгvй байна.

«Реал»-ын довтлогч маань энэ талаар болон олиггvй тоглолтын эх vндэс нь олон тооны зар сурталчилгаанд оролцож буйтай нь холбоотой гэж шvvмжилсэн Пеле, Платинигийн тухай Бразилийн «O Globo» сонинд ийн єгvvлжээ.

Энэ олон шvvмжлэл таны цухлыг хvргэхгvй юм уу?
Хэдий би олон ялалт амжилтын эзэн ч гэсэн vvндээ тохирсон сайшаалыг эдлэхгvй байна. Намайг хvндлээсэй, vнэлээсэй гэж хvсч байна, даанч тийм зvйл надад мэдрэгдэхгvй байх юм.

ДАШТ эхлэхээс ємнє таагvй бvхэн єндєрлєнє гэдэгт итгэж байна уу?
Хэцvvхэн vе байгаа нь vнэн ч шvvмжлэгчдийн амыг таглахын тулд би бэлтгэлээ улам сайн хийнэ ээ.

Шvvмжлэгч гэж та Пелег хэлж байна уу?
Заавал тэгж ойлгох хэрэггvй биз дээ. Найзалж нєхєрлєж явсан ч одоо нvvр буруулж байгаа хvмvvсийг хараад би гайхаж байна. Харин Пеле миний урмыг хугалсан шvv. Тэр бол байдаг л нэг бєєрєнхийлєгч. Намайг ийм байдалд байхад тvvнийг тийм зvйл ярьж, миний хувийн амьдралын талаар ам нээнэ чинээ бодсонгvй. Пелегийн гэр бvлд ч гэсэн асуудал бий (хєлбємбєгийн хааны нэг хvv хар тамхины наймааны хэрэгт холбогдсоныг хэлжээ). Тэрбээр намайг тайван орхисон бол дээр байх сан.

Таныг бvдvvн гэж нэрлэсэн Платинигийн тухайд...
Анхаарал татаад байх зvйл биш. Платини надад хамаагvй. Тvvнээс бvх талаараа илvv франц найз /З.Зидан/ манай багт бий. Тvvнийг тун атаархуу эр гэж тэр надад хэлсэн шvv.

Таны эсвэл Кафу, Роберто Карлосын форм муу байгаа нь ДАШТ-д оролцох Бразилийн багийн тоглолтод хэр нєлєєлєх бол?
Харин ч энэ нь биднийг анхаарлын гадна vлдээх сайн талтай биш vv. ДАШТ-д тvрvvлэх таамагтайгаар ирэх нь тус болохоос илvvтэйгээр ус болно.

ДАШТ-ий дараа Италид эргэн ирж тоглох уу?
ДАШТ-ий дараа хувь заяа минь хаашаа эргэхийг хэлж чадахгvй нь. «Реал»-тай байгуулсан гэрээ маань 2008 онд дуусах хэдий ч наана нь юу болохыг яаж мэдэх вэ. Энэ талаар одоохондоо бодох сєхєєгvй байна. Улирлын эцэст шийдвэр гаргах байх.

Сvvлийн гурван жилд нэг ч тэмцээнд тvрvvлээгvй «Реал»-ын тухай та юу хэлэх вэ?
Мэдэхгvй юм даа. Надад хариулт алга. Миний хувьд энэ улиралд сайн тоглоход маань “Атлетико”-той хийсэн тоглолтод гэмтэл авсан нь муугаар нєлєєлсєн. Yvнээс ємнє тоглолт бvрт гоол оруулж байлаа. Харин гэмтсэнээс хойш олигтой тоглож чадаагvй.

«Реал» тоглолтоос илvv зар сурталчилгаанд анхаарал тавиад байна гэсэн бодол тєрдєг vv?
Огтхон ч vгvй. Бид бэлтгэлдээ л гол анхаарлаа хандуулдаг. Харин бичлэг, зураг авалт дараа нь бэлтгэлийн бус цагаар болдог. Хєлбємбєг эн тэргvvнд байх болно.

Та хєлбємбєгийг орхих талаар боддог уу?
Надад дахиад хэдэн жилийн нєєц байгаа. Хэдий би 17 настайгаасаа хойш олны анхаарлын тєвд амьдарч байгаа ч дахиад хийж бvтээх зvйл vлдсэн шvv. Гучин дєрєв хvртлээ тоглох бодол бий.

Та илvv жинтэй хэвээрээ л байна аа?
Жин нэмээгvй ээ. Наадах чинь хэвлэлийнхний л барьж авах дуртай сэдэв. Хоёр сар тутам бид нар эмнэлгийн vзлэгт ордог. Тэр бvрийд миний єєхний хувь хэмжээ єєрчлєгдєєгvй байдаг. Миний хувьд турах бус харин олон тоглолт дараалан сайн формтой тоглох нь л чухал болоод байна. ДАШТ-ийн ємнєх тоглолтуудад ийм л зорилготойгоор талбайд гарах болно. Энэ хугацаандаа «Реал»-ын тєлєє олон гоол оруулна гэж найдаж байгаа.
Германыг єєртєє бvрэн итгэлтэй зорихын тєлєє чадах бvхнээ хийнэ. Би дахин аз жаргалтай болмоор байна.

Зинедин Зидан: Xадаастай гутлаа хананд єлгєх эсэхээ энэ зун шийднэ


Францын "Onze Mundial" сэтгvvлд алдарт хєлбємбєгч З.Зиданы єгсєн ярилцлагыг a_odko гийн сийрvvлснээр хүргэж байна.


Надад яагаад ч юм, таныг тоглолт бvр сvvлчийнх гэсэн vзлээр эцсээ хvртэл vзэлцээд буй мэт сэтгэгдэл тєрєєд байна.

Энэ vнэн. Би хєлбємбєгєєс аз жаргал авахгvй уджээ. Сvvлийн vед ахуйн элдэв жижиг бэрхшээлvvдээс ангижирч, хуучин цагийнхаа бие, хvчний бэлэн байдалдаа ороод байна. Хэсэг хугацаанд жин нэлээд нэмэгдсэн нь тоглолтын маань арга барилд муугаар нєлєєлсєн vе бий.

"Реал Мадрид" иим лут бvрэлдэхvvнтэй байж яагаад тvрvvлж чадахаа больчихов оо. Бvгд л ийм асуулт тавиад байна.

Энэ хvмvvсийг ойлгож байна. Гэхдээ хєлбємбєг чинь vvгээрээ онцлог юм шvv дээ. Хэрвээ чадалтай нь ялаад байдаг байсан бол уйтгартай биз дээ. Энэ спортод чадал, авьяасаас гадна хэн нь тэр ялалтыг их хvсч байна, тvvний тєлєє зvтгэж байна гэдэг vзvvлэлтvvд байдаг юм шvv дээ.

Тэгвэл "Реал Мадрид"-д хєгжим тоглодог нь ихсээд, хєгжмийг нь зєєдєг хvмvvс нь алга болчихсон юм болов уу?

Иймэрхvv харьцуулалтад би их дургvй. Бvх юманд тэнцвэржvvлэх хvчин гэж байх ёстой. Зарим хєлбємбєгчид нь єєрийнхєє талбайд гvйцэтгэх vvрэг ролийнхоо журмаар тоглолтын эхнээс эцэс хvртэл гvйх л хэрэгтэй. Гэтэл нєгєє хэсэг нь зєвхєн хормын тєдий л ашиглагдахаар заагдсан байдаг. Рональдо гэхэд л солиотой мэт энэ тэнд гvйх албагvй шvv дээ. Тэр зєвхєн довтолгоог дуусгах vvрэгтэй хvн.

Сарын ємнє та нар цомын тєлєєх тэмцээнд 6:1-ээр хожигдоод хариу тоглолтдоо 4:0-ээр хожиж, бараг л финалд гарах шахсан...

Би "Бернабеу" цэнгэлдэхэд хєлбємбєг тоглоод зургаан жил болж байна. Энэ зургаан жилийн хугацаанд уг цэнгэлдэхэд тэгж их хvмvvс хєгжєєн дэмжиж байсныг хараагvй. Ингэж ярьж буй хvн нь ганц би биш шvv. Тэр єдєр хvмvvс биднийг галзуу мэт урагш нь зvтгvvлж байсан. Манай баг бємбєг эзэмших vед хєл маань єєрийн эрхгvй л урагш зvтгэж байсан бол "Сарагос" багийнханд бємбєг очиход исгэрэлдэх дуу чихний хэнгэрэг хагарах мэт болж байсныг хэлье.

Лопес Каро танай багт юу авчирав?

Єєрийнхєє мэдлэгээ. Намайг анх 2001 онд "Реал"-д ирэхэд тэр хамт ирж байсан юм шvv дээ. Гэхдээ тэр цагаас єдийг хvртэл "Реал"-ын дубль багийг л удирдаж байсан юм. Би хєлбємбєг бага зэрэг ойлгоно. Тэр сайн дасгалжуулагч. Тэр энд хэрвээ ямар нэгэн амжилтад хvрдэггvй юм бол єєр газар заавал амжилтад хvрэх хvн.

Нууц нь юу юм бол?

Тэр бэлтгэлийг галзуу мэт хийлгэдэг. Тvvний ачаар манай зарим хєлбємбєгчдийн бие хvчний харьцаа дээрдсэн гэж боддог. Тvvнчлэн элдэв жижиг асуудлууд бий л дээ.
Тэр бvхнийг дэлгээд баймааргvй байна.

Та сvvлийн vед яагаад талбайн зvvн талаар буе тєвєєр тоглох болов?

Яагаад гэвэл захаар тогпосноос тєвєєр тоглох нь надад илvv зохимжтой байдаг. Шинэ дасгалжуулагч маань зєвхєн миний байрлалаар зогеохгvй бvхий л тоглолтын схемийг єєрчлєєд байгаа шvv дээ. Анзаарагдахгуй байна уу. Гэхдээ ингэж ярьснаараа Лушембурго дасгалжуулагчийн хийснийг vгvйсгэж байгаа юм биш л дээ. Зvгээр л тэр хvний vзэл бодлыг бид амьдралд хэрэгжvvлж чадсангvй. Ийм юмны тєлєє эцэстээ дасгалжуулагч нар л хариуцлага хvлээдэг нь энэ спортын "хар тал" нь юм даа.

Бид таны тоглолтыг дахиад нэг жил vзэж баясах болов уу?

Мэдэхгvй. Миний гэрээ дуустал нэг жилийн хугацаа байна. Улирал дуусаад vvнийг шийднэ гэж бодож байгаа. Одоо хамгийн гол нь vлдсэн гурав, дєрвєн сардаа сайн тоглох, дараа нь єєрийнхєє улсын шигшээд багтаад дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцох гэсэн зорилтууд л байна.

Тэгвэл таныт шийдээгvй байна гэж бодож болох уу?

Одоохондоо шийдсэн юм алга. Гэрээ маань дуусаагvй байгаа vед би явна гэдэг талаар яримааргvй байна. Зун амралтаа авахаараа энэ талаар суурьтайхан бодно доо. Бvх юм зєвхєн надаас, миний сэтгэлийн дотор буй санаа бодлоос шалтгаална. Хэрвээ би "одоо болно" гэж бодвол хэнийг ч хуурахгvй хадаастай гутлаа хананд єлгєнє.


2006/01/16

Цициньо: Би амжилт олохын тулд бүх зүйлээ Реал Мадридад зориулах болно.

Өнгөрсөн Ням гаригт Эль-Мадригалд болсон тоглолтоос хойш Цициньо ганц зүйлийг хатуу бодсон аж. Тэр бол өөрийгөө маш эрчтэйгээр дайчлан ажиллах хэрэгтэй гэдгийг ажээ. Маркад өгсөн ярилцлагаас үзвэл: Цициньо Зизугийн тоглолтыг үнэхээр бишэрснээ хэлжээ. Зизугийн тоглолт үнэхээр цор ганц гайхамшигтэй гэж магтаад ямар нэгэн цом хүртэх тухайд "Бид бүхий л боломжтой цомуудыг авахын төлөө мэрийж байна, бидэнд боломж байсаар байгаа цагт бид үүнийг хэдий ч хамаагүй хугацаагаар хадгалсаар байх болно" гэжээ.


-Лопэс Каро таныг талбай дээр гар гэж дохио өгсөн тэр үеийн мэдрэмжийг бидэнд хэлэхгүй юу?

-Энэ бол гайхалтай мөч байлаа. Энэ цамц маань их хүндлэлийг авчирдаг. Би өөрийнхөө хамгийн том мөрөөдлийг олчихоод байгаа бөгөөд бас хамгийн аз жаргалтай хүн болчоод байна. Би эхлээд энэ бүхэнд дасан зохицох болоод өөрийнхөө ур чадварыг хүссэн хэмжээндээ хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Таныг их хурдтай тоглож байгаад фанууд дуртай байдаг?

-Энэ бол миний чанаруудын нэг нь л юм. Би угаасаа хурдан тоглогч л доо. Хурд хийснээр надад довтолгоонд ороход их тус болдог. Цициньо гүйх болон гоол оруулах дуртай гэсэн үг. Гэхдээ өөрийгөө хөгжүүлэхэд бас зай байна.

-Та тэр үед нервтсэн уу?

-Үгүй ээ. Ямар ч асуудал учраагүй. Виллереал угаасаа чанга өрсөлдөгч тэдэнд сайн тоглогчид бий учраас тоглолт хэцүү байсан. Бид улам илүү хүчтэй бэлтгэл хийх хэрэгтэй байна. Бид ирж буй тоглолтуудад хамгийн сайн формоо харуулна гэдэгт найдаж байна.

-Роберто Карлос, Роналдо, Баптиста нар тоглолтын өмнө чамд ямар нэгэн зөвлөгөө өгсөн болов уу?

-Тийм ээ. Тэд маш удаан ярьсан. Виллереал сайн өрсөлдөгч төдийгүй мөн довтолгоо сайтай баг гэж тэд надад хэлсэн. Би Виллереалынхныг яаж хүнээ авч ажиллаж байгааг харах хэрэгтэй байсан, тэд үнэхээр хурдан байна билээ. Тэд надад маш их тусалсан.

-Та хагас хамгаалалтад тоглох дуртай юу?

-Би тоглох дуртай. Надад хаана ч тоглосон төвөг учирдаггүй. Би багтаа л туслахыг хүсдэг. Би төвийн болоод хагас хамгаалтад Бразилд тоглодог байсан. Тэд надаас ямар зүйл шaардана би тэнд тоглох болно.

-Та нэгэнт Реалд ирж мөрөөдлөө биелүүлж, дебютээ хийснээс хойш сэтгэл санаа ямар байна?

-Туйлын аз жаргалтай байна. Би зөвхөн өөрийгөө хөгжүүлэх тухай л бодож байна. Миний ур чадвар ямар ч багт тоглож байсан бүхий л цаг үед хөгжсөөр ирсэн. Би маш их хичээн бэлтгэлээ хийх ёстой гэдгээ мэддэг, тэгээд ч багтаа хэрэгтэй тоглогч болохын төлөө зорин ажилладаг. Би Реал Мадридын түүхийг хамт бичихийг хүсч байна,ингэснээр шагнал урамшил, ялагдал зэмлэл хамт ирэх болно.

-Та Реал Мадридын ямар тоглогчийг ирэхээсээ өмнө илүү хүндэтгэдэг байсан бэ?

-Зидан. Тэр ямар ч тоглогчоос ялгаатай. Би урьд нь Роналдо, Рональдиньо, Роберто Карлос, Робиньо гээд гайхамшигуудтай тоглож байсан. Харин Зиданы тоглолтын чанар үргэлж эргэлзээнээс гадуур байдаг. Ийм ч учраас би түүнтэй албан ёсоор уулзаж, хамт тоглохыг хүсч байлаа. Харин одоо бол хэдийн Реалд ирчихсэн. Би мөн гайхамшигтай хөлбөмбөгийг тоглодог Бекхэмтэй тоглохыг хүлээж байна. Мөн би Касильяс, Эльгера, Салгадо гээд тоглох болсноороо бахархаж байна. Тэд бүгд сайн тоглогчид. Тэдэнтэй тоглож байгаа нь нэр төрийн хэрэг юм.

-Та анх Зидантай уулзсандаа юу хэлэх вэ?

-Энэ бол маш сонирхолтой байсан гэж хэлэхэд болно. Би хэзээ ч түүнтэй тоглож байна гэж зүүдлээгүй. Тэр бол цор ганц бөгөөд шүтдэг хүнээсээ их зүйл сурна гэж би бодож байгаа.

-Роберто Карлостой таныг харьцуулахад та дуртай юу?

-Тийм ээ. Энэ бол сайн харьцуулалт. Бид хоёулаа хурдан, ялимгүй зүйл дээр л өөр. Тэр дэлхийн шилдэг тоглогчдын нэг бөгөөд чухал том том цомуудыг хүртэж байсан. Би түүнтэй ижил хэмжээнд болохын тулд их хичээх хэрэгтэй. Өөр нэгэн Роберто Карлос байна гэдэг маш хэцүү, Карлос бол маргаангүй агуу тоглогч юм.

-Та Барсагаас 13 онооны зөрөөтэй байхад Реалд ирлээ. Лигийн аваргыг Реал хүртэж чадах болов уу?

-Энэ улам л хэцүү болсоор байна. Гэхдээ бидэнд боломж байсаар байгаа бөгөөд лигийн аваргыг авахыг үнэхээр их хүсч байгаа. Бид хичээхийг оролдож байна.

-Ямар цомыг та хожиж чадна гэж бодож байна?

-Реал Мадридын үүрэг нь бүх л титмийг хожих. 2005 онд би Сан-Паулуд байхдаа 5 цом хүртэхээс 3-г нь хүртэж чадсан. Харин одоо бол би Реалын тоглогч болсон бөгөөд бид энэ жил цом авна гэдэгт итгэлтэй байна.

-Аваргуудын лиг юм уу Эзэн хааны цом Лигээс амар байж чадах болов уу?

-Лиг бол яг одоо туйлын хэцүү байна, гэхдээ бүр боломжгүй гэсэн үг биш. Бидэнд боломж байсаар байгаа цагт бид хэдий удаан хугацаагаар ч хамаагүй түүнийг хадгалахыг хичээх болно. Аваргуудын лиг бол хүртэж болох титэм, яагаад гэвэл бид Европт байгаа шилдэг бүрэлдэхүүнтэй багуудын нэг билээ.

Орчуулсан: Сэйкони

2006/01/12

Кассано: Би Реал Мадридад ирэхээр шийдсэн, Яагаад гэвэл Реал дэлхийн хамгийн шилдэг баг юм

Антонио Кассано бол өнөөгийн Италийн хөлбөмбөгийн шилдэг тоглогч билээ. Баригаас төрсөн од маань Реал Мадрид ТВ-д ирсэн өдрөө ярилцлага өгсөн юм. Реалын мэдээлэл, харилцаа холбооны дарга Антонио Гарсиа Феррерас түүнтэй ярилцсан юм. Харин энэ ярилцлагыг Мадридиста Сэйкони орчуулан та бүхэнд хүргэж байна.


Та дөнгөж 23 настай. Италийн аваргын төлөө олон агуу тоглогчидтой цуг хэдийн төчнөөн жил тогложээ. Кассаног олон Италийн багууд сонирож байсан бас, олон хүмүүс таныг Испани явна гэсэн шийдвэрийг таашaагаагүй байх?

Би хэзээ ч Италийг орхихгүй гэж хэлж байгаагүй. Реал дэлхийн хамгийн хүчирхэг баг болохоор л би Мадрид руу явахаар шийдсэн юм. Мадрид нь тамирчин хувьд гайхамшигтай бөгөөд дэлхийн шилдэг клуб энд байдгийн хувьд ч би чухал шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гаргаснаар маш их дарамт ирнэ гэдэг нь үнэн. Энэ бол том ч бай, жижиг ч бай клубуудэд ялгаагүй бөгөөд хамгийн хүчирхэг багийн эсрэг байдаг чадлаа хичээн дайчлахтай л ижил юм. Гэхдээ нэг сайн зүйл нь бид тайвнаар энэ зүйлийг хийх хэрэгтэй юм. Энэ жил би ямар ч цомыг хожиж чадна гэдэгт итгэж байгаа. Баг хэдийн хүчтэй байна, төдий би үүнд итгэлтэй байгаа.

Та Испанид ирээд хэд хоног боллоо. Италийн хэвлэлүүд таныг Италиас явсанд харамсч байна. Италийн хэвлэл Кассаног явснаар Италийн хөлбөмбөг муудна гэдэгт та гайхаж байна уу?

Тун саяхан тэд боломжтой бол намайг Италийг орхин явахыг үгүйсгэхгүй байсан. Харин одоо бол шинэ алхам хийх цаг ирсэн. Хэрвээ Италийн хөлбөмбөг муудлаа гэхэд ганц надаас хамаарна гэж байхгүй. Би Мадридад ирсэндээ тун баяртай байгаа бөгөөд дэлхийн хамгийн шилдэг клубтэй хийх агуу аялалаа эхлэхийг хүсч байна.

Зидан, Анри, Лаудруп эдгээр тоглогчид италийн хөлбөмбөгөөс явсны дараа их зүйл хийж чадсан. Таньд ч гэсэн агуу техник ур чадвар байна. Италийн хөлбөмбөг маш хэцүү, харин испанийнх арай хялбар байна гэж та бодож байна уу?

Би мэдэхгүй байна. Италид бол маш их тактик байдаг. Тэндхийн багууд хоорондоо маш их өрсөлдөж байдаг, тэгснээрээ ч хоорондых нь ялгаа арилж байна. Харин Испанид тоглолтын хэмнэл тоглолтын эхнээс аваад эцэс хүртэл улам хурдалж ширүүсдэг. Италид үүнээс өөр, тактикууд маш их хэрэглэгддэг бөгөөд илүү бохир тоглолт хийдэг. Энд хүмүүс гоёмсог тоглолтод дуртай байдаг,

Фачетти бол чиний анхны дасгалжуулагч, тэр таныг зөв сонголт хийж Мадрид руу ирсэн гэсэн. Яагаад?

Дасгалжуулагч намайг Ромагаас явах тухайд 2 жилийн өмнөөс ярьж байсан. Түүний хувьд хүн болгон Кассаногийн тухай муу зүйл ярьж байна, чи энэ маягаараа золиосны хүн мэт болж байна гэж хэлдэг байсан. Фачетти намайг Мадрид руу явахыг олж мэдээд хурдан яв гэж хэлсэн. Энд хэдэн боломж байна гэж би Фачеттид хэлж байлаа, харин тэр надад эцсийн шийдээ гарга, чи Реалд очсоноор илүү сайн тоглогч болно гэсэн. Мадрид чамтай гэрээгээ дуртайяа байгуулна, тэгснээр бүх зүйл чамд ашигтайгаар эргэж эхлэнэ, хөлбөмбөгчиний хувьд ч, хүний чинь ч хувьд гэж хэлсэн.

Та хөлбөмбөгчнийхөө хувьд өөрнийнхөө хамгийн сайн тоглолтыг хараахан гаргаагүй байгаа, одоо түүнийгээ биелүүлнэ гэж боддог уу?

Би тэгж боддог. Би дээд зэргээр зөндөө л тоглож байсан, бас маш их алдаа ч хийж байсан, Харин одоо бол би бүх алдаагаа хаяхыг хүсч байна. Өчигдрийн хувьд гэхэд би Реалын шинэ тоглогч болсон, бас өөрийгөө хөгжүүлэх маш их гарцтай болсон. Аливаа тоглогч нь шинэ зорилго тавих нь нэг ёсондоо зөв гэсэн үг, тэгснээрээ чи өөрөө үргэлж хөгжиж дэвжинэ. Чи хэзээ ч өөрийгөө тайвшруулах хэрэггүй юм.

Таныг Мадридад ирэх үе үнэхээр гайхамшигтай байсан, маш олон тооны сурвалжлагч нар таныг хүлээж байсан. Таныг тийм гайхамшигт хүлээн авалт болно гэж та тааварлаж байсан уу?

Шударгаар хэлэхэд үгүй. Тэд хэлэхдээ таныг ирэхэд маш олон тооны сурвалжлагч нар угтаж авна гэж хэлж байсан. Харин би онгоцны буудал, хэвлэлийн бага хурал дээр ч тийм их хүн ирнэ гэж тааварлаагүй. Ийм явдал болсноороо намайг улам өөдрөг болгосон бөгөөд яг энэ үед өөрийнхөө үүргийг мэдэж авахад хүргэсэн.

Та Реал Мадридын түүхэн дэх Италийн 2 дахь тоглогч. Энэ нь Реал дахь Италийн бэлэг тэмдгийн баталгаа байж болох уу?

Тийм ээ. Энэ бол үнэн. Би энд Италийн 2дахь тоглогч болох гэж Реалд ирсэн. Ингэснээр намайг улам бардам өөртөө итгэлтэй болгож байгаа бөгөөд Итали тоглогч Реалд тоглох хэрэгтэй гэж боддог. Хүмүүс итали тоглогч Реалд тоглож байгаа нь сайхан бахаралтай байдаг гэж би бас боддог. Тэдэнд бас хэлэхэд энэ маш гайхалтай байх болно.

Таны мөрөөдлийн чинь нэг хэсэг Тоттитой хамт эсвэл Реалд тоглох гэсэн гэж би сонссон? Энэ бол жирийн мөрөөдөл. Антонио Кассано урьд нь үнэхээр Реал Мадридад тоглох юмсан гэж мөрөөдөж байсан юм болов уу?

Энэ бол үнэн. Би үргэлж Реал Мадридад тэр дундаа Бэрнабэуд тоглох юмсан гэж бодож байсан. Бэрнабэуд урьд нь ганц удаа 2 жилийн өмнө тоглож байсан. Харин түүнийг нэхэн санахад тоглолтын өмнөх орой би маш их нервтэж, тоглолтын талаар олон зүйлийг бодож байсан. Тэнд маш их дурсамж үлдэн хоцорчээ.

Та Мадридад ирэнгүүтээ нэг зүйл хийхийг хүссэн, тэр чинь Бэрнабэуд очиж үзэх байсан.

Тийм. Би урьд нь Бернабэугийн талбай дээр боломжтой бол очиж үзэхийг хүсч байсан, би Реалын тоглогч болсон гэдэгтээ итгэхгүй байлаа. Бэрнабэугийн хонгилоор хөлбөмбөгийн талбай руу гарч ирэхэд би өөрийгөө жинэхэнээсээ Бэрнабэуд байна гэдгээ мэдсэн.

Та урьд нь “Авъястай нэгэн”, “Баригийн Марадона” гэж дуудуулж байсан. Таны хөлбөмбөгийн карьер гайхамшигтай бас ч хурдан байна. Гэхдээ ийм байх хэцүү юу?

Тийм ээ. Би урьд нь маш олон замаар тодорхойлуулж байсан. Гэхдээ би дандаа өөрөөрөө байхыг хүсдэг яг Антонио Кассано шиг. Марадонатай харьцуулсан бол долигносон хэрэг, хэзээ ч ямар ч тоглогч түүнтэй ижил байна гэж байхгүй. Харин миний хувьд энэ бүгд гайхамшигтай бас хэцүү. Тэнд үргэлж доошилж, дээшилж байдаг. Би зарим нэгэн алдаа хийсэн, харин түүнийгээ давтахыг хүсэхгүй байна.

Алдааны тухай ярьсных, та өөрийнхөө шинж төрхийг олж байна уу? Италид бол таныг авъяас хэнтэй ч зүйрлэмгүй...

Би өөрийгөө тэгж хамааруулсаар ирсэн. Гэхдээ би хүмүүст зөвлөхөд яг над шиг биш, би бол нас залуу, өгөөмөр байгаа. 23 настай байхад хүн болгон алдаа хийж л байдаг. Би алдаанууд хийсэн, харин түүнийг давтахыг хүсэхнгүй байна. Гэхдээ би албан ёсоор алдаагаа зассан.

Ромагийн Капелло таныг 20 хүрээгүй байхад чинь 30 сая евро төлөн байж багтаа авчирсан. Италийн лигт энэ бол хамгийн их мөнгөөр ийм залуу тоглогч худалдан авсан үйл явдал болж байлаа. Та Ромаг таашaаж байсан уу?

Би Ромад сайхан цаг үеэ ч өнгөрөөсөн, бас таагүй хугацааг ч өнгөрөөсөн. Тэд надад зориулж маш их мөнгө зориулсан, би ч тэдэнд зориулж маш их хичээж байсан. Рома 3 улирал лигийн дээд хэсэгт тоглож байсан. Бид Италийн цомын тэмцээний төлөө 2 удаа шигшээ тоглолтод оролцсон, бас 2 удаа лигийн 2-р байранд шалгарч байлаа. Би чадах бүхнээ л хийж байсан. Хүмүүс хэлэхдээ бол Кассанод их мөнгө төлсөн, харин тэр юу ч хийгээгүй гэж хэлдэг. Хамгийн гол нь би 4 улирал тоглохдоо 53 гоол оруулсан. Энэ нь тэгэхдээ фрий-кик, торгуулийн цохилтыг тооцохгүйгээр шүү дээ.

Рома Батигол, Тотти, Монтелла, Самуэль гээд тоглогчидтой агуу баг байлаа. Таны бүхий л цаг үеийн туршид дахь карьерт чинь хамгийн, мартагдашгүй зүйл юу байв?

Би үргэлж үүнийг санадаг. 2004 оны Европын аваргад бид үнэхээр харамсалтай хожигдсон. Бид чадах бүхнээ хийсэн... Бид хэрвээ шөвгийн 8-д шалгарсан бол ямар нэгэн юм дуулгах байлаа гэж би боддог.

Би санахад Болгарын эсрэг сүүлийн хэдэн минутанд хийсэн гоол таныг дараагийн шатанд шалгарчлаа гэж бодоход хүргэсэн байх. Гэвч тоглолт дуусахад Швед Дани хоёр тэнцсэн учраас Итали шалгарах боломжгүй болсон байлаа. Та тэр үед тэсгэлгүй уйлж байсан?

Тийм ээ. Би тэгж байсан. Тэр үед 10 минутын өмнө Дель Пьеро надад ингэж хэлж байсан: Антонио чи хэрвээ гоол оруулах юм бол бид шигшээд шалгарч үлдэх болно, би чамд итгэсээр байгаа шүү гэж хэлсэн.” Тэгээд би гоол оруулчаад сэлгээний сандал руу харахад бүгд баргар болсон байлаа. Перуцци тэр үед: Сайн сайн, гэхдээ... “ гэсэн. Яг тэр үед би үнэхээр харамсч сүүлийн 2 минутанд тоглодог шигээ тоглож чадаагүй. Миний нулимс өөрийн эрхгүй урсаж эхэлсэн.

Та бүхий л байрлалд тоглож чаддаг. Довтлогч, хагас хамгаалагч, төвийн хагас довтлогч гээд... Таньд хамгийн таатай байрлал аль нь вэ? Хаанаас тогловол таньд гоол оруулахад ашигтай байх бол?

Миний хувьд бол дасгалжуулагч л үүнийг шийднэ. Энд ямар ч асуудал байхгүй. Хамгийн гол зүйл нь Мадридад ямар байвал хэрэгтэй байх вэ гэдэгт л байгаа юм. Миний байрлал хаана байх нь гагцхүү дасгалжуулагч л шийднэ. Би мэдэхгүй байна, том багуудын бүх хамгаалагчид тоглохдоо маш анхааралтай хичээж тоглодог. Хэрвээ тэд Реал Мадридтай тоглох юм бол илүү өндөр анхааралтай байж тоглодог. Италид бол гоол оруулах тийм ч амар биш, тэнд маш их биеийн хүч болон тактик ашиглаж тоглодог. Энд ирэхэд илүү их зай боломжтой юм шиг санагддаг. Гэхдээ би тийм ч сайн мэдэхгүй байна. 90 минутын турш тоглолт улам ширүүсч байдаг санагдсан.

Хүмүүс таны авъяас, таны хурдны талаар их ярьдаг. Хэрвээ Антонио Кассано хүүхдүүдэд өөрийгөө ямар байсныг тайлбарлах хэрэг гарвад юу гэж хэлэх бол?

Хөлбөмбөгчний хувьд бүгд л хөлбөмбөгт дуртай байдаг. Харин миний хувьд энэ бол наргиантай гэмээр. Миний тоглолтод хүмүүс баясч улам бүр инээх нь сайхан. Энэ бол миний хүүхдэд хэлж чадах ганц л зүйл. Хэрвээ би алдаа гаргавал би ингэж хэлдэг: Яг ингэж битгий хийгээрэй, тэнд ямар ч давтах шaардлага байхгүй ээ гэж. Хөлбөмбөгийг сонирх, энэ зүйл чинь дэлхий дээрх хамгийн сайхан зүйл шүү дээ.

Хөлбөмбөгийн талаархи энэ санаа чинь таны хөрш Бари Веккиагийнх байх аа, Та хаана найзуудтайгаа тоглодог байсан бэ? Барид гудамжинд болон талбай дээр хөлбөмбөгийг тоглож сурдаг байсан уу?

Яг тийм. Бид гудамжинд хөл нүцгэн тоглодог байсан. Тэнд л яаж хөлбөмбөгийг сурах вэ гэдгийг мэдэрдэг байлаа. Яагаад вэ гэвэл, өглөөнөөс авахуулаад өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэдэг ганц л зорилготой тоглодог байлаа. (заримдаа бид хичээлээ тасдан хөлбөмбөг хөөдөг байсан). Энэ л хамгийн гол зүйл байсан...

Энэ жил та Реал Мадрид улирлын дундуур ирлээ. Тэгээд ирнэгүүтээ бид цом хожих боломжтой гэж ярьж байна.?

Бид хэн нэгнээс айх ямар ч хэрэггүй юм. Энд ирээд харахад Реалын тоглогчдын нэрс, тэдний хийсэн агуу тоглолт, цомын түүх байна. Ингэснээрээ манай баг хэнээс ч айх, хэнээс ч дутаад байх зүйлгүй юм. Бүгд л өнөөдөр Барса, Челси, Ювэ л гэж байна... харин миний хувьд бол тэдгээр багууд манай багаас илүү гараад байх юм байхгүй, ямар ч баг бидний эсрэг тоглоод амар хожиж чадна гэж байхгүй.

Кассаногийн тухай олон тодорхойлолтуудаас нэг нь түүнийг юунаас ч айдаггүй, түүгээр барахгүй ямар ч стадионд бас ямар ч өрсөлдөгчийн эсрэг гэж би сонссон.?

Тийм ээ. Хөлбөмбөг хэрвээ тоглож байгаа бол хэнээс ч айж хулгах шaардлагагүй юм. Хэрвээ чи тэгээд айгаад байдаг юм бол өөр ажил хайсан нь дээр. Жишээ нь: Бернабэу бол ямарваа нэгэн тоглогчдод маш хүчтэй түлхэлт өгдөг, заримдаа бүр сайнаар эргэж тоглолтод дуусах үед хүмүүс алга ташдаг. Харин тоглолт өөрөөр дуусвал фанууд дургүйцэж шүгэлдэцгээдэг. Энэ бол тоглолтын нэг л хэсэг. Тэнд айх ямар шалтгаан байхгүй. Та өөрийгөө яаж авч явахаа сайн хянаад, толгойгоо ажилуулах л хэрэгтэй.

Энэ жил ДА-н жил. Липпи таныг Реалд элссэнд эерэг байгаа гэж олонхи хүмүүс ярьж байна. Тэгээд таныг Италийн гол үхлийн зэвсэг гэцгээж байна?

Тийм ээ. Тэр бол үнэн. Липпи миний талаар үргэлж сайн зүйл ярьж байдаг. Би түүнд ч талархаж байдаг. Харин би үхлийн зэвсэг болж чадах юм болов уу? Би энд тоглож эхлэх хэрэгтэй байна. Харин тэндээс бол хэрвээ би сайн байвал, өөрийнхөө багийг ДА болгоход туслах л хэрэгтэй гэж бодож байна.

Хэрвээ таныг Реал Мадридад нэгэн зүйл амла гэвэл, юу амлах бол?

Миний хувьд мөрөөдөл маань Аваргуудын лиг хожих. Энэ бол зөвхөн нэг нь. Алтан Бөмбөг мөн хожихыг мөн хүсч байна. Реалд бол эдгээрийг хожиход хамаагүй боломжтой. Аваргуудын Лиг бол хамгийн боломжтой зүйл гэж би бодож байна. Энэ бол намайг энд ирэх хүртэл мөрөөдөл байлаа. Тэгээд би гутлаа өмсөөд бүхий л чаддаг бүхнээ дайчилж, хамгийн том шагнал болох Алтан Бөмбөгийг хүртэхийн төлөө тоглож эхлэх болно.

Эцэст нь нэг зүйл асуухад, Бернабэуд та Аваргуудын Лигийн цомуудтай хамт зургаа даруулсан байсан. Хэрвээ та гоол оруулах юм бол Алфредо Ди Стефаногийн төлөө түүнийгээ зориулах болно гэж хэлж байсан.

Тиймээ. Тэр үнэн. Хамгийн анхны гоол-удахгүй би оруулна гэдэгт найдаж байна. Ромад хүнд хэцүү жилүүдэд миний талд байсан бүх хүмүүст тэр гоолоо зориулна. Дараа нь би Ди Стефаногийн төлөө гоолоо зориулна. Тэр бол бүх цаг үеийн хамгийн агуу тоглогчдын нэг. Хэдийгээр тэр одоо бие нь муу хэцүү цаг үеийг өнгөөрөөж байгаа ч гэсэн би түүнийг танихгүй ч гэлээ, түүнд оруулсан гоолоо зориулах болно. Би түүнтэй удахгүй уулзана гэдэгтээ найдаж байгаа. Тэр бол клубын нэр хүндтэй ерөнхийлөгч, түүнийг хурдан эдгээсэй гэж би хүсч байна.